antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2015 3 comments

Д.Гантулга: Улстөрчид оюутнуудад хайр зарлаж эхэллээ

нийтлэсэн Admin

Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Их дээд сургуулиуд сургалтынхаа төлбөрийг 20-40 хувиар нэмсэн. Төлбөрийн нэмэгдэл эцэг, эх оюутнуудад дарамт болж байна. Зарим оюутан сургалтын төлбөрийн нэмэгдлээс болж чөлөө авч эхэллээ. Үүнийг зохицуулах гарц нь таны бодлоор юу вэ?

-Юуны өмнө хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо /НАМОХ/ энэ зуны хугацаанд амарсангүй. Оюутан залуучуудад хандсан бүсийн зөвлөгөөн, уулзалтыг зохион байгууллаа. Иргэдийн дунд хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл бол яахын аргагүй сургалтын төлбөр. МУИС, АШУҮИС зэрэг улсын томоохон их сургуулийн төлбөр нэмэгдлээ. Эдгээр сургуулиуд төлбөрөө 40 хүртэлх хувиар нэмсэн байгаа. Яамнаас сургалтын төлбөрийг инфляцийн төвшинтэй уялдуулж, төдөн хувиар нэмж болно. Эсвэл төдөн хувиас дээш нэмж болохгүй гэдэг. Гэтэл энэ жил сургалтын төлбөрийн нэмэгдэлд БСШУЯ түрүүлж биш дагаж хөдөлсөн. Эндээс Засгийн газар, яам ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдлаа. Сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас шалгалт гарсан. Шалгалтын дүн энэ сарын дундуур гарна. Манай холбоо улсын болон хувийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай өнгөрсөн сарын 25-нд уулзсан. Ихэнх оюутны байгууллагын төлөөллүүд ерөнхий мэдээлэлтэй байв. Тиймээс энэ сарын энхий долоо хоногт дахин хуралдахаар болсон. Хурлаар тодорхой шийдлүүд гарна. Сургалтын төлбөр өндөр байгаа. Яагаад гэхээр боловсролын үнэ байнга өсч байдаг. Боловсрол авах эрэлт байнга нэмэгддэг. Тиймээс төлбөр нэмэх нь нэг талаасаа боловсролын салбарын жишиг байх. Харин нөгөөтэйгүүр сургуулийн санхүүжиж байгаа хэлбэрийн дийлэнх хэсэг нь оюутны төлбөрөөс бүрддэг. Тэгэхээр сургууль хүссэн ч хүсээгүй ч төлбөр нэмэх шаардлага үүсдэг. Улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад ард иргэдийн амьдрал асар буурай байна. Дийлэнх нь ядуу бөгөөд ядуувтар амьдарч байгаа. Оюутны сургалтын төлбөрийг эцэг эх нь төлдөг. Эцэг эхчүүдийн цалин хөлс нэмэгдээгүй. Хоёр, гурван хүүхэд нь их, дээд сургуульд сурдаг гэр бүлийн хувьд сургалтын төлбөрийн нэмэгдэл үнэхээр дарамт болдог. Үүнд л төрийн зөв зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

 

-Орон нутгаас нийслэлд суралцахаар ирж буй оюутнуудын хувьд тулгамдсан асуудал нь амьдрах байр байдаг. Дотуур байрны хүрэлцээ муу байдгаас олон оюутан хөлсний байранд амьдарч байна?

-Өнгөрсөн жил 14 мянган оюутан сургуулийнхаа байранд амьдрах хүсэлт гаргасан байдаг. Үүнээс 12 мянган нь дотуур байранд ороод хоёр мянга нь орж чадаагүй байгаа юм. Дотуур байранд орох сонирхолтой хэрнээ хүсэлт өгөөгүй олон мянган оюутан бий. Тэд “Угаасаа орж чадахгүй юм чинь” гээд хүсэлт өгдөггүй. Манай холбооноос өнгөрсөн жил нэг санаачилга гаргаж байв. Хотын төвд оюутны дотуур байр олон байдаг. Эдгээр байрны байрлаж байгаа бүс нь хотын төвийн А зэрэглэлийнх. Одоо байгаа дотуур байрнууд чанарын шаардлага хангахгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас акталсан. Хүн амьдрах боломжгүй гээд дүгнэлт гарчихсан. Тэгэхээр дотуур байрнуудыг буулгаад бизнесийн байгууллагуудад газрыг нь өгч 10-12 давхар барилга барих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Таван давхарыг нь оюутны байр болгоод үлдсэнийг нь бизнесийн байгууллагад түрээслэх боломжтой. Тэгвэл дотуур байр хоёр, гурав дахин илүү оюутан хүлээн авах хүчин чадалтай болно.

 

-Дотуур байрыг чанарын шаардлага хангадаггүй гэдэг. Тааз нь нурсан. Мөөгөнцөр үүссэн гэдэг ч оюутнууд амьдарсаар л байна. Гэтэл жил бүр л үнэ нь өсдөг. Гэнэтийн осол болбол хариуцах эзэнгүй үлдэх юм биш үү?

