antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2015 2 comments

Шуурхай мэдээ: Автобус компанийнхан ажил хаяагүй

нийтлэсэн Admin

avtobusӨнөө өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Харин өнөөдөр нийтийн тээврийнхэн ажилдаа гарцгаасан байна. Тиймээс энэ талаар Нийслэлийн Тээврийн газраас тодруулахад “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа” гэсэн тайлбар өглөө.

 Тэд “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн  зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн  нэгж байгууллагууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан,төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд  эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна”  хэмээж байсан юм.

Аж ахуйн нэгжүүдийн хүсч байгаа нь нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах, мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг тавьсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • dawaajaw (August 27, 2015 1:35:34 pm )

    awtobus baazin ajilchid iim uhamsaptai bwal zygeer de bayarlalaa .ta nart amjilt nvsie ]

  • hzer (August 31, 2015 7:31:16 am )

    niitiin teeveriin myralzaa kompani mvngv huraagch naraaraa bvh avtobusniihaa gadna dotor tseverlegeeg garaar ni tseverlvvleed daraa ni ah dvv sadangaa vldeegeed busad mvngv huraagch naraa ooriin hvselteer gesen orgodol biceed ajlaasaa gar gesen shaardlagaar halchlaa ydaj tseverlegee hiilgesen mvngvv ogoochee shivshinvvdee ,avtobus ugaadag ugaalgiin tsehtei bolovch mvngv ih garna geed ovol zungvi garaar ugaalgadag bid nar ajilgvi bolchloo odoo haaha handah be bid nart zovlogoo ogch tuslaachee,

antalya rent a car