“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн 90 гаруй хоног хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарлаа. Тэрбээр 4.8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хавраас хойш саатуулагдсан юм. Ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад түүнийг ийн удаан хугацаагаар хорих болсон шалтгаанаа хууль хяналтынхан анхнаасаа тайлбарлахдаа “Монгол Улсаас оргон зайлж болзошгүй” учраас гэж байв. Харин Г.Дэнзэн өөрт нь тохсон хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, улмаар биеийн байдал нь хүндэрч шоконд орсныг олон нийт мэдэж байгаа. Ер нь хүн өлсгөлөн зарлахын тулд биеэ урьдчилан бэлдэх ёстой байдаг. Тэгвэл Г.Дэнзэнд тийм боломж олдоогүй. Хорих ангийн удирдлагууд зөвшөөрөөгүй болохоор тэрбээр биеэ цэвэрлэж бэлдэлгүйгээр шууд өлссөн. Үүний улмаас тэр үхлийн аюултай нүүр тулж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн. Г.Дэнзэн гэдэг хүний хэрэг хийсэн үгүйг зөвхөн шүүх л тогтооно. Гэтэл сошиал сүлжээгээр хүмүүс түүн рүү дайрч, доромжилж, нэр төрд нь халдсан үйлдлүүд идэвхжиж байх юм. Тухайлбал, “Их идсэний маргааш өнж гэдэг дээ, болж”, “Шорондоо хатаж, үхэхдээ таарсан амьтан” гэхчилэн хүний санаанд багтамгүй хорсол зэвүүцлийн үгээр дайрч давшилцгаах боллоо. Ядарч, зүдэрч, унаж, бүдэрч байгаа нэгэндээ ямар авир, хандлага гаргах нь хүний жинхэнэ мөн чанарыг л харуулдаг. Тэгвэл Г.Дэнзэн рүү хуйлран дайрч байгаа сошиал сүлжээний цаана зүсээ нуугчдад хүн чанар гэж алга. Тэд хэтэрхий харгис, хэрцгий гэдгээ үйлдлээрээ батлаад байна. Дэлхий дээрх долоон тэрбум хүн бүгд ингэжбие биеэ үзэн ядаж, үхүүлж далд оруулахыг хүсдэг гэж үү. Гадаадын олон орны аж байдал, хууль журмыг нь хараад байхад хүний эрхийг дээдэлсэн, хүн байх ёсны наад захын хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй зан чанарууд нь хамгийн түрүүнд ажиглагддаг. Нийтийн тээвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудалтай байх жишээтэй. Автобусанд багталцахгүй шахам дүүрэн хүнтэй байсан ч тэр суудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс өөр хэн ч суухгүй. Харин гадаадын иргэд манай нийтийн тээврээр зорчихдоо энэ мэт дутагдлыг анзаарч гайхах нь дүүрч. Бие биеэ гэсэн хүний ёс монголчуудын нийгмийн харилцаанд үнэхээр доголдолтой болохыг ажигласан нэгэн жуулчны хэвлэлд өгсөн ярилцлагыг энд дурдмаар байна. Канадаас ирсэн тэр жуулчин “Хүний хөл ихтэй Улаанбаатарын гудамжинд явж байсан залуу эмэгтэй бүдрээд унахад түүнийг өргөөд босгох хүн олдсонгүй. Харамсалтай нь инээж, шоолж байгаа олон хүнийг харлаа. Би хэд хэдэн орноор аялсан. Нэгнийгээ газар унаж байхад нь өргөөд босгохгүй, тохуурхаж, инээж байгаа хүмүүсийг Монголд л харлаа. Гадаадад бол шатнаас юм уу, санамсаргүйгээр бүдэрч ойчсон хүнд ойр орчимд яваа хүмүүс бүгд очиж тусалдаг” гэжээ. Тэгэхээр унаж, бүдэрч яваа нэгнийгээ улам дэвсэлдэг нь монголчуудын л араншин юм шиг ээ. Хот суурин газарт нийтээрээ төвхнөж сураагүй, ганц гэрээрээ нутаг сэлгэн нүүдэллэж ирсэн уламжлалтай болохоор монголчууд амиа бодсон зантай, өөрөө болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэлгээтэй юм уу. Нүүж, суухдаа уналга, ачлагадаа хэнээс ч тусламж авахгүй. Сүү, цагаан идээ, арьс ширээ өөрсдөө боловсруулж, бусдаас хамааралгүй амьдарсаар ирсэн нь зөвхөн хувиа хичээгч болгосон гэх түүхч, судлаачдын таамаг ч байдаг юм билээ. Тиймдээ “Монгол монголдоо дургүй, мод ярандаа дургүй” гэдэг ардын зүйр үг байдаг биз. Ялангуяа мэдээллийн эрин зуунд сошиал сүлжээ хөгжсөнөөр монголчуудын хэн нь муухай хүнлэг бус араншинтайг тольдох