-Хамгийн сүүлд “Оюутан өргөө” цогцолборыг Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд санаачилж, ажил хэрэг болгосон. Үүнээс хойш нийслэлд нэг ч оюутны дотуур байр баригдсангүй. Багануурт оюутны хотхон байгуулна гэж байсан. Тухайн үед хятадаас хөрөнгө нь шийдвэрлэгдэж байлаа. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газраас хойш энэ бодлого тасарсан гэж хэлж болно.

 

-Оюутнууд чанаргүй боловсрол эзэмшиж байна. Ажилд орлоо гэхэд төдийлөн сайн мэдлэггүй. Багаар хамтарч ажиллах чадваргүй төгсч байна гэх яриа их гардаг. Дипломтой ажилгүйчүүдийн эгнээ жилээс жилд нэмэгдэж байна. Улмаар ядуурал ч бий болдог. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Социализмын үед 10 гаруй мянган оюутан сургадаг байв. Төгсөөд бүгд 100 хувь ажлын байртай болдог байлаа. Энэ үед төрийн бодлогоор бүгдийг шийдвэрлэдэг байсан. Харин одоо 170 гаруй мянган оюутан суралцаж байна. Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутныг заавал онц сур гэж албадаж болохгүй. Учир нь, хүний эрхийн асуудал. Дээд боловсрол эзэмшвэл сайхан амьдарна гэдэг ойлголт оюутнуудын дунд байна. Би ажил хийвэл сайхан амьдарна. Ажил хийхийн тулд мэргэжилтэй байх ёстой. Мэргэжилтэй болохын тулд дээд боловсрол эзэмших хэрэгтэй. Дээд боловсролтой болохын тулд онц сурах ёстой гэх хандлага байхгүй болжээ. Харин дээд боловсролтой болчихвол сайхан амьдарна гэсэн бодолтой оюутнууд олон байна. Ажил хийх хэрэгтэй гэдгээ ухамсарлахгүй төгсдөг оюутнуудын тоо ихэсч байгааг их, дээд сургуулийн удирлагууд шүүмжилдэг. Сүүлийн жилүүдэд бүх хүн дээд боловсролтой болохын төлөө тэмүүлдэг болжээ.

 

-Компанийн удирдлагууд хүнийг ажилд авахдаа дээд боловсрол дипломын дүнгээс илүү багаар ажиллах чадварыг хардаг болсон шүү дээ?

-Дээд боловсролоос илүүтэйгээр чадварыг голчилж хардаг. Хамгийн гол нь чадвар, туршлага хардаг болсон. Ажилд орох хүсэлтэй 10 хүний нэгийг нь авч байна. Энэ нь зарчмын асуудал болсон. Тэгэхээр дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэн сайхан амьдрахгүй. Хүн болгонд хүрэлцэхүйц ажлын байр байхгүй. Мөн дээд боловсрол эзэмшихээс гадна хувь хүн боловсрох хэрэгтэй. Оюутан байхад нь цагийн ажлын байранд зуучилж, багаар ажиллах чадварыг олгох ёстой. Мөн тухайн оюутан ажлын байранд гарахдаа хүнтэй харилцаж, багаар ажиллах чадваргүй байдаг. Ажилд ороод бэрхшээл тулгарвал шууд гардаг. Энэ мэт ямар ч бэрхшээлийг даван туулах чадваргүй хүмүүс олширсон. Шаардлага хүлээн авдаггүй тийм л боловсон хүчнийг их, дээд сургуулиуд бэлтгээд байна. Хичээлдээ сайн оюутан бусад зүйлдээ муу байх харин хичээлдээ муу нь багаар хамтарч ажиллах чадвар сайтай төгсдөг. Сүүлийн үед мэргэжилдээ сайн, хувь хүнийхээ хувьд хөгжсөн хосолмол чадвартай хүнийг ажилд авдаг болсон шүү дээ.

 

-Оюутнууд дадлагынхаа ажлыг төдийлөн сайн хийдэггүй юм шиг санагддаг. Танил талаараа хийсэн гэх бичгийг гаргуулаад авчихдаг?

-Дадлагын ажлыг цай зөөх ажил боллоо гэж ярих хүн олон байна. Зарим хэсэг нь дадлагын ажлыг таньдаг ах, эгч дээрээ очоод хийсэн гэх гарын үсэг зуруулах юм. Дадлагажаагүй хүнийг ажлын байранд авахгүй. Гологдох нь ойлгомжтой. Тэгэхээр оюутнууд дадлага хийх явцдаа их юм сурах хэрэгтэй. Компани дадлагын ажилтнаа сайн бэлтгээд авчихвал цалин өгөх үедээ бэлдэх хэрэггүй болж байгаа юм. Байгууллага өөрөө алдагдалгүй ажиллахын тулд дадлагажих үед нь хариуцлагатай дадлагажуулах хэрэгтэй. Харин оюутан дадлагаа сайн хийх хэрэгтэй. Танил талаараа, аав ээжээрээ хэлүүлээд ажилд орно гэх бодлоо хаях цаг ирсэн гэдгийг хэлье. Мөн сайн дүнтэй байвал ажилд орчихно гэдэг бас л худлаа болсон. Яагаад гэвэл зарим оюутны дүн худлаа байдаг. Дүнг луйвардаж авдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тиймээс л ур чадвар харж эхэлсэн. Дүн, танилаас илүү чадвар чухал.

