antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2015 Comments are off

Хятадын салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ

нийтлэсэн Admin

delbereltБНХАУ-ын Ганьсу мужийн салютын үйлдвэрт өчигдөр үдээс хойш дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус мужийн Луннань хотын үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсон байна.

Үйлдвэрийн ойролцоох байшин барилгууд дэлбэрэлтийн улмаас мөн эвдэрч гэмтжээ.

Өнгөрсөн сард тус улсын боом хот болох Тяньжины агуулахад дэлбэрэлт болсны улмаас 159 хүн амь эрсэдсэн билээ.

Аюултай материалууд хадгалж буй байгууламжуудын аюулгүй байдалд хяналт тавих ажлыг тус улсын Засгийн газар эрчимжүүлж буй энэ үед сүүлийн дэлбэрэлт боллоо.

Г.Доржханд

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car