antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2015 13 comments

Ц.Мянганбаярын ахин сэргэн мандалт

нийтлэсэн Admin

   1000aa   “Алтны магнат”-аас эхлээд олон зүйлийн нэр зүүсгэл зүүж бизнесийн салбарт хүчтэй явсан Ц.Мянганбаяр дампуурлаа. Дампуурахдаа гадны компанид ихээхэн өртэй, Арбитрын шүүхээр хэлцэгдээд ялагдал хүлээлээ хэмээн нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Гэтэл Ц.Мянганбаяр Арбитрын шүүхэд ялалт байгуулж, “Монгол газар” компани дампуурах нь бүү хэл үйл ажиллагаагаа сэргээн, үндэсний хэмжээний томоохон ажлыг эхлүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр орлоо. Орохын учир нь Японы “Иточу” корпораци, “Монгол газар” компани хоорондын маргаан чухам ямар шугамаар хэлцэгдэж, аль талд шийдвэр гарсныг албан эх сурвалжаас сонирхосон юм. Тэгэхдээ чухам юунаас болж Арбитрын шүүхэд дуудагдах болов.

       Тиймээс олон зүйл нуршилгүйгээр гадаадын сайтад гарсан мэдээллийг хүргье.       1999-2008 онд Монгол Улсын “Монгол газар” компанид Япон улсын “Иточу” корпораци нь хамтын ажиллагааны хүрээнд 100 орчим сая ам.долларын уул уурхайн тоног төхөөрөмжийг арилжааны хэлбэрээр нийлүүлжээ. Энэ нь улмаар байгууллага хоорондын маргаан үүсэх гол шалтгаан болсон байна.

      Дээр дурдсан онуудад “Эрх шилжүүлэгч” гэх “Иточу” корпораци нь  “Эрх хүлээн авагч” гэх буюу “Монгол газар”-т, хамтад нь “Газрын хамтрагч”-ид гэрээ хооронд олон тооны уул уурхайн тоног төхөөрөмжийг арилжааны хэлбэрээр худалдсан байна. Учир нь Газрын хамтрагчид буюу “Монгол газар” компаниас 10.304.503.483 иен буюу 100 орчим сая ам.долларыг нэхэмжилжээ. Улмаар энэ асуудал нь 2008 он есдүгээр сарын 24-ний өдөр “Эрх шилжүүлэгч” болон MG, MGH, Гобистар Холдинг,  /BVI/ Лимитэд мөн Гобистар Интернэшнэл Лимитэд /хамтад нь Газар групп/ хоорондын маргаж буй дээрх мөнгөн дүнг төлөх гэрээ байгуулсан байна. Тиймээс “Газар” групп мөнгөн дүнг төлөх үүргээ биелүүлээгүй учраас Япон улсын Худалдааны Арбитрын нийгэмлэгт “Газар” групп болон иргэн Ц.Мянганбаярт “төлбөр төлөгч”-ийн гэх эсрэг нэхэмжлэл гаргажээ. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпорацийн талд шийдвэр гарсан юм. Иймээс “Эрх шилжүүлэгч”-д төлөх ёстой 10.241.162.329 иен, мөн Арибтрын зардал болох 12.575.213 иенийг гаргуулахаар шийдвэрлэж байжээ.

       Харин энэхүү маргаан нь чамгүй урт хугацаанд хэлцэгдэж, “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпораци нь “Эрх хүлээн авагч” буюу “Монгол газар” компанид “төлбөр төлөгч”-өөс төлбөр гаргуулах шаардах эрхээ худалдах санал болгосноор талууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээг мөрдлөгөө болгосон байна. Гэрээнд зааснаар харвал “Эрх шилжүүлэгч” нь “Эрх хүлээн авагч”-д өөрийн шаардах эрхээ худалдахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Эрх хүлээн авагч” нь эргэлт буцалтгүйгээр мөн ямар нэг нөхцөл болзолгүйгээр уг эрхийг худалдан авч  “Төлбөр төлөгч”-ийн төлбөрөө бүтнээр нь төлөх чадвартай эсэх, эсвэл “нэхэмжлэлүүдийн” хүчин төгөлдөр байдал” зэргийг харгалзан үзээд гэх буюу “Эрх хүлээн авагч”-аас хоёрдугаар зүйлд заасан үнийн төлбөр шилжиж орж ирснийг “Эрх шилжүүлэгч” баталгаажуулсны дараа “Шаардах эрх шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэж болно” хэмээжээ.

