antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2015 1 comment

Өршөөлийн хуулийн хориг тавиагүй заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ !!!

нийтлэсэн Admin

shuuhalhУИХ-ын ээлжит чуулган хаалттай хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг баталсан ч МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуульд хориг тавьсан. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй, уг хууль унах нь гэсэн ойлголт иргэдийн дунд үүсээд байсан юм. Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан Төрийн ордонд болж, хуралдаанаар өршөөлийн хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох хуулийн байгууллагуудад өгчээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх нь байна.

Хууль хэрэгжихэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргуулах шаардлагагүй

Энэ талаар комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Ерөнхийлөгчийн хориг 4.1, 7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас өнөөдрөөс хэрэгжээд явна” гэх тайлбарыг өгсөн юм.

Ерөнхийлөгч эдгээр хоёр заалтад хориг тавив

 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн Өршөөлийн тухай хуулийг баталсанУлмаар уг хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.

УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг одоог болтол хэлэлцээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар намрын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэх магадлалтай. Түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлаж хуралдуулахгүй байх гэсэн таамагтай байгаа юм.

Тиймээс өчигдөр хуралдсан комиссын гишүүд нийгэмд хүлээлт үүсгээд буй Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэсгээс бусад заалтуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгааг албаны хүмүүс хэллээ.

 Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • цэнпэлмаа (September 03, 2015 2:25:51 pm )

    yrunhiilugch horig tawij niigemee hamgaalsand bayarlalaa66

antalya rent a car