Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 27-нд АСЕМ-ын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэнд өмнө нь өгсөн үүрэг даалгавраа шалгах зорилгоор уулзахдаа нэгэн “сюрприз”-ыг барьсан юм. Энэ нь хэн ч үл мэдэх “Хүннү Лорд” компани олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий “Access” сэтгүүлийг албадан шахсаныг чинь мэдсэн шүү хэмээн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг бүлтэгнүүлсэн явдал байв. Юун АСЕМ манатай ямар өндөр үнэтэй сэтгүүл вэ, улсын онцгой бүсэд яагаад тэдэнд сэтгүүлээ сурталчлах, албадан худалдах боломж олгов болоод явчихав . Сандарсан М.Даваажав “Яамны зөвшөөрлөөр…” гээд ээрч муурч, харин яамныхан “Яаманд тийм үүрэг байхгүй, мэдэхгүй” гэж няцаах нь тэр. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа айхавтар хилэгнэж төрийн албан хаагчийг загнаж байгаа нь энэ. Магадгүй хар нялхаасаа шахам Ардчилсан намтай амьдралаа холбосон түүний хувьд “МАН-ын сайдтай” болохоор нь Зам тээврийн яам бүр ч “худалч, хулгайч” мэт харагдаж хилэгнэсэн байж болох юм.
Ерөнхийлөгч сайд нарыг Ерөнхий сайдтай хамт загнаж түүнийг нь “Ийгл” телевиз орон даяар цацаж байсан. “Женко” Х.Баттулгыг твийтрээр загнаж онлайн хэрүүлийн загварыг үзүүлж байв. УИХ-ын дарга гишүүдээ “Чи уймраа болж”, “Чи согтож, унт” гэж чуулганы индрээс хэлээд мөн л орон даяар цацагдсан. Гэтэл Ерөнхий сайдад маань дуулиантайхан загначихсан удаа бий билүү. Ингээд өөрийн намынх биш өрөөлийнх юм чинь гэсэн шиг МАН-ын сайдтай, бас чиг одоо мөчөөрхөлцөөд байгаа З.Энхболдтой нь санаа бодол нэгдээд байгааг нь бодож Зам тээврийн яамныханд өнөөх Засгийн газрын нэрийг барьж сэтгүүл шахсан хэргийг “тохож” телвизийн камертай байгаа дээр нь нэлээд жинтэйхэн аваад хаячихлаа. Уг нь Ерөнхий сайд хүн сайдуудаа загнавал гоё л доо. Гэтэл манай Ерөнхий сайд сайдыг биш, яамыг, тэр тусмаа нэг агентлагийн дорх газрын даргыг ниргэчих шахав. Түүнийг нь Ерөнхий сайдыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сайд асанд нь нааж ирээд баахан бичлээ. Гэвч ердөө маргааш нь Зам тээврийн яамны холбогдох албаны хүмүүс баримт нотолгоо болгон бичиг цаас дэлгэж “сэтгүүлийн асуудалд оролцохгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байснаа олон нийтэд үзүүлсэн юм.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав “яамны зөвшөөрлөөр” гэж сандарсандаа хэлснээ хүлээж, “Хүннү лорд” сэтгүүлийн эзэн гэх Ц.Баттөмөр зөвхөн утсаар тодруулга өгөхдөө “Нэг ч сэтгүүл зараагүй. Бүхнийг зөвшөөрлийн дагуу хийсэн, цагдаагийнхан шалгаж байгаа” гэхчлэн худал тодруулгаар аргацааж сууна. Харин Ерөнхий сайд энэ нөхцөлд “Ховоор ажлаа хийсэн” болж таарлаа. “Хал” гэсэн хүмүүсийг нь ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга “Гэм буруутайг нотлоогүй байна” гээд халж өгсөнгүй. Түүний зөв. Ерөнхий сайд байдал эвгүйтэхийг мэдээд дуугүй болчихлоо. Харин одоо сэтгүүлчдийн дуугарах ээлж. Үргэлжлүүлэн хөөж үнэнийг хайв.
Гэтэл бүр ч сонин баримт олдов. Энэ бол “Хүннү лорд” ХХК-д “Чингис хаан” ОУНБ-ын гаалийн хяналтын бүсийн 2-р давхрын ирэгчийн зааланд “Access” сэтгүүлийг худалдахад татгалзах зүйлгүй” гэсэн “Буянт Ухаа дахь гаалийн газрын дарга З.Сырымбекийн гарын үсэг бүхий албан бичиг олдлоо.
