antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2015 11 comments

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Тавантолгойн гэрээг зурчихаад ирж магадгүй

нийтлэсэн Admin

d7b837c57e8445c6ba817259439aacfcУИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг шуурхайлах чиглэлээр иргэдээс ирүүлсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Ирэх долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадад  Тавантолгойн асуудлаар Дубайн гэрээ шиг муу гэрээ байгуулах вий гэж эмээж байна гэж УИХ-ын бие даагч гишүүд хэллээ. Тэдний зүгээс гадаадад ажиллаж гэрээ байгуулахаасаа илүүтэйгээр орон нутагт очиж, малчин тариаланчдын үгийг сонсож, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг шаардаж байна гэв.

 

Энэ жил Монгол Улс 330 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнийхээ 60 гаруй хувийг алдах магадлал үүсээд байна. Тариаланчид ирэх жил тариалан хийх үргүй болсон талаараа ярьж байна. Тиймээс тариаланчдыг үрээр хангах ажлыг одооноос зохион байгуулах ёстой хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээлэлдээ дурдлаа.

 

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Дэлхий нийтэд шатахууны үнэ 50 хувиар буурч байхад  Монгол Улсад огт буурахгүй байна. Тиймээс тариаланчдад зээлээр шатахуун олгох асуудлыг шийдвэрлэхыг Засгийн газраас хүсч байна” гэлээ.

 

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Шатахууны үнийг буулгах ямар  боломж байгаа юм бэ?

 

-Өнгөрсөн онд нэг баррель түүхий нефт 110 ам.доллар байсан бол энэ жил 50 ам.доллар болтлоо буусан. Энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварыг бууруулсан. Өөрөөр хэлбэл, шатахуун оруулж ирж буй аж ахуйн нэгжүүд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож татвар өгч байгаа. Харин энгийн иргэд 1900 төгрөгөөр бодож татвар өгдөг. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэг төгрөг ч бууруулахгүй байна. Үүнйг Засгийн газар зохицуулах ёстой.

 

-Ерөнхий сайд Бээжинд айлчлал хийх гэж байгаа нь Дубайд хийсэн шиг алдаатай гэрээ хийчихвий гэж болгоомжилж байна гэлээ. Энд ямар нэгэн баримт бий юу. Зүгээр Бээжинд айлчилж байгаа учраас гэрээ хийчих байх гэсэн хардлага байгаа юм уу?

 

-Дубай явахаас нь өмнө дубайдах гээд байна шүү гэж зөндөө ярьсан. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авалгүй яахав. Засгийн газрын төвшинд тодорхой хэмжээнд ийм зүйл яригдаж байгаа мэдээлэл авсан. Тиймээс Тавантолгойн асуудал дээр ямар нэгэн гэрээ хийж магадгүй гэсэн хардлага байна. Ерөнхий сайд Тавантолгойн асуудал дээр уургын морь шиг зүтгэж байгаа шүү дээ. Тэнд очоод дахиад Бээжин гэрээ зурчихвийдээ гэж бид анхааруулаад байгаа юм. Яагаад гэвэл тийм зүйл хийж чадах хүн учраас бид санаа зовоод байна шүү дээ. Энэ хүн бол гадын хөрөнгө оруулагч, гадаадынхныг шүтэж амьдардаг. Тиймээс гол үйлдвэрлэгч, газар тариалан, мал аж ахуй эрхлэж байгаа хүмүүсээ тоохгүй байна шүү дээ. Монголыг тэд биш харийхан авч явна гэж үздэг хүн. Тиймээс Бээжинд очоод Оюутолгой шиг Тавантолгой алдчих юм бол бидэнд дахиж санхүүгийн хувьд хөл дээрээ босох эх үүсвэр байхгүй. Энэ бол бидэнд одоо байгаа хамгийн том боломж. Үүнийгээ алдчихвал бид ойрын 10 жилдээ босч ирж чадахгүй. Бидний өр хэдэн арван тэрбум доллар болсон. 2017 онд төлөх зээл гурван тэрбум гаруй доллар болсон. Тиймээс энэ өр зээлийн ард гаргах эх үүсвэр болсон Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурчихвийдээ л гэж айж байна.

http://www.tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (September 01, 2015 1:21:21 pm )

    Тэгвэл тэр хятаддаа очиж амьдрасай биз гадаадад очиж монголын асуудлыг шийддэг еренхий сайд монголын ард тумэнд хэрэггуй

  • Anonymous (September 01, 2015 1:27:57 pm )

    ene saihanbileg bish saihanluivarchin hulgaich eh ornoo zarj idsen nuhuriig hariutslaga tootsoj shuuh buudan alah heregtei. Mongoliin ard tumen eh ornoor mmaani uuriin yum shig togloj zarj ideh yamarch erh baihgui

  • ЗОЧИН (September 01, 2015 1:33:01 pm )

    эх орноо худалдагчид 1-ээр нэмэгдэж бгаа юм бна л даа.

  • Mongol (September 01, 2015 1:36:37 pm )

    Бид аль хэзээнээсээ аюулгүй байдлаа алдчихсан юм биш үү !? Юм л бол урд зүгийн хар хятадаас асуудаг , гуйдаг , зээлдэг . Энэ бүгд манай арчаагүй урвагчид , хятадын эрлийзүүдийн дэмжилэгээр явагдаж байгаа юм шиг ээ. Монгол төрийг цэвэрлэх цаг удахгүй ирнэ гэж найдаж байна .

  • zochin (September 01, 2015 1:48:26 pm )

    shatahuunii uniig buulgah tal deer ene zasgiin gazar ajil khiikhgui baina shudarga ursulduuniig zokhitsuuldag ch biluu zokhion baiguuldag ch biluu ter gazraa yavuulaad l boditoi dugnelt gargaj buulgaj boldoggui yum uu tur zasag ni ard tumnii tald baij shudarga yosiig sakhiulj chadakh aa baisan bol bugdeeree jagsaj tsaashilval temtsetsgeie !!!

  • эрүү толгой чинь ээ (September 01, 2015 3:06:24 pm )

    Хэн ч юу ч хийхгүй хэнд ч юу ч өгөхгүй тэгээд яаж амьдрах юм бэ чи ч хувиа борлуулаа биз бид довоо яаж шарлуулах юм бэ?

  • Anonymous (September 01, 2015 3:59:00 pm )

    eh ornoosoo uravchihsan uym bish uu

  • зочин (September 01, 2015 5:38:12 pm )

    тийм сайд хэрэхгүй

  • zochin (September 02, 2015 12:55:48 pm )

    Neeree urdochood tavan tolgoigoo uguh gereend gariin useg zurchihval Saihanbileg butsaj ureh hereggui gereeg huchingui bolgoj urvagchiig duujluuriin olsnii dor zogsooh ystoi

  • Зочин (September 03, 2015 12:50:50 pm )

    Сайханбилэгийн хийсэн гэрээнүүдийг монгол улс монголын ард түмэн хүчингүй болгоцгооё эрхбиш гурван саяулаа юм байна. Дээр нь гадаадын шударга шүүхийнхнийг нэмж байгаад ч болов дийлэх байлгүй дээ.

  • зочинзочин (September 03, 2015 3:02:54 pm )

    Алтанхуяг ерөнхий сайд байхдаа нүүрсний үнийг бууруулсан гэрээ хийсэн байсн . энэ төрийн тэргүүнүүд яаж ч мэдэх юм байна

antalya rent a car