Улаанбаатар хотын иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өчигдөр өдрийн 12.00 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн 22 байршилд 8727 га газарт 28 мянга 963 иргэнд газар өмчлүүлэх юм. Үүнээс Хан-Уул дүүрэгт хоёр байршил, Баянзүрх дүүрэгт дөрвөн байршилд газар өмчлүүлэх бол үлдсэн байршлууд Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай юм байна. Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 14 хоногийн хугацаатай буюу ирэх есдүгээр сарын 8-ны өдрийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ ондоо багтаж Улаанбаатар хотын52 байршилд цахим хэлбэрээр газар олгох шийдвэрийг одоогоос хоёр жилийн өмнө НИТХ-аас гаргасан байдаг. Энэ ч утгаараа үлдсэн есөн байршилд дахин газар өмчлөх эрх нийслэлийн иргэдэд байна. Ингэснээр 2013-2015 оны хооронд 65 мянган иргэнд шинээр газар өмчлүүлнэ гэж тооцоолжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 27, 2015 8:52:17 am )
хоосон газар хэзээ хүн очож сууршах юм вэ захуудийг хотоос гаргаж шинэ сууршилын бусрүү хурдан шилжүүлэх хэрэгтэй юм хамгийн түрүүнд 100 айлын барилгын захыг гаргах хэрэгтэй байна нарантуул хар хорин ба бөөний бүх захыг гаргах хэрэгтэй мөн их дээд сургуулийг хотоос гаргах хэрэгтэй
1 Comment