Одоо “Буянт Ухаа дахь гаалийн газрын даргаар Н.Удаанжаргал томилогдон ажиллаж буй. Тэгэхээр энэ бичиг 2015 оны гуравдугаар сарын 7-нд буюу З.Сырымбекийг тус газрын даргаар ажиллаж байх үед үйлдэгдсэн нь баримтаар нотлогдож байгаа биз. З.Сырымбек нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн эхнэрийн төрсөн дүү бөгөөд өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооныхны хэрүүлийн үеэр Казахстаны иргэдийг Монголын тамирчдын нэрээр визгүй зорчуулах хууль бус ажиллагаа яваад байна гэх дуулианы баатар юм. Дараа нь Хил хамгаалах газарт ханджээ.
Ингээд “ажил” амжилттай, ашигтай өрнөж байтал өндөр үнээр хүчилж зардаг сэтгүүлийн талаар дуулиан олон хүний сонорт хүрч ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүсээс хожим нь зөвшөөрөл авах гэж будилсан нь энэ юмсанж. Тэр ч байтугай наадмын өмнөх өдөр буюу 2015 оны долдугаар сарын 10-нд М.Даваажав дарга гэнэт хэрэг бишдсэнийг мэдрээд “АСЕМ угтсан их засварын ажил хийж эхэлсэн тул түрээсэлсэн талбайгаа 2015 оны долдугаар сарын 16-ны дотор чөлөөлж өгнө үү” гэсэн бичиг илгээж “Хүннү Лорд”-оо хилийн онцгой бүсээс “хөөсөн” байгаа юм.
Дараагийн баримт буюу хамгийн ноцтой нь гэвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа, Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбаатарт хандан “Борлуулалтын ажилтныхаа тоог нэмэх хүсэлтэй байгаа тул дор дурдсан хүмүүст хяналтын бүсэд нэвтрэх үнэмлэх олгож өгнө үү” гээд зургаан хүний нэрийг жагсаажээ. Хамгийн сонирхолтой нь энд “Энэ ажилчдын тоог Ерөнхий сайдын зөвлөл, зөвлөх шийдвэрлэсэн болно” гэсэн байгаа юм.
Эндээс Ерөнхий сайдын зөвлөл, зөвлөх энд ямар хамаатай юм бэ гэсэн хардлага төрж эхлэв. Гэтэл “Хүннү лорд” ХХК-ийн бизнесийг дэмжих даалгавар өгсөн эзэн нь алдарт 160 ам.долларын сэтгүүлийг үзэн ядагч Ерөнхий сайдын маань ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа байж таарчээ. Энэ тохиолдолд Ерөнхий сайдын зөвлөл тэрхүү сэтгүүлийг борлуулахад хэнийг нэмж хилийн хяналтын онцгой бүсэд нэвтрүүлэх вэ гэж хэлэлцдэг байх нь. “Зөвлөл шийдсэний дагуу” гэдэг нь ингэж уншигдаж байна. Ингээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөхийнхөө холбогдсон хэргийг шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлт гаргасан энэ мөчид дараагийн Ерөнхий сайд нь ахлах зөвлөхийнхөө дэмждэг нууц бизнесийг санаандгүй “дэлбэлж” шоудсан байж таараад чичлээд байсан МАН-ын биш, өөрийнхөө намынхны нэр хүндийг унагахад гар бие оролцож балрах нь тэр.
Дашрамд дурьдахад 2015 оны долдугаар сарын 4-нд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа, Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбаатарт явуулсан бичигт “Хүннү Лорд”-ын захирал нь М.Долгормаа байснаа одоогийн байдлаар ЦЕГ-аас авсан мэдээллээр 2011 онд байгуулагдсан 9011317007 бүртгэлийн кодтой тус компанийн захирал нь Цэрэндаваагийн Баттөмөр гэгч 29 настай залуу болчихсон, фото зураггүйгээр утсаар тодруулга өгөөд томорч суугаа нь сонин. Тус компанийг хуулийн байгууллага шалгаж байгаа нь үнэн бол бодит шийдвэр удахгүй гарах биз. Харин Ерөнхий сайд энэ талаар сайтар нягталж байж шоудахгүй, арай л түргэдчих шиг боллоо. Ямартай ч энэ удаад “бай”-гаа оноогүй шүүмжлэл болж “өөрийн багт авто гоол” орууллаа. Саяхан тус намын гишүүн, УИХ-ын гишүүн асан А.Мурат Эрээн хотод консулаар ажиллаж байхдаа хятад иргэдийг хууль бусаар Монгол Улсад оруулж байсан визний наймаа нь илчлэгдсэн. Гэтэл одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн эхнэрийн дүү М.Сырымбек, тэр ч байтугай өөрийнх нь ахлах зөвлөх үүрэг даалгавар өгч, Засгийн газрын нэрийг барьж гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий сэтгүүл албадан зарсан хэрэгт холбогдох нь. Хэрэв Ерөнхий сайд тэгтлээ бухимдан загнаагүй бол энэ бизнесийг ч, “Хүннү Лорд” компанийг ч, “Access” гэдэг сэтгүүлийг ч мэдэхгүй өнгөрөх байж шүү. Шударга Ерөнхий сайдтай байх сайхан юм. Харин ахлах зөвлөхүүдээ яаж сонгоод байдаг Ерөнхий сайд нар вэ дээ.
