antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2015 3 comments

Ч.ЦЭНДСҮРЭН: ЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭРХИЙН ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО

нийтлэсэн Admin

11949807_989026404470301_326088259_n2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнтэй ярилцаж, тодруулга авлаа.

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ИТХын Тэргүүлэгчид хуралдаж, тус хурлаар аймгийн ИТХ-ын Хуралдааны товыг баталсан байна. Гэтэл та дээрх хурлыг удирдаагүй. Тэргүүлэгчдийн хурлын талаар та ямар байр суурьтай байна вэ?

Ч.Ц: Энэ удаагийн хурлыг хуулийн хүчин төгөлдөр бус, хурлын даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Учир нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрдээгүй. Аймгийн ИТХ-ын ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгч ирсэн. ИТХурлын даргын хувьд ирц бүрдээгүй тул хурлыг хойшлуулаад гарч явсан. Гэтэл намайг гарсны дараа дөрвөн Тэргүүлэгч хууль бусаар хуралдаж, урьдчилан тараагдаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудаар тогтоол гаргасан байна. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэл юм.

Тодорхой тайлбарлаач?

Ч.Ц: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд зааснаар Хурлын даргын бүрэн эрхэд Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулна гэсэн байдаг. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгд “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ИТХ-ын дарга удирдана. “Тэргүүлэгчдийн хуралдаанд олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан.

Гэтэл Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрдээгүй байхад хууль бусаар хуралдаж, нэгжийн хуулийн 25 дугаар зүйлд хурлын болон хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна” мөн Тэргүүлэгчдийн хуралдааны дэгд “Шийдвэрийн төсөлд   …, Хурлын дарга гарын үсэг зурж, тамгыг дарснаар хүчин төгөлдөр болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин тогтоолд Тэргүүлэгч гарын үсэг зурсан нь хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл.

Тэгэхээр тус хурлаар гарсан шийдвэрүүд бүгд хууль бус гэсэн үг үү?

Ч.Ц: Тийм. Энэхүү үйлдэл нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байгаа тул бид хуулийн дагуу зохих байгууллагад хандана.

Ирэх 9 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын Хуралдаан болохгүй гэж ойлгож болох уу?

Ч.Ц: Дээрхи тогтоолууд нь Хууль бус хуралдааны албан бус шийдвэр тул хурлын хуралдаан хуралдах боломжгүй.

Баярлалаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • bud (September 02, 2015 12:00:52 pm )

    ajlaa hiihgui bj bitgii turiin ajild saad bj bai urugduluu uguud ajlaa hayj alga bolj nair naadam oi hesej olon yum hutshaa bolj uz aimag ornii ajil gej bn chadah hund n ug dendej bn

  • Anonymous (September 02, 2015 5:10:48 pm )

    undsen huuld ith baihgui n gemt hereg

  • Anonymous (September 02, 2015 8:15:18 pm )

    еерее Хуулиа хэрэгжуулчихээд юм яри Цэндсурээн

antalya rent a car