боллоо. Сошиалд хэн нэгнийг дэмжиж, сайшаавал түүнд долигонуур, бялдууч “өргөмжлөл” зүүдэг. Тэгээд бүгд л шүүмжлэгчид болчихсон. Юм болгоныг сөрөг өнцгөөс харж, магтаал, урмын үг хайрлахаа байцгаасан. Олны танил, амжилттай яваа гоё сайхан эмэгтэй байвал түүн рүү бөөн бөөнөөрөө дайрч, элдэв шалдав зураг эвлүүлэн доромжилж, зохисгүй нэр хоч зүүх явдал хавтгайрчээ. Энэ байдлаас тухайн хүнд болоод ар гэрийнхэнд нь ч давхар дарамт үүснэ. Нийгэм бүхэлдээ ийм аймшигтай болсон гэдэгт хувьдаа итгэхгүй байна. Ерөөсөө нийтийн сүлжээ хөгжсөнөөр хүмүүс дотроо бодож явдаг зүйлээ ил гаргаж, зарим нь хорсол заналаа илэрхийлэхэд ашигладаг болсон байх. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл твиттер хуудастаа “Г.Дэнзэнгийн тухай бичсэнийг уншихад “Бид чинь шинэ их хэлмэгдүүлэлтэд яасан сайн бэлтгэгдчихээ вэ” гэж бодогдож байна. Аймшигтай дүр зураг” гэсэн байна лээ. Түүний хэлсэн бол үнэн. Гэхдээ нийт монголчуудын цөөхөн хэсэг нь л Г.Дэнзэнг муулж, муухайгаар харуулахыг оролдон бичиж байгаа. Ингэж бие биеэ буруутгаж жиргэдэг хүмүүс ердөө кофен дээр тогтсон хөөс төдий юм. Г.Дэнзэнг хорих буюу муулах нь буруу гэдгийг татвар төлөгчид, ард түмэн совингоороо мэдэж л байгаа. Тиймээс сошиалынхан шиг дайрч давшлахгүй байгаа юм. Харин Г.Дэнзэн рүү улайран дайрдаг галзуурсан хүмүүс бол татвар төлдөг нь юу л бол.
Сошиал сүлжээгээр нэгнийгээ хэмлэдэг энэ үзэгдэл ганц Г.Дэнзэнд тохиолдсон явдал дээр ч харагдаж байгаа юм биш. Ямарваа нэгэн хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан болгон руу дайрдаг. Хөрөнгө мөнгөтэй хүмүүст нийгэм таагүй хандаж, үзэн яддаг социализмын үеийн балай сэтгэлгээ байсаар л байгаагийн нэг илрэл гэж харж болох ч жирийн иргэдэд бэрхшээл тулгараад ард түмнээсээ тусламж гуйхад нь цаашаа гэж түлхдэг бүлэглэл ч сошиалд бий. Хоёр жилийн өмнө Т.Аятунгаа хэмээх бүсгүй гадаадын иргэнд хүүхдээ алдчихаад элэг нэгт монголчууддаа хандаж, бүлээн нулимсаа урсган байж тусламж гуйхад түүнийг хэлэхгүй үгээр харааж, зүхэж, доромжилсон хүн олон байлаа. Хүн чанараа гээсэн тэдний ааш аягийг ганц “Өдрийн сонин” л шүүмжилж, үрээ алдсан эмэгтэйд туслахыг уриалж байсан. Үнэндээ тэр хөөрхий эмэгтэйд туслахаар хууль хяналтынхан хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэгсэн атлаа албан тушаал, эрх мэдэл, улс төрийн зорилготой хэрэгт гаргууд гэгч нь ажилладаг. Өнөөдөр Монголд хамгийн идэвхтэй ажилладаг байгууллагаар АТГ, ШӨХТГ, машин ачигчдыг нэрлээд байгаа. Хүмүүсийг торгодог, хорьдог, эрхийг нь зөрчдөг болохоор тэр. Үнэн хэрэгтээ АТГ-ыг буруу ажиллаж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Г.Дэнзэнгээс хоёрхон байцаалт авахын тулд 90 гаруй хоног хорьж, хамаг юмтай нь холин үхлүүт болгож, нийгэмд ийм айдас хүйдэс төрүүлэхээр ажиллаж байгаа АТГ-ыг дарангуйлах байгууллага юм гэдгийг ард түмэн ойлгоод байгаа. Хэн ч тэнд очсон хэрэгтэн болж, ийм шийтгэл амсдаг. Хэрэв АТГ дарангуйлах байгууллага биш л юм бол хүнээс хоёрхон зүйл асуухын төлөө ингэж зовоохгүй шүү дээ. Энэ тохиолдолд АТГ хуулиа барьж ажиллаж байгаа гэж тайлбарлах байх. Тэгэхээр тус байгууллагын буруу биш гэх болохоор манай улсын хуулийн тогтолцоо л гажуудалтай байна гэсэн үг. Харахад яг хуулиа мөрдөж, хэрэгжүүлээд байгаа юм шиг байдаг. Гэтэл цаана нь хуулийн сүүдэртэй талуудыг ашиглаад, ийм аймшигтай хууль үйлчлээд байгаа юм. Үүнийг хэн нэгэн санаатайгаар хэрэгжүүлдэг байх ч талтай. Тэгвэл энэ бүгдийг нийгэм аль хэдийнэ ойлгодог болсон. Жинхэнэдээ ард түмэн гэдэг чинь ухаантай, хэрсүү хүмүүс болохоор юмны учир начирыг ойлгож, мэдэж байгаа.