С.Мөнгөндөл
Холбоотой мэдээ
-
Dermee (September 01, 2015 11:11:20 am )
Davaajav saihanbilegiin araas sursan zangaaraa hutga shaaj eheljee. AN gedeg iiml uls toriin huchin baigaa umaa.
-
зочин (September 01, 2015 12:04:29 pm )
АН-ын жинхэнэ нүүр царай, бүр шатанд ажилладаг хүмүүс нь луйвар хийнэ, ёстой заваан хогнууд юм аа, тэнэгүүдийг дахин сонгохгүй
-
зочин (September 01, 2015 12:40:28 pm )
ийм юмыг эцсийн эцэст хэн хийдэг юм эд өөрсдөө л хийдэг шүү дээ
-
zulaa (September 01, 2015 12:59:10 pm )
za tegvel inges xiij baigaad zamxrax yum bna l daa
-
go go (September 01, 2015 1:10:22 pm )
Нээх муухай сүртэй эхлэнэ дараа нь будилна тэгээд замхарна ардчиллыг яг л ингэж эхэлсэн санаж байна уу Ёстой ардчиллыг ингэж хийлээ барилаа гээд байсан одоо буруу болчихжээ гээд сууж байгаагий нь Сайханбилэг гэж автобусны мөнгө унжсан нэг сурвалжлагч байсан одоо хүн загнасан хүн болж дэ
-
INEG (September 01, 2015 2:09:07 pm )
Davaajav zahiral ene bantand yamar ch hamaagui gedeg n udruus udurt ilerch bn daa.huuli hyanaltiihan sain shalgaad uchiriig n oloh baihaa.ajilaa meddeg chaddag ih ajil hiij buteej bui Davaajav zahiraliin ner hundiig sergeej uguh heregtei baih shu
-
mongol ... (September 01, 2015 2:49:45 pm )
160$*….=320 000 togrog???dollar 2000 bolchihson yum uu?medeegyi l mongol banknii hansh haraad suugaad bsan bna sht…
-
TENEGT (September 01, 2015 2:59:29 pm )
SAIHANBILEG MONGOL ARDIIN NAMAAS TOMILOGDSON SAIDIIN HIISEN BALAGTAI AJILLAAR MONGOLIIN NER HUD GADAADIIN JUULCHDIIN DUND UNLAA GEED HEBEL MEDEELELEER MEDEELJ TUUNIIG ENE SETGUULCHID SAIANBILEG BOLON ARDCHILSAN NAMD SAIN HUMUUS BOLOH GEJ BUTEN TABAN ODOR TASRALTGUI ODOR SHONGUI MONGOL ARDIIN NAMAAS ZAB TEEBERIIN YAMNII SAIDAAR TOMILOGDSON SAIDIIN HIIDEN BULAI AJIL GEED NUDEJ NUDEJ ERGEED HARHAD TER BALAGTAI AJLIIG ARDCHILSAN NAMIHAN OORSDOO HIISENIIG MEDDEED ICHSEN HUMUUS HUN ALNBA GEDEGIG SHIG YUM BOLJ BAINA
-
зочин (September 01, 2015 3:02:09 pm )
Ардчилалын баг өмссөн эрх мэдэлтнүүд улсын хил онцгой бүсэд сэтгүүл дамлах нь бүү хэл эх орноо худалдсан байхад их гайхаад байх зүйлгүй болж дээ. Хуулийн үйлчлэлээс гадна хэсэг бүлэг хүмүүс амьдарч байна уу даа гэж харагдах боллоо.