 

-Тэгвэл энэ бүгдийн төлөө НАМОХ юу хийж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-НАМОХ холбоонд энэ бүгдийн төлөө хоёр замаар ажиллах боломж байдаг. Боловсролын талаарх хууль, бодлогыг батлуулах чиглэлээр ажиллаж байна. Яагаад гэвэл бид улс төрийн намын дэргэдэх оюутны байгууллага. НАМОХ-нд хэд хэдэн давуу тал бий. Учир нь, манай холбоонд хэд хэдэн УИХ-ын гишүүн ажиллаж байсан. Оюутан залуусын төлөө хийх ажлынхаа бодлогыг гаргаад ир. Бид дэмжье гэдэг. Бид ч улс төрийн олон шийдлүүд гаргуулахын төлөө ажиллаж байна. Сонгуулийн ялалтад оюутнууд шууд нөлөөлдөг. 2012 оны сонгуульд оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг шууд нөлөөлсөн. Энэ хүчээрээ АН 2012 оны сонгуульд ялсан. Тэгэхээр энэ оны төгсгөлд аль нам нь оюутнуудад чиглэсэн хууль батална. Тэр нам нь магадгүй ирэх жил сонгуульд ялах байх. НАМОХ оюутан залуучуудынхаа нийгмийн асуудал, эрх ашгийн төлөө манлайлж ажиллана.

 

-Сонгууль дөхөхөөр оюутнуудыг чиглэсэн олон арга хэмжээг намууд зохиодог. 70 мянган төгрөгийн тэтгэлгийг оюутан бүрт өгнө гэж байсан. Гэвч одоо дүнгийн голчоор нь ялгаварлан өгч байна?

-Энэ жил улстөрчид оюутнуудад хайртай болчихсон байгаа. Хайраа зарлаад эхэлсэн. Тэр хайр нь ганцхан жилийн хугацаатай тэтгэлэг, шинэ жилийн баяр тэмдэглэх зэрэг ч байдаг. Харин манай холбооноос ирэх намар, хаврын чуулганаар оюутнуудад зориулсан хоёр хууль батлуулах талаас нь анхаарал хандуулж ажиллана. Улстөрчид ч энэ хоёр чуулганыг ашиглаад залуучуудад хандсан бодлого батлах хэрэгтэй. Ингэж л оюутнуудын хайрыг татах ёстой. Тэрнээс биш худал амлалт хэнд ч хэрэггүй. Оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгийг одоо дүнгийн голчоор олгож эхэлсэн. Уг нь анх бүх оюутнуудад өгнө гэж амласан. Гэвч хэлсэндээ хүрээгүй.

Эх сурвалж: Unen.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (September 02, 2015 4:54:11 pm )

    EBS n khuukhduudees zaabal abna geed, kharin ouytnuudaas abahkgyi gedeg chini estoi denduu doromjlol, khuukhduud songuuli egekhgyi ch ta naraas ekh etseg, akh dyys ni teldeg uchir ta naraas bid eshee abnaa

  • сэтгэл (September 03, 2015 8:52:52 am )

    сонгууль ойртох тусам оюутан битгий хэл ард түмэн нь хөөрхөн харагдаж улс төрчид нь сайхан зантай, чих зөөлөнтэй болдог шүү дээ, сайн сурдаг оюутнуудад л тэтгэлэг өгдөг болгох хэрэгтэй, зарим нь ажил дээр гараад юу ч мэдэхгүй, дээр нь сэтгэл, сэтгэлгээгүй залуучууд төгсөж ирж байна шүү!!!

  • go go (September 03, 2015 10:33:29 am )

    Монголд оюутан хүн 5-6 жил хотод тэнэх баардах хий дэмий сэлгүүцэх гэж төрдөг Уг нь хотоос бүүр гадагш ядаж 50 км-ийн цаана тохилог байр саванд амьдарч сурч үйлдвэрийн бааз дээр ажиллаж чөлөөт цагаараа үеийнхэнтэйгээ усанд сэлж сагс тоглож байх ёстой юм шүү дэ Гараад ажил бэлэн гэтэл Монголд хотын төвд байрлах хогийн байр савандаа чихдэлцэж автобусанд лүд болж айлд хоноц болж байж гараад ажил ч олдохгүй мэдлэг ч хүрэхгүй дунд эргэм насны хэрэггүй эрхэм болдог хуультай

antalya rent a car