Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт буюу нөгөөдөр болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2015 12:56:49 pm )
Яасан ч шүүж шүүгдэж болдоггүй авилгачид ийм байдаг байна.
-
Anonymous (August 29, 2015 12:58:08 pm )
Идэж уусан нь үнэн юм бол зүгээр чирч аваачаад хиих газраа хиичих
-
зочин (August 29, 2015 2:41:14 pm )
Энэ хууль шүүхийг аргалсанч ард түмний шүүх энэ хулгайч д алах ял оноожээ.
-
Anonymous (August 29, 2015 10:34:12 pm )
Manaa huuilchid oorsdoo Yaduu Tsaling bag tiimees tedend mongo heregtei awilag bas awahiig vgvvagehgvi.
-
Бат (August 30, 2015 10:56:02 pm )
шоронгоос өөр газар чамд хэрэггүй.
-
bantan (August 31, 2015 8:11:05 am )
Бас л шүүх хурал нь хойшлоно л биз.
6 Comments