-
зочин (September 01, 2015 3:27:03 pm )
ерөнхий сайд ч гэж дээ арчаагаа алдсан бууны нохой байж худлаа сүржигнээд л одоо.Дэлгэрмаад хариуцлага тооцхыг нь харая
-
хүн хүн (September 01, 2015 4:14:58 pm )
ард түмэн минь дээ ухаарч үз монгол төр хулгайч луйвирчан нарын төр болсоор маш их удсан хулгайч луйварчин нар нам нэрээр нэгдэж сэм нэгдан сонгуулд өөрөсийн хулгайч нараасаа илээр 100 саяаас далд 500 сая хүртэл мөнгө авч сангуулд нэр дэвшүүлэн ард түмийг хуурч луйвирчан нараа ард олноор сонгуулсаар байгаад ийм болоо ард түмэн одоо луйварчин нарын бэлдсэн мэхэнд унэж сонгуулд оролцоор байхаа болох хэрэгтэй ард түмэнд үнэндээ өөрийн сонголт байхгүй сонгууль бол хулгайч нарын бэлдсэн мэхь сонгуулийн хуулийг луйварчин нар өнөөдөр ч өөртөө тааруулан зохиосоор л байна
-
Puujee (September 01, 2015 4:58:54 pm )
yanaa, balai uym bolj dee. Tiim ih unatstai business-iig jiriin irgen hiij chadah uu? Saihanbileg said neg moson shalgaad buruutai luivarchdad arga hemjee avah baih gej naidaj baina.
-
Anonymous (September 01, 2015 6:14:30 pm )
Davaajav darga saihanbilegiig hamgaalaadl duugui bgad bsan bna shd.davaajav dargiin bol buruu bishl bsan um bna shd
-
Сараа (September 01, 2015 9:40:14 pm )
Ном худалдах ч яахав эх орноо худалдаж идэж бна наадуул чинь
-
хуульч,хууль гаргагчид л зөрчидөг (September 02, 2015 6:10:34 am )
АН-ын сайн хуульч гэгдэх Дэлгэрмаа хүртэл хууль зөрчөөд л сайхан ч юмаа тэр хэдэн төгрөг олжээ яахав гэхэд Эх орноо эд баялагаа гадны эдийн засгийн алуурчидад үе шаттайгаар тэдний зохиомжоор алдаж байгааг яах вэ
-
зочин (September 02, 2015 8:27:04 am )
ОДОО ХЭНДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХАРЬЯ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД 2 НЬ УУРЫН МУНХАГААР ҮГ ХЭЛЖ ӨӨРСДИЙГӨӨ СУРТАЧЛААД ҮГ НЬ ҮЙЛДЭЛ НЬ ҮНЭНДЭЭ ЗҮГЭЭР Л АВГАЙ НАРЫН ХЭРҮҮЛ МОНГОЛ УЛСЫН ТӨР БАРИЖ БУЙ ТОМ ЭРХЭМҮҮД АРАЙ Ч ДЭЭ ХЭЛЭХ ҮГ АЛГА
-
Зочин (September 02, 2015 8:57:24 am )
Зөв асуудлыг тухай бүрт нь ил тод байдлаар гаргаж байх хэрэгтэй. Ерөнхий сайдын ийм асуудлыг мэдээж судалж байж гаргаж ирсэн байж таарна. Хов живээр асуудалд хандана гэж юу байхуу. Энэ сэтгүүлч яг юу бичээд байгаа нь их сонин юм Нам дотроос нь хууль бус үйлдэл, иймэрхүү зүйл гарвал нуугаад өнгөрхүү ай ийм байж боломгүй. Аль ч намын хүн бай Ерөнхий сайд гэдэг хүн ялгахгүй ялгаралгүй ажлыг хуулийн дагуу явуулах хэрэгтэй….
-
zochin (September 02, 2015 12:44:14 pm )
MONGOL ulsiig tusgaar togtnoson uls gej heleh argagui boljee AN -han hiliin ontsgoi bused ch juulchdiig daramtalj hulgain haimaa hiij eh orniihoo ner hundiig gutaaj notstoi gemt hereg uildseniig oron dayar uzej medlee davarsan AN-iig gazariin hursnuus archih tsag boljee
-
зочин (September 03, 2015 8:19:44 am )
ОДОО Л СААРБИЛЭГИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ХАРАГДАНА,
-
Jamuha (September 04, 2015 12:05:34 pm )
Ene hasuug arai dabarch bn shuu hasaguud bol ert tsagiin mongoliin mal malladag bsan odoo ene mongoliig bol zarj idej bn sh dee yaagaad gebel ene hasaguud chin mongol bish ee ter hasagruu ni zailuulalah heregtei
20 Comments