– See more at: http://dnn.mn/%D0%B3-%D0%B4%D1%8D%D0%BD%D0%B7%D1%8D%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D0%BB%D1%81%D0%B3%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BD-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%BD/#sthash.31b3K2fw.dpuf
Холбоотой мэдээ
-
зочин (August 25, 2015 8:42:14 am )
Улсын мөнгө идсэн л бол хууль адилхан үйлчлэх ёстой, жирийн ардын хүүхэд бас л ингээд хоригдож байгаад шалгуулдаг биз дээ, энэ АН-ын луйварчин яахаараа заавал гарах ёстой вэ,
-
Anonymous (August 25, 2015 9:24:41 am )
шалгалтыг нь зөв хийсэн юмуу? өөрсдийнх нь ярилцлагаас харахад гэмт хэрэг хийсэн баримтгүй л юм байна лээ. санхүүгийн баримтыг санхүү мэддэг биш санхүүгийн үйл ажиллагааг ойлгож уншиж чаддаг дадлага туршлагатай хүн л шалгана.Дүгнэлт гаргасан аудитын ажилтан санхүүгийн мэрэгжилтэй эсэхэд эргэлзэж байна..Би Дэнзэнг зөвтгөх гээгүй. хамгийн гол нь шалгалт үнэн хийгдсэн байх ёстой.
-
ЗочинЗочин (August 25, 2015 9:46:09 am )
Алтанхуягийг дарж авахын тулд АН-ын хийж байгаа үйлдэл шүү дээ.Мэдээж ядах юм алга.
Атанхуяг шиг алсын бодлоготой удирдагч алга. Алтанхуягийн хийсэн бөгөөд хийх гэсэн асуудлыг одоо эд нар хийх гэж өмдөндөө чацга алдаж байна шүү дээ. Ха ха ха -
oogii (August 25, 2015 10:49:47 am )
Uuniig bicheed bga niitlelch nertei hun guai Denzengees mungu awsan yum uu.Zugeer bga huniig tsagdaa barij shalgadaggui yum.Zugeer bga huniig barij shalgadag bol namaig shalgah ni yaasan yum..Bi bas tatwar tuldug,cham shig gadaad orond ochij,ajillaj amidarch bsan,Denzen metiin nuhdiig umuurch hoolniihoo mungiig olj iim niitlel mayagiin yum bichdeg yumnuud icheesei.Neg kl ikh uruwch,soyoltoi hunNaad denzen chin alban tushaalaa urwuulan ashiglaj mongol ulsad ikh hemjeenii hohirl uchruulsan shunaliin tulam shuu niitlelch guai
-
oogii (August 25, 2015 10:52:06 am )
Yamarch hun hereg hiicheheed bi hiisen,notloh barimt ni ene geed gargaj ugduggui yum,uuniig ni tsagdaa shalgaj togtoodog yum
-
иргэн (August 25, 2015 10:52:45 am )
энэ маш зөв бичсэн байна атг ан эсрэг юм шиг шүүхээр шийдээгүй зүилииг яах гэж яллаж байгаа юм бэ?
-
ЗочинЗочин (August 25, 2015 12:17:23 pm )
Албан тушаалтнууд асуудалд орохоороо биеэ зориудаар муутгаад л гарчихдаг жишиг тогтжээ. Хууль тэгш үйлчлэхгүй л байна.
