antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2015 22 comments

Г.Батхүү дэд бүтцийн салбараар гурван удаа тоглох эрхтэй юу

нийтлэсэн Admin

2154201322214455Засгийн газрын зургаан сайдын гурвыг нь АН-аас томилохоор тохиролцсон нь тус намынхныг дахин хоорондоо “байлдахад” хүрэв. Х.Батхүү, Х.Баттулга гэдэг хоёр хүний хооронд энэ тулаан өрнөж буй ч хараад сууж байгаа намынхаа бусад фракцийнхныг төдийгүй эцсийн мөчид их хурлаар батлагдахад кноп дарах парламент тэр чигээрээ талцаж байна.

Г.Батхүү туршлагатай. Хоёр удаа энэ салбарт сайд албан хашсан тэрээр үндсэндээ энэ салбарыг өөрийнх нь гэж боддог бололтой. Өрсөлдөгч Х.Баттулга нь 2008 оны сонгуулиас хойш яг тэгж боддог болсон. Одоо хоёр хөршийн геополитикийн элч аятай авирлагч энэ хоёр “их шуналтны” дунд Зам тээврийн сайд гэдэг ганцхан аа эрх мэдэл байгаа нь шоглоом гэлтэй. Хэн хэн нь ялагдах эрхгүй. Тэгвэл тэд юугаараа ялгаатай вэ. Х.Баттулгын хувьд эх орон тусгаар тогтнол ярьсаар бараг эх оронч гэдэг хочтой болсон. Энэ бол ичих зүйл биш байхаа. Хийсэн ажлын хувьд ард түмэн түүний хийсэнд тэгтлээ гомдоод байдаггүй, харин өөрийн хүмүүсээ залгамжлан үлдээсэн нь энэ салбарыг атгасан оосроосоо алдаж болохгүй тийм өндөр эрх ашиг байна гэсэн хар төрүүлсэн байж болох юм. Хийгээгүй ажлынх нь хувьд мөнгөгүйн зовлон ч байлаа, улс төрийн учир шалтгаан ч байсан. Нэгэнт Х.Баттулга бодлогыг нь барьж байсны хувьд л хариуцлага хүлээх, мөнгө цацах хоёр гол ажлаас бусдыг нь “Баттулгын хүн” хочитнууд хийдэг байсан болохоор тэр эдийн засгийн тооцоолол сэлтийг өөрөө ярьдаггүй байв.

Дараагийн их шуналтан нь Г.Батхүү. “Шунхлай”, “АПУ” хоёргүйгээр улстөрч Г.Батхүүг ч, түүний сонгуулийн ялалтыг ч төсөөлөхөд бэрх. Монголчуудыг архинд живүүлэхэд их хувь нэмэр оруулсан түүний хайртай Зам тээврийн сайдын суудлыг Архины хяналтын тухай хууль санаачилсан Л.Эрдэнэчимэгтэй булаалдан яваа нь сонин тохиолдол. Тиймээс Л.Эрдэнэчимэг бол эмийн санч гэдэг дүнхүү пиараа өнөөх архи зарж олсон мөнгөөрөө гамгүй цацаж байна.

Г.Батхүү 1999-2000 онд Дэд бүтцийн сайдаар, 2004-2006 онд Г.Батхүүг Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажилласан. Энэ хугацаанд найз Б.Цогоогоо МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар, эдүгээ Худалдан авах авах ажиллагааны газрын даргаар ажиллаж буй Ю.Идэрцогтыг тэр үед дэд бүтцийн яаманд харъяалагдаж байсан “Монгол шуудан” төрийн өмчит компанийн захирлаар, Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар томилж амьдралыг нь өөд татаж гарын хүмүүсээ болгож байсныг нь хэвлэлийнхэн түүхэнд мөнхөлж үлдээсээр байдаг.

Харин өнөөдрийн байдлаар Зам тээврийн сайдад өрсөлдөж байгаа Г.Батхүү юугаараа өөр бол. Ямартай ч УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар байгаа нь түүнийг энэ салбарт ирэхэд угтах хүч хангалттайг харуулж байна. Автозам, агаарын тээврийн салбарт ч өөрийн хүмүүс нь бий. Харин далайчин найзтай эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Аягүй бол Байгал нууранд сэлээд байсан Ерөнхийлөгч маань үүнд хамаарч мэдэх юм шүү.

Түүний өмнө өнөөдөр хавьгүй том эрх ашиг байна. Арван жилийн өмнөх Зам тээврийн сайдын бодож байсантай харьцуулбал инээд хүрэм. “Энержи ресурс” гэдэг айхавтар том нэгтгэл анх 14 хөрөнгө оруулагчтай байснаас одоо MCS, Шунхлай, Петровис гурав л үлдсэн гэдэг. Шунхлай, Петровис хоёрт МИАТ-ыг түлш шатахуунаар хангах монополь эрх олгочихвол Г.Батхүү баяжихгүй, хожихгүй гэж үү. Магадгүй сайд болсныхоо маргааш асар өндөр дүрмийн сантай, аягүй боломжийн үнийн саналтай компани байгуулаад нөгөөдөр нь тендерт ялсан юмаа гэхэд болохгүй юмгүй бол цаг шүү дээ. Энэ бүхэн “Г.Батхүү Зам тээврийн сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгийг хэлээд өгч байгаа бус уу.

