antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2015 9 comments

Сайд нарыг есдүгээр сарын 6-ны дотор томилох ёстой гэв

нийтлэсэн Admin

chuulganУИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоот хүргүүллээ.

Уг албан тоотод Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орж, гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 9 дүгээр сарын 6-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Ерөнхий сайд та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барихыг хүсье гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (August 25, 2015 3:25:46 pm )

    ENE ZASGIIN HEDEN NOHDUUD CHIN TSAG,MINUT,SEKUNDEER SANAA BODOL NI HUVIRCH OORCHLOGDDOG BOLJ DEE.NAMRIIN CHUULGANAAR SAID NARIIG SHIIDNE GEED L OCHIGDOR HELJ BSAN.ONOODOR BURUU SANAGDAAD 9.6 BOLSON YUM UU DAA.ORON GARAN NOHDUUD TOR UDIRDANA,!!!

  • zulaa (August 25, 2015 3:53:25 pm )

    nerteigeer ni SAR SARAAR ni eeljleed turuu barilz daa.xuurxii

  • zulaa (August 25, 2015 3:53:50 pm )

    esvel ulirlaar ni eeljleed

  • 76 owgon tsusaa selbiii Mongol chuudaa (August 25, 2015 5:00:10 pm )

    Arai arai

  • умбаа (August 25, 2015 8:35:19 pm )

    Яалтай ч билээ хөөрхий

  • Zanda (August 26, 2015 12:05:35 am )

    Huurhiiduu,heleh ch vg alga

  • зочин (August 26, 2015 9:53:48 am )

    Баянсэлэнгэ мэтийн сайдтай байсанаас байхгүй байсан дээр сайдгүй байсан нь хамаагүй дээр

  • bi (August 26, 2015 10:15:34 am )

    AN bol samarchiindooo

  • bantan (August 26, 2015 11:40:58 am )

    ЭД 76 малын ганц хийдэг ажил нь зөвхөн засаг байгуулах нураах..байгуулах нураах…өөр юу ч хийгээгүй хийхийг хүсээчгүй.цаашид хүсэхчгүй.

antalya rent a car