antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2015 1 comment

Б.Батдорж: Бидний өмнөөс гудамжинд байна, үхлээ, хатлаа гээд байгааг гайхаж байна

нийтлэсэн Admin

611090055e80ab8b1ec261Сүүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-ийн үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар өчигдөр “Грандлайн” ХХК болон тэдний дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа хэсгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин “Манай компани өнөөдрийн байдлаар 40 айлын 3.6 орчим га талбайг чөлөөлсөн. Гэтэл 250 айлын газрыг чөлөөлж, иргэдийг орох оронгүй, гудамжинд гаргаж хохироож байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Эхний ээлжинд газраа чөлөөлсөн иргэдээс нэг нь ч манайд гомдол гаргаагүй. Холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан асуудал байхгүй. Газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгч байгаа. Эхний ээлжинд орон сууц баригдаж ашиглалтад ортол компанийн зүгээс сар бүр тухайн өрхөд рон сууц түрээслэх төлбөр 550-750 мянган төгрөгийг зургаа, зургаан сараар нь олгож байгаа. Эхний орон сууц ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орно” гэсэн юм.

Харин иргэдийн түр зөвлөлийн дарга Б.Батдорж “Би Баянзүрх дүүргийн XII хорооны газраа орон сууцаар солихоор гэрээ байгуулсан иргэн. Бид компанитайгаа зөвшилцөөд хэвийн явж байхад улстөржүүлж бидний өмнөөс үхлээ, хатлаа гэсэн мэдээлэл цацаж байна. Барилгын ажил бага зэрэг удааширсан нь үнэн. Гэхдээ газраа чөлөөлсөн иргэд компанитай зөвшилцөөд явж байгаа. Түрээс, нөхөн олговрын мөнгийг цаг тухайд нь олгоод асуудалгүй явж байна. Ингэж хэвийн явагдаж байгаа зүйлийн дундуур бидний өмнөөс хэн нэгэн нь хэл ам хийгээд байгааг гайхаж байна” гэсэн юм. Түүнчлэн иргэдийн төлөөлөл болох А.Ариунаа “Компани хувь хүн хоёр зохицоод гэрээ байгуулсан. Үүнийг хоёр тал өөрсдөө зөвшөөрч байхад дундуур зөв буруу ч гэдэг юм уу. Эсвэл луйвардуулж байна гэсэн зүйл яриад явааг ойлгохгүй юм. Газраа хоёр өрөө байраар солих нь бидний хувьд луйвардуулсан явдал биш байх. Тэгээд ч газраа чөлөөлсний дараа байх түрээсийн орон сууцны нөхөн олговрын мөнгийг цаг тухайд нь аваад асуудалгүй л явж байна” гэлээ.

“Грандлайн” компанийн менежер Т.Энхболд “Хотын дарга Э.Бат-Үүлийг хүүгээ төсөл хэрэгжүүлэгчээр тодруулсан гэдэг бол улайм цайм гүтгэлэг. Үүнийг хэдхэн хүн шийдчихдэг юм биш. Нийслэлийн зүгээс зөвхөн эхний үндсэн шалгуурыг тогтоосноос биш иргэдийн сонголтоор шийдсэн зүйл шүү дээ. 2013 оны гуравдугаар сард төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт явуулахад 12 компани хүсэлтээ ирүүлсэн. Тэднээс шалгарсан таван компани долоо хоногийн хугацаанд БЗД-ийн XII хорооны нутаг буюу Амгалан орчмын 15,4 га талбайд орон сууц барих зураг төслөө иргэдэд танилцуулж тайлагнасан. Ингээд долоо дахь өдөр сонгууль шиг хайрцагаар иргэдээс санал авахад тэдний 74 хувь нь оролцсон. Түүнээс манай компанийг 81,4 хувь нь сонгосон юм. Ингээд иргэдтэй тохиролцож гэрээ хийсэн. Тухайн талбайд 230 газар өмчлөгч иргэн байснаас 214-тэй нь гэрээ хийж иргэдийн 94 хувьтай тохиролцож чадсан тул тус оны тавдугаар сард төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжаа авсан. Сонгон шалгаруулалтын явц бүрийг видео бичлэгээр баталгаажуулсан” хэмээн ярилаа.

