antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2015 2 comments

Эзэнгүй төрийн эмгэнэл

нийтлэсэн Admin

ccab0024de2814b7originalХичээлийн шинэ жилийн нээлт хаалга тогшиж, эцэг эхчүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Тэр тусмаа ямар дүрэмт хувцасаар гангарах тухай нэн тэргүүний асуудал болоод буй. Харин энэ байдлыг далимдуулсан дүрэмт хувцасны бизнес эрхлэгчид чанар муутай, үнэ өндөртэй хувцас шахаж ашиг олохоор улайрч байна. Тэр ч бүү хэл ном журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэгнээ эрх мэдлээр далайлган шахах оролдлого ч газар авч байгаа нь харамсалтай.Энэ мэтчилэн зарим нэг жишээг дурдахгүй өнгөрч боломгүй.

 

Тухайлбал, “Чингис” бондын мөнгөнөөс дүрэмт хувцасны үйлдвэрлэлд зориулж мөнгө авсан зарим нэг компани өндөр үнэтэй дүрэмт хувцасыг эцэг эхчүүдэд шахах оролдого газар авлаа. Мөн ном журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад эсрэг ажиллагааг ч зохион байгуулж байгаа юм.

 

Тодорхой жишээ дурдвал, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олон жил үйл ажиллагаа явуулж буй манай туршлагатай компани “Батзүү”-гийн дүрэмт хувцас худалдаалж байсан лангууг хаах тухай шаардлагыг Оюуны өмчийн газраас өгчээ. Тус шаардах бичиг нь он сар өдөргүй баталгаажсан гэхэд хүнд аж. Тиймээс ямар учраас манай лангууг хаах тухай бичиг илгээдэг билээ тухай яриа үүсчээ. Гэтэл Оюуны өмчийн газарт “Чингис” бондоос мөнгө авсан танил талын хүрээтэй компаниуд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд бараг л өөрсдийнхөө орлогыг хааж буй “Батзүү” компанийн лангууг хааж өгөөч гэсэн утга бүхий зүйл байжээ. Тэгээд энэхүү хүсэлтийнх нь дагуу төрийн байгууллага болох Оюуны өмчийн газар ажиллаж байгааг ойлгох юм алга. Оюуны өмчийн газар хувийн компанид үйлчилдэг байгууллага юм уу.

 

Тэгээд ч “Батзүү” компанид хандах байтал захын лангуун дээр нь очиж байгаа зэргээс харвал зохион байгуулалттай гэмт хэрэг гэж хэлж болохоор харагдана. Учир нь 2013 онд дүрэмт хувцасны шинэ загвар гээчийг гаргаж ирж, төрөөс 23 тэрбум төгрөг авчихсан нэр бүхий долоон компани байгаа юм. Тэр бүгдийн хийж байгаа ажил энэ бололтой. Нэрсийг нь дурдвал “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”,  “Өүлэн мэнч”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Эрд сүлж” гэсэн долоон компани төрөөс 23 тэрбум төгрөг авч, дүрэмт хувцасны үйлдвэрлэлд гар бие оролцсон ч 14 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй, маргаан өнөөдөр хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

 

Тэгэхээр Оюуны өмчийн газраас шаардах бичиг ирүүлсэн шалтгаан нь дээрх долоон компанитай холбоотой гэж хардаж болохоор.  Учир нь дээрх долоон компани ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУ-ын газрын дарга н.Эрдэнэчимэг нарын ивээлд багтаж 23 тэрбум төгрөгийг авсан бүлэглэл билээ.

 

 

А.Гал  

– See more at: http://www.unen.mn/content/53276.shtml?alias=unen#sthash.sn4Qna9d.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • oogii (August 25, 2015 10:59:16 am )

    Tsagaandaa garsan awilgachid yum daa,Languugaa ajilluulaarai aih zuil bhgui,bolohgui bol buudalts.Buu zewseg hudaldaj awaad amid tesej uldehiig bod.

  • Батхүү (August 25, 2015 12:58:04 pm )

    2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй

antalya rent a car