Энэ зун манай монголчууд сонин ихтэй. Эдийн засгийн хүндрэл,хямрал гэж зальжин зараар айлгаснаа мартан баахан наадлаа. Дараа нь даншигаа сэргээж хот, хөдөөгүй даншиглаж морь нь монгол, эрлийзээрээ ялгарч , бөх нь зодоон нудраанаар бяраа чимж, Ардын намын сайд нарыг хөөж авлигачдаа өршөөсөн гээд сайн, муу мэдээгээр дүүрэн байлаа.
Эдгээрээс бүр чухал нэг сонин гэвэл бид Их эзэн Чингис хаанаа Төв цэнгэлдэхийн дэргэдэх хөл бөмбөгийн талбайд угтахаар хөл хөөр болон цугласан ч Ногоон дарь эх И.Мөнхсаруул гэдэг эмэгтэй “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул нарнаас адис аваад буц” гээд хөөчихдөг байгаа. Мөнх тэнгэрийн оньс, Мөнх тэнгэрийн түлхүүр, Гэгээнтэн, Өндөр гэгээний дүр гэхчлэн өргөмжлөгдсөн энэ эмэгтэйг дээрх үлгэр шиг үйл явдал эхлүүлчихээд даажигнах мэт буцаасанд бухимдсан хүмүүс “Энэ эмэгтэй яахаараа Өндөр гэгээний дүр байдаг юм бэ” гэцгээснээ ерөөсөө Өндөр гэгээний ойн даншигийг зохион байгуулагч Г.Батхүүгийн л хүн байж таарлаа гэж “тогтоов”. Тэгээд эрхэм гишүүнд Чингис хаанд байсан гэж төсөөлдөг сахал, үсийг хүртэл эвлүүлэн зүйж гоёод “Нээрээ ч иймэрхүү Чингистэй байхад болохгүй юм алга” гэцгээгээд мартацгаасан.
Гэтэл одоо болохоор өнөөх сүрлэг Чингис хаандаа өнөө цагийн сайд гэдэг суудлыг өөрийнх нь хүссэн салбарыг таалуулан бэлэглэе гэцгээж эхэллээ. Шинэ Чингис маань Зам тээврийн салбарыг л сонгосон юм даг уу даа. Шинэ Чингис гэхээр архины нэр гэж битгий бодоорой. Ерөөсөө 2015 оны зургадугаар сарын 28-ны энэ үйл явдлаас хойш Чингис гэхээр л Г.Батхүү гишүүн санаанд ордог болтол дээрх үйл явдлыг сайн зохион байгуулсан болохоор Гэгээнтэн, дарь эх И.Мөнхсаруулыг үнэлүүштэй. Үүний сацуу монголчууд бид ёс төртэй улс л юм бол хаанаараа замын салбарыг удирдуулаад тэр зам дээр нь алхаж гишгээд агаараар, төмөр зам, автозам, “далайгаар” зорчоод л, хааныгаа зовоогоод л байж болохгүй биз дээ.
Хачирхалтай нь “бараг Чингис хаан” үүнийг доромжлол гэж огтоос үзэхгүй харин ч цаагуураа дуртай байгаа бололтой юм билээ. Уг нь УИХ-д сонгогдохдоо хүртэл өмнүүр нь орж өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг угз татан унагачихаад хот хүрээнд очиж хэргээ шийдүүл гээд Хан-Уул дүүргийн шүүх дээр “ялж” байсан Г.Батхүү, Д.Зоригт нар манай парламентын хамгийн баян гишүүдээр тодорсон юм гэнэлээ. Одоо цагийн “хаан” ийм эрх мэдэлтэй болсон юмсанж.
Бас энэ “хаан” маань өнгөрсөн 20 гаруй жилд хаа дуртай газраа ШТС барьж ард түмнээ архиар, төмөр хүлгийг нь шатахуунаар цэнэглэж ашиг олох онцгой дархан эрхтэй гэж байгаа. Харин одоо бор дарснаас ашиг олох нь багаслаа гээд төмөр могойг цэнгүүлэгч төмөр зам барих эрхийг олгон захирагч болох хүсэлтэй болсон гэнэ. Ийнхүү “Архитай тэмцэгч гишүүн” эмэгтэйтэй Архи үйлдвэрлэгчийн хувиар “тэмцэж” эдүгээ Зам тээврийн сайдын суудалд өрсөлдөх болов. Бараг УИХ-ын сонгуульд өрсөлдөж байснаараа бол Хан-Уул дүүргийн шүүх булааж аваад Хаанд өргөн барьж ч мэднэ.
