antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 1 comment

Л.Гансүхийг есдүгээр сарын 2-нд шүүнэ

нийтлэсэн Admin

gansuhhӨмнөх Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 10 цагаас эхэлсэн. Гэвч шүүх хурал 14 хоногийн хугацаатай хойшлуулсан. Учир нь  шүүгдэгч Л.Гансүхийн нэг өмгөөлөгч оролцох боломжгүй хойшлуулах хүсэлт гаргасан. Мөн дараагийн шүүх хурлаар МУ-ын экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүгчид хурлыг хойшлуулсан. Тэгвэл шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 2-нд болохоор товложээ.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж буй. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан гэх хэргээр буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 31, 2015 5:52:32 pm )

    tsaazaar av.hanaj tsaddaggui umhii gulug.

antalya rent a car