antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2015 2 comments

ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг шалгана

нийтлэсэн Admin

ihdeedsurguuliudШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд  сургалтын төлбөрөө  ямар шалтгаанаар  нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг  шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд  анх удаа арванхоёрдугаар анги  төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид  их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд  нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад  хариуг олон нийтэд мэдээлнэ”  гэлээ.

Түүнчлэн тус газар сургалтын төлбөрөөс гадна оюутны дотуур байрны үнийг нэмсэн асуудлыг ч мөн давхар шалгах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • MGL (August 25, 2015 1:48:09 pm )

    ШӨХТГазар ажлаа хийж чадахуу? Энэ нэг татврын мөнгөөр угжуулсан агентлагуудыг татан буулгаачээ. Худлаар сүр болох юм тэгээд үр дүн байхгүй хэд хоногийн дараа шалдаа буучихсан байх вий.

  • zulaa (August 25, 2015 3:57:50 pm )

    banknii 0.1 xuviin xuuni asuudal yu bolson be

antalya rent a car