Галдан бошигт “Хоёр Анугаа холбож хөтлөн Дөрвөн ойрадыг дөрөөлж захирдаг” байсан бол Өндөр гэгээнтний тодруулсан Өвөрхангайн угшлийн шинэ Чингис хаан маань УИХ, Засгийн газрын гишүүн болж хоёр хөршид тал алдахгүй, газар тэнгэр, галт тэргээр зорчих бүх тээврийн салбарыг захирахаас огтхон ч ичихгүй байгаад гайхах юмгүй. Харин алдас болж хэдэн жилийн өмнө Чойрын хийдэд 50 сар өөрийгөө бусдаас тусгаарлан бясалгал хийсэн Г.Осгонбаяр ламтанд дүү нь алгадуулж байсан шиг явдал тохиолдох вий гэж эмээвэл зохино.
Эх сурвалж: Намбус.мн А Батаа
Холбоотой мэдээ
-
irgen (August 23, 2015 1:45:12 pm )
ih haan hilegnene hahaha
-
Anonymous (August 23, 2015 1:50:38 pm )
Kkkkkkkkk
-
талимаарсан нүд (August 23, 2015 2:02:43 pm )
ха ха сайхан талимаарсан согтуу нүдтэй хаантай болчихсон юм биш үү
-
Зочин (August 24, 2015 8:28:54 pm )
Ямар баасных нь хаан байхав? Их эзэн хаан энэ доромлолыг тэвчихгуй л боловуу??? Батхуу гэж балайн цаад балай улаан луйварчин!!! Шуухийг хахуульдаж чадсан хоерхон хуний нэг биздээ? Негеех нь бас л емд гутлынхны ЗОРИГТ биздээ!
-
-
эрх хууль (August 23, 2015 2:04:51 pm )
ашгүй дээ тээврийн хэрэгсэл дотор архи уух эрхтэй болох бололтой
-
baavar (August 23, 2015 2:22:15 pm )
Jenkoo odoo bolioo bur chamd durgui hureed baas hureed bn shuu.bathuu chinii hajuud undur bolovsroltoi hun tegeed ch z.enhbold saihan bileg 2 iim hund ued ta said bolj hani bolooch gej guisan shde.hulduu buh mine
-
ха ха ха архич хаан гэнээ (August 23, 2015 2:23:11 pm )
Ха ха ха хаа ч очиж энэ хүний боожгой нь ичээд өмдөндөө байх, харин улаан нүүр нь ичнээ гэсэн тооцоо алгаа Их хаан маань арай ч ийм байгаагүй бололтой билээ Хун тайж Даваанямаас асууж сураглаж өгөөч сурвалжлагч нараа ха ха ха
-
Anonymous (August 23, 2015 2:27:53 pm )
Эрүү Эрдэнэчимэг, газрын чэнж Наранхүү 2 оос л хамаагүй илүү дээ.
-
шинжаан (August 23, 2015 2:38:39 pm )
архины үйлдвэрийн эзэн чингэс хаан хи хи хи хо хо хо.
-
Anonymous (August 23, 2015 2:48:28 pm )
гарчиг нь тасархай
-
Зочин (August 23, 2015 3:02:44 pm )
Энэ зургыг өөрийнх архины шилэн дээрээс эртхэн харж байхгүй яасан сохорчихсон амьтад бэ.
-
зочин (August 23, 2015 3:32:58 pm )
Төрөөс бэлтгэсэн мэргэжлийн хүнээр сайдыг нь хийлгэх хэрэгтэй.
-
OORIIGOO HAAN BOLGOH MONGOL MOROODOL (August 23, 2015 3:41:30 pm )
MONHSARUUL GEJ SETGETSIIN OORCHLOLTEI SHAR HUUHNIIG OOD NI TATAJ OORIIGOO HAAN GEJ YADAJ YAVAA HUN DEE IIM SHAR HADNII TSUS NI OIRTSON HUMUUSEER ULSAA UDIRDUULSAN BID YAJ HOGJIH VE DEE
-
buyanaa (August 23, 2015 3:54:38 pm )
sdanuudaa ih ezen haaniihaa zuragiig ingej boldog yumuu? Uuriinuu tsegiin zuragaar ingej toglotsgoo
-
Ard (August 23, 2015 4:00:41 pm )
hujaa spirtendee hordson zurag bna hi hi
-
АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН (August 23, 2015 4:15:26 pm )
БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ,,БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ
-
Anonymous (August 23, 2015 4:46:54 pm )
bainga negnee hemleh yumaa, humuusee bolivol yasan yumbee aan.
