antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 2 comments

6002 бөхийн манлай, Монгол улсын заан Ч.Санжаадамба: С.Мөнхбат аваргыг давчихаад сэтгэл хөдлөлөө өөрийн эрхгүй ил гаргасан шүү

нийтлэсэн Admin

6002 бөх нэг дор барилдаж, есен өдрийн турш монголчууд үндэсний бөхөөр амьсгалсан. Монгол хүн бүр уг барилдаанаар бахархаж, бөхөд хайртай монгол түмэн энэ барилдааны түрүү бөх хэн болохыг дор бүрнээ таавар дэвшүүлж байсан билээ.

Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлсэн 6002 бөхийн барилдаан бөхийн өргөөнд өндөрлөж Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба арван гурав даван түрүүлж, энэ жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын залуу аварга С.Мөнхбат үзүүрлэсэн.

Улсын наадмын даваанд учраа таарч байсан аварга заан хоёр өгөө аваа тэнцэж Ч.Санжаадамба давж түрүүлсэн. МУ-ын залуу заан Ч.Санжаадамба 9-ийн даваанаас хойш олон хүчтэй өрсөлдөгчөө төвөггүйхэн орхиж түрүүлсэн бөгөөд 9 болон 10-ын даваанд МУ-ын харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарыг, 11 болон 12-ын даваанд МУ-ын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр нарыг, 13-ын даваанд МУ-ын залуу аварга С.Мөнхбатыг давж дэлхийд данстай Монгол бөх болсон.

 

6002 бөхийн манлай Монгол улсын заан Ч.Санжаадамбын сэтгэгдлийг хүргэж байна.

 

-Монгол үндэсний бөхийг дэлхийд данслах түүхэн барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Үндэснийхээ бөхийн төдийгүй, дэлхийд нэрээ мөнхөлж үлдээсэн залуу заандаа баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол үндэсний бөхийг дэлхийн дээд амжилт Геннисийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд 13 даван түрүүлсэндээ баяртай байна . Аварга, арслан, заан, харцага, начин гээд олон хүчтэй өрсөлдөгчдөө давж энэ сайхан барилдааны түрүү бөхөөр тодорсондоо үнэхээр их сэтгэл хөдөлж байна.

 

Даваа бүр чанга байлаа. Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа гэж хэлье. Мөн намайг дэмждэг нутгийн зон олондоо болоод Монголын нийт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Ийм их нэр хүндтэй, том барилдаанд түрүүлсэн учраас сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй л байна шүү.

 

-Зааны хувьд барилдаануудынхаа талаар эргэж бодоход даваа бүр мэдээж хариуцлагатай байсан байх?
-Ер нь бөхчүүд бэлтгэл нэлээд сайн хийсэн нь харагдаж байна. Миний хувьд ч мөн л бусад бөхчүүдийнхээ адил бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн байсан. Ер нь наадмаас хойш тогтмол бэлтгэлээ хийж байна. Амархан даваа, учраа гэж байдаггүй болохоор мэдээж барилдаан бүр хариуцлагатай байсан.

Үзүүр түрүүний барилдааны хувьд маш хэцүү барилдаан хийж түрүүллээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ жилийн наадмын түрүү бөхийг давчихаад, сэтгэл хөдлөлөө өөрийн эрхгүй ил гаргасан шүү. Бөх сонирхогчид маань үүнииг зөвөөр ойлгоорой.

 

 

-Зааны дархан мэх тодорхой байдаггүй байх. Сүүлийн үед таны барилдаанд шинэ, шинэ мэхний хувилбарыг гаргах болсон?
-Миний хувьд мэхний тал дээр нэлээд бэлтгэл хийж байгаа. Надад дархан мэх гэхээр зүйл байхгүй. Тиймээс өөрийн биеийн онцлог, чац, тэнхээндээ тохирсон мэхний хувилбарыг сонгож хичээллэж байна. Хойшид ч гэсэн мэхний тал дээр гол анхаарлаа хандуулна.

 

-Энэ жилийн барилдаануудад барилдах ямар төлөвлөгөөтөй барилдах вэ?
-Нарийн ширийн төлөвлөгөө гаргадаггүй ээ. Болж өгвөл бүх л барилдаанд оролцохыг эрмэлздэг. Барилдаан бүрт оролцох нь надад л хэрэгтэй шүү дээ.

 

Эх сурвалж: “Хүмүүсийн амьдрал”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

2 Comments

  • Anonymous (October 05, 2011 4:38:37 pm )

    sanjaadambaa avarga bolooroi

  • Anonymous (March 06, 2012 12:42:30 pm )

    Санжаадамба аварга болно гэдэгт эргэлзэхгүй байна

antalya rent a car