Мэдээллийн төгсгөлд “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин “Туркийн туршлагыг нэвтрүүлэхийн тулд “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 50, 50 хувиар нь гаргахаар болсон. Хөрөнгө зарцуулахдаа болон бараа бүтээгдэхүүн авахаар болбол ямар үнэ ханшаар авахаа харилцан тохиролцохоор болсон. Туркийн тал зураг төсөл хийхээр болсон юм. Гэтэл удааширч 2014 оны зургадугаар сард дууссан. Төслийн хувьд инженерийн дэд бүтцийг шийдүүлэхийн тулд заавал зураг бэлэн болсон байх учиртай. Үүнээс болж хугацаа алдсан асуудл бий. Туркийн талаас зургийг ирүүлсний дараа Монгол норм, стандарт руу хөрвүүлэх гэж 100 гаруй сая төгрөг төлж 2014 оны зургадугаар сард төслөө албан ёсоор нээсэн. Ингээд барилгын ажил эхэллээ шаардлагатай санхүүжилтээ гаргана уу гэтэл Туркийн тал зураг зурахад хэдэн төгрөг, ийм үнээр бараа нийлүүлнэ гэж тохиролцоогүй атлаа “Бид 600 мянган ам.долларын зураг, төсөл зурсан. 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн бэлэн мөнгө гаргахгүй” гэж мэдэгдсэнээс маргаан дэгдсэн юм. Мэргэжлийн хүмүүс нийт ирсэн хэв хашмалын тоо хэмжээг зах зээлийн ханшаар тооцоход 200 гаруй мянган ам.долларын өртөгтэй гэж тогтоосон. Үүнийг Туркийн талд мэдэгдэж хоёр тал үнэ ханшийг зөвлөлдөж тогтооно гэсэн заалт гэрээнд байхад өндөр үнээр шахах гэж тулгаж болохгүйг учирлахад хүлээж аваагүй. Тиймээс бид Арбитрын шүүхэд хандсан. Өнгөрсөн гуравдугаар сард Арбитрын шүүхийн шийдвэр гарч Монгол Улсын Грандлайн ХХК болон Турк улсын “216 Япи Үрэти худалдаа” компаниудын хооронд хийсэн гэрээг цуцалж, 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, Грандлайн компанийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайн нэхэмжилсэн төлбөрийн 50 хувийг “2016 Япи үрэти худалдаа” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Бид хэн нэгнийг залилж мэхэлсэн явдал байхгүй” гэв.

Түүнчлэн 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн тендерийн асуудал бий. Хотоос төсөл хэрэгжүүлэгч компаниудад дэд бүтцийг нь шийдэж өгч байгаа. Энэ хүрээнд тус компанийн талбай руу дэд бүтэц татах ажилд 11 тэрбум төгрөг төлөвлөжээ. Грандлайн компанийн хувьд дэд бүтцийн зөвшөөрөлгүй. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй 16 компаниас шалгаруулалт хийж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт танилцуулж гэрээлсэн байна. Одоогийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил 68 хувьтай яваа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 03, 2015 9:55:19 pm )

    Э.Мөнхжин, Б.Батдорж нар 12-р хорооны иргэдийг төлөөлж худлаа мэдээлэл цацахгүй шүү. Барилгын ажил одоо болтол эхлээгй, 2016 оны 3-р улиралд байр ашиглалтанд орно гэж мэдээгээр ярьж байна. Энэ бүгд худал мэдээлэл Та хоёрыг залрууллага хийхийг иргэд хүсэж бөйна.

antalya rent a car