-
Сайд (August 23, 2015 5:24:45 pm )
Үгүй ээ , энэ монгол улсад чинь олигтойхон мэдлэг боловсрол эх орноо гэх сэтгэл зүрхтэй хүн олдсонгүй ээ ! Явж явж Батхүү олджээ !? Одоо чинь төр түшилцэх сайд сонгох гэдэг хөгийн юм байдаг юм байна . Хуучин соц нийгмийн цагт сайд томилох гэдэг ” ёс суртахуун ”
ы өндөр шаардлага гэж гайхамшигтай юм байж дээ . Одоо бол юу н эх орон , ард олон цаашаа миний юм наашаа гэх болж . -
333333 UEIIN BUU HUWILGAAN DUWCNIN ZAIRAN (August 23, 2015 6:07:12 pm )
HUTCAA HUTC MALNUUDAA MANAI BATHUU AGAA SAID BAITUGAI MONGOL ULSIIN EZEN BOLOH NIGUURTAI ZA.TA NAR MUUSAINUUD MANAI AGAAG ARHI PIWO IHEER HIIJ TA NART UULGADAG.BAS BENZIN ZARJ TA NARIIG GULIITUL MULZALDAG. ENE SAIHAN ZANGARAG NI UDAAN URGELJLEHGUI AGAA MAANI UDAHGUI CHAD HIINE ZA UM MAANI BADME HUM AGAAR SAMAARANZA SALAA SAMAA RANZAA TUI TUI
-
зочин (August 23, 2015 6:16:46 pm )
Батхүү өөрийгөө эзэн хаанд өргөмжилж их шуналтай нөхөр юмаа одоо ханаж цаддаггүй юм уу.Шорон гэж нэг гоё юм байгаа шүү удахгүй хар цагаанаараа ялгарнаа та нар.хувалзнууд юмаа Мөнгө хар мөртэй шүү
-
1 heseg hun (August 23, 2015 6:43:30 pm )
Salbariin neriig hed helj uzeegui, turiin baiguullagad ajillaj uzeegui humuus bolj l baidag ajliig salbariinh ni suuri mergejiltei, tuugeeree uchnuun jil ajillaj baisan, heden mungu hulgailahaargui mongol hun bolohod er ni bolohgui ni u gej?????????????????????????????
-
M (August 23, 2015 7:15:03 pm )
naadchin teewriin said bolwol nuguu nariin tsarigaa tawih gj bhgvi yu uur yaadag ym. za yahaw tsag n irheer boloh ym bolnoo hoo
-
Fuck Bathvv Fuck Jenko fuck Shaami Erdenchimeg (August 23, 2015 7:57:09 pm )
Bvgd adilhan maluud.Yaandaa Ene Mongol Oron!!!!
-
таавар (August 23, 2015 7:58:44 pm )
үйлдвэрлэсэн архи нь чингис нэртэй өөрөө бас чингис нэртэй авсан зээл нь чингис нэртэй тэр хэн бээ
-
esus (August 23, 2015 8:31:12 pm )
mood geech
-
zam teevruun (August 23, 2015 8:49:38 pm )
gansuhiig hooj battulgiig said bolgovol aldas bolno biz
-
dorj (August 23, 2015 8:51:15 pm )
hooool
-
bo (August 23, 2015 9:05:01 pm )
songuuli luivadaj chadsan yum chiniene ikh khurliin 76 erguu yu bkhav dee
-
hm (August 23, 2015 10:40:21 pm )
useg bichig tailagd barag bish barga. Iimhen ium chadahgui baij setguulch gej yawaad yadin
-
зочин (August 23, 2015 11:18:45 pm )
хараал идсэн харх монгол үхлээ эрсэн үхэр монгол гадаад монгол буюу Хядын монгол төр засаг нь монголоо ирлийзжүүлэх бодлого барьдаг Бас ард иргэдээ үхэл рүү нь түлхэсэн Феодал сэтэхүйгээсээ гарч чадахгүй байгаа үхэдлүүд ха ха
-
зочин (August 23, 2015 11:29:39 pm )
хараал идсэн үхэр монгол архин далайд живж эмс охид нь гадныхны орхидос болох нь мөхөл рүү гээ тун ойрхон байна Төр засаг идсэн ууснаа булаалцалдаж нэгнийхээ ар худраг руу хутаг зоох нь энүүхэнд ер ердийн үзэгдэл юм Улаанбаатар бол хархны нүх буюу үхлийн хөндий хүүхэд залуус нь хэлний гажигтай монгол хэл устсан гэхэд болно
-
Шоронд байх ёстой хvн (August 23, 2015 11:38:40 pm )
Г.Батхvv маш хvн муутай, увайгvй шуналтан, хvний шаар байгаа юм. Шоронд байх ёстой хvн дээ.