-
Mongol (August 25, 2015 12:33:46 pm )
Jiriiin ardin hvvhdvvd odonoos Denzen deed 461 ees garah magdal bag shvv!
-
Алтан (August 25, 2015 12:53:45 pm )
Их зан эргээд унанаа гэж. Шуналаа дарсан бол хүн шиг явах байж
-
MGL (August 25, 2015 2:15:31 pm )
Цаашид төрд гарах хүмүүс дор хаяж 30 хоног өлсөглөн байж сур л даа. Төрийн албан хаагч болхоороо харсан үзсэнээ хуу хамж идээд түүнээсээ болж ял авхаараа 3 хоногийн өл даахгүй нүднээс гарчих юм. Ийм амархан нүднээс гарах юм бол яах гэж “төрлүү” зүгэлдэг байнаа.
-
батаа (August 25, 2015 2:21:41 pm )
Ард түмэн энэ тэрбумаар тэрбумаар нь хусдаг төрийн луйварчдыг үзэн ядаад алахаас буцахгүй болсоныг илтгээд байгаа хэрэг юмаа Тэр луйварчдаа бас өөрсдийгөө хамгаалах хууль гаргаж яаж хамгаалахыг харад төрий эргэлт хийх хэмжээнд бэлэн байгааг ойлгоосой энэ малууд
-
наранцогт (August 25, 2015 2:22:16 pm )
Ард түмэн энэ тэрбумаар тэрбумаар нь хусдаг төрийн луйварчдыг үзэн ядаад алахаас буцахгүй болсоныг илтгээд байгаа хэрэг юмаа Тэр луйварчдаа бас өөрсдийгөө хамгаалах хууль гаргаж яаж хамгаалахыг харад төрий эргэлт хийх хэмжээнд бэлэн байгааг ойлгоосой энэ малууд
-
Anonymous (August 25, 2015 5:26:48 pm )
“Монгол монголдоо дургүй, мод ярандаа дургүй” гэдэг ардын зүйр үг байдаг биз. Бас “муу нь муудаа дээрэлхүү муусайн хужаа нар монголчуудад дээрэлхүү” гэдэг хэлц үг ч байдаг
-
Зочин (August 25, 2015 7:21:23 pm )
4.7 тэр бум төгөрөг ТТ-с хэдхэн хоногт гараад явсан Алтанхуяг өөрөө л аваагүй юм бол Дэнзэн биш хэн байх вэ. Бас тэр Говьповр компаний эзнийнэр овог өөрчилдөг нэг хоногт л бүтэж байгаа нь хэний ажил вэ. Жирийн хүн албан ёсоор бүртгүүлэхэд дор хаяж 7 хонодог газар шүү днн. Энэ мафи биш үү. Улсын Бүртгэлийн газрыг удирдаж байгааг хэн ч анхаарахгүй байна. Ямар учир вэ. Одоо бүгд
-
zochin (August 25, 2015 8:00:34 pm )
luivarchinguud vhvel taarna idsen ymandaa horogdood vhej chadahgvi baashilj bga ym ideh bolohooroo ervvl shorond oroh bolohooroo vheheeree ailgahiig n yanaa
-
Ga. (August 25, 2015 10:11:07 pm )
Toriin ergelt garaxaas naash Mongolyn ard tumnii amidrald yamarch devshil garaxgui gedgyg bichig useg medexgui baagii ch medex bolson doo ! ! !
-
Mongol (August 26, 2015 12:01:44 am )
Butsagaad horiood tsaashd busad Luvirchidin ankhaarmaar yum!!!
-
зочин (August 26, 2015 7:57:16 am )
энэ сайтууд дандаа хүн муулсан харгис хэрцгий юм бичиж байвал хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. тэгээд л худлаа хүн муулсан юм их бичих юмдаа. амьд байтугай үхсэн хүнийг ч элдвээр бичиж юм. хэцүү юм. хэзээ хүнлэг энэрэнгүй болно доо. мэдэхгүй юм даа
-
су (August 26, 2015 7:57:42 am )
энэ сайтууд дандаа хүн муулсан харгис хэрцгий юм бичиж байвал хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. тэгээд л худлаа хүн муулсан юм их бичих юмдаа. амьд байтугай үхсэн хүнийг ч элдвээр бичиж юм. хэцүү юм. хэзээ хүнлэг энэрэнгүй болно доо. мэдэхгүй юм даа
-
жорж (August 26, 2015 3:43:47 pm )
өлсөж чадахгүй бол хулгай бүү хий
20 Comments