       Тиймээс гэрээний хоёрдугаар хэсэгт эрх шилжүүлэгчид шаардах эрхийг худалдан авах үнийн төлбөр болох 250 мянган ам.долларыг шилжүүлсэн байх шаардлагатайг гэрээнд тусгажээ. Үүний дагуу “Монгол газар” компани 250 мняган ам.долларыг эрх шилжүүлэгч талд шилжүүлснээр энэхүү маргаан эцэслэн шийдэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улс Японд төлөгдөх ёстой 100 сая ам.долларыг  250 мянган ам.доллараар хааж чадсан хэрэг. Гэхдээ энэ нь Монгол Улсын нэг иргэний хийж чадсан ажил юм.

       Ийнхүү үндэсний компаниуд их гүрнүүдтэй шүүхээр заргалдаж, улсынхаа туйлдсан эдийн засагт хувь нэмрээ оруулахаар явж байгаа нь сайшаалтай хэрэг. Түүнээс бус гадаадын томоохон компани, корпорацитай зарга үүсгэсэн зарим үндэсний компани улсынхаа Засгийн газарт өрийнхөө асуудлыг тохож байсан тохиолдол ч бий.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (August 25, 2015 11:26:21 am )

    myngaa chi shuu mungu huuhun 2 ch chamd eeltei yumdaa

  • Anonymous (August 25, 2015 11:36:10 am )

    Ohinoo mingaad amidarl in daatguuiii. Haha

  • ИРГЭНИЙ ЭРХ (August 25, 2015 12:15:26 pm )

    ХУУЛЬЧИД ЭНЭ АСУУДЛААР ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ДҮНГ НИЙТЭД
    ХҮРГЭВЭЛ САЙН БАЙНА ДАА.

  • иргэд (August 25, 2015 1:26:46 pm )

    novshiin luivarchin

  • зочин (August 25, 2015 2:08:09 pm )

    Маш сайн байна!!.хуулийг ингэж л хэрэглэж ашигтай шийдвэр гаргуулж чаддсаг байх хэрэгтэй.Таньд баяр хүргье !Ажил хийсэн хүнд л алдаа байдаг .одоо урагшаа гэж хэлье

  • Anonymous (August 25, 2015 5:21:40 pm )

    luivar hiihed durtai humuus

  • zochin (August 25, 2015 9:43:18 pm )

    sain baina myangaa irex songuulid neree devshvvl chi chadna amjilt xvsii eldev muu vgend bvv shantar

  • Anonymous (August 26, 2015 12:15:01 am )

    Haha minga tord Gartllaa Mongol Doroitson yumuu Aayayaaaaa!!!

  • bataa (August 26, 2015 3:47:32 am )

    za iim um haana ch bdggyi um.odoo yasan ner chini hugaraad ireheer oroh gazargyi bolj heden togrog ogood zahialgatai um bichyylj ehelev yy. chaavaas daa yadarsanch amitan boldoo chi.ug ni chi fizigch biz dee.hodoo ochij ulsyn horongoor olson bolovsroloo hodoonii hyyhdyyded hicheel zaaj amidar.harin ch chi amjilttai ajillaj medne.fizikdee ovoo bsn gej sonssson um bn

  • Anonymous (August 26, 2015 9:06:46 am )

    Хууль гууль болож данпуурчээ Монголын шүүх хуулийн байгуулаг эрх мэдэлтэй бүлэг хулгайч нарт үүлчилдэг болсоны тод шэшээ энэ хэрэг боллоо Мянганбаяр бага насны охидийг садар самуунд уруу тассан ашигалсан * өөрийн биёээр сургасан *хэргээр шоронд байх ёстой хүн

  • Anonymous (August 26, 2015 9:09:11 am )

    Иргэний байгуулагууд Иргэний шудраг шүүх одоо энэ хэрэгээр дуугарч үгээн хэлмээр юм

  • tumbaash (August 26, 2015 11:24:23 am )

    ene hudlaa. yamar teneg 100 sayiin orond 250 myangiig avchihaad suuj bhav dee. maniihaa tarhiig mon ch sain ugaah yum daa.

  • od (August 28, 2015 5:23:05 pm )

    neg negnee bitgii muul,gadaadiin luibarshdiig yaj bailaa daa,heg sh mongol hun sain bainaa.

antalya rent a car