-
зочин (August 23, 2015 11:45:24 pm )
Батхүү муу этгээд архины ченж одоо болно зайл даа
-
Zochin (August 24, 2015 1:55:42 am )
Bathuu turd garch tuntiitlee bayajaad hanana,tsadana gehiig medehgui gahai met targalaad bn.Udahgui tuuniig barij hiamnii tsehd tushaayaa ha ha ha ha
-
MGL (August 24, 2015 7:37:23 am )
Энэ муухай амьтанч хэн вэ? Арай нөгөө БАТХҮҮ биш биз. муухай эхүүн үнэр үнэртээд байх чинь.
-
Anonymous (August 24, 2015 7:59:05 am )
SHUNALT BATKHUU UKHTUGEI
-
Anonymous (August 24, 2015 8:15:12 am )
Hohchin mongolchuud ta. Nar harsaar bgad 76 aag bayjuulchaad yu hutstsagaagad bgn odoo! Yarihaas oor yum bahgvi bj
-
Anonymous (August 24, 2015 9:35:43 am )
За энэ балайр Батхүү больж үз. 2 удаа болохдоо тээврийг хөгжүүлээгүй шүү дээ. Төрийг хутгахад гар бие болж байсан хүн одоо Сайханбилэгийг жийх энүүхэнд дээ. АН-ын хамгийн сул нэр муутай гишүүн
-
zochin (August 24, 2015 10:17:30 am )
onigootoi yum aa umnuus ni icheed b.h yum yun haan be
-
Зочин (August 24, 2015 11:29:15 am )
Дүр төрх нь “Бараг “юм биш үү.
-
ard (August 24, 2015 11:36:59 am )
Архин далайд завь ч үгүй сэлүүр ч үгүй болсон Монголчууд өнөөдөр Дэлхийд дампуурлаа зарлахад бэлэн болсон 16 орны нэг болжээ Чааваас гудамжинд шороо тоосондоо холилдсон эргүүтсэн эр эмүүд сэгсийлцэн хэвтэж хажуугаар нь татварын мөнгөөр авсан Ланд Круйзер 200-д ихэмсэг царайлсан хөгийн ноёнцор хатанцарууд өөрсдийгөө элит гэж элийрэн давхицгаана Цаад амьдрал нь угтаа бүгд адилхан хийгээд солиорлын давалгаа цөмийг нь нөмрөн авчээ Ертөнцийн элэг доог болсон Монголчууд
-
иргэн (August 24, 2015 12:36:28 pm )
луйварчин худалч хулгайч алуурчин хахуулчин галзуу солиотой хүмүүсийн дураараа дургах хэрээс хэтэрлээ одоо наадуулаа бөөгнүүлээд хогийн саванд хийж луйварчин нарыг төрөөс хөөж байх ёстой газар шоронд нь явуулий үүний тулд луйварын сонгуулд оролцож санал өнөхгүй байцааяа иргэдээ бид сонгохгүй бол луйварчин нар луйвардах зүүлгүй болно ард түмэн төрөө луйварчин нараас иргүүлэн авч чадна энэ бол ард түмний луйьарчин нарын исрэг тэмцэлийн
хамгийн зөвь мэргэн арга мөн -
иргэн (August 24, 2015 12:40:55 pm )
ҮХСЭНИЙ НЬ ХУВИЛГААН ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХҮНИЙ ТЭНЭГЛЭЛ
-
unshigch (August 24, 2015 1:00:35 pm )
goe onigoo ym bish yy eleg xatlaa eoe
-
Jak (August 24, 2015 4:00:16 pm )
Хэхэхэ яасан уран цэцэн бичээ вэ, үнэхээр шилдэг онигоо байна даа
-
hahaha!! (August 24, 2015 11:15:21 pm )
yostoi goyo bichej….yahav gehdee Battulga gedeg bas neg tom luivarchin bainaa….ternii tuhai bas iimerhu mayagaar yaj orosin mafin gar hul bolson tuhai bichzbel zugaatai l yum…..hahaha!!
-
зочин (August 25, 2015 9:01:21 am )
АН-ын нүүр царай нь нэг иймэрхүү луйварчин
47 Comments