“Энержи ресурс” гэдэг үндэсний компани нэртэй эвгүй хүмүүсээр дүүрэн, адал явдал ихтэй энэ компанид манай өнгөрсөн үеийн бүх Ерөнхийлөгч холбоотой. Арай холуур буюу ашгийг нь хүртэж амжаагүй нь Н.Энхбаяр боловч одоо бол үүнийхээ хариуг нөхөж хүртээд сууж байна. Одоогийн Ерөнхийлөгч маань хүртэл Энержи ресурсын талд дуугардаг болсноо Тавантолгойн гэрээ байгуулах талаар хүчтэй яригдаж байхад харагдсан билээ. Тэр ч байтугай Х.Баттулга гишүүнийг загнаж шоудчихаад Хятад руу ниссэн. Саяхан Прокурорын байгууллагын ойг түүхэнд мөнхөлж УИХ-ыг тэр чигээр нь даапаалж, загнаж, доромжлоод дараа нь УИХ тарах ёстой гэж гарын дорх хүмүүсээрээ хэлүүлчихээд Хятад руу нисэх гэж байна.

Г.Батхүү ч гэсэн урд хөршид чухал хүмүүсийнх нь нэг. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ян Жэчи Монголд ирж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулан 2010 онд УИХ-аас баталсан төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн нь олон монгол хүний дургүйг хүргэсэн. Тэр үед ч үүнийг Г.Батхүү гишүүнтэй холбон тайлбарлаж байсан. Хятадын талын зарим түшмэл энэ өдрүүдэд Монголын парламент дахь найзууддаа Г.Батхүүг дэмжээрэй гэж захиж байна гэлцэх. Энэ бүхэн Г.Батхүү туршлагатай учраас Тавантолгой төслийг ч, шинэ төмөр замын ажлыг ч урагшлуулна гэдэгт итгэхэд хүргэж байгаа бололтой. Харин Монголд ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай, бас нэр цэвэр хүнээр төрөө бариулдаг уламжлалтай гэдгийг хатуухан сануулахад хүргэж байна. Түүний Зам, тээврийн сайд болох гол зорилго нь “Энержи ресурс”-ын гол хөрөнгө оруулагч учраас дампуурах гэж байгаа компаниа аврах, бүр чухал нь төмөр зам барих эрхийг Шенхуад өгөх явдал юм. Хамгийн зөөлнөөр хэлэхэд ядаж Г.Батхүү “Шунхлай”-н эзэн биш, Энержи ресурст хамааралгүй байсан бол нүдээ аниад л томилог гэх байлаа. Гэхдээ Г.Батхүү Монгол Улсын дэд бүтцээр гурвантаа тоглох ямар гээчийн их хувь заяатай хүн юм бол доо. Азгүй, ядуу төрийн гамшиг гэгч энэ үү.

Эх сурвалж: Намбус.мн А Батгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • irgen (August 22, 2015 9:39:56 am )

    Mongolchuudiig arhind jivuulj bui huvhai jolig Said bolvol dahiad l idne shu eserguutsej baina

  • Хуяг (August 22, 2015 9:42:04 am )

    Bathuu demii baih aa

  • Anonymous (August 22, 2015 11:32:59 am )

    Тавантолгойн уурхай ажиллах естой учраас Батхуу сайд болох естой юм байна. Эрдэнэчимэг, баянсэлэнгэ 2оос илуу сайд хийчих залуучууд зондоо байна энэ улсад чинь

  • зочин (August 22, 2015 12:46:54 pm )

    энэ Батхүү энэ олон жил луйвар булихайгаар сонгогдож гарч ирээд улс орондоо ашигтай нүдэнд харагдахуйц ард түмнийхээ эрх ашигт нийцүүлсэн зүйл юу хийсэн юу ч байхгүй төрсөн нутаг болох Өвөрхангайчуудадаа сонгуулийн булхай луйвар хийсэн хэргээр адлагдаж байсан нь саяхан Энэ төрд ажилласан жилүүддээ Батхүү өөрөө л баяжиж хөгжиж булхай луйвар хийсэн нь харин их байж мэдэх юм шүү Яахав энэ сайдын суудал өөрт нь л ашигтай болоод л ингэж улайрч байдаг биз Хэрвээ өөрт нь ашиггүй улс оронд ашигтай байсан бол хэзээ ч шүү хэзээ ч эд ингэж улайрч тэмцэлдэхгүй шүү дээ

  • Anonymous (August 22, 2015 1:29:53 pm )

    БАТХУУ ТОМ ЗАЛИЛАНД ОРООГДСОН БОЛОЛТОЙ УБТЗ -н ПУРЭВБААТАРТАЙ ХАМТАРЧ

  • ZALUU (August 22, 2015 1:46:20 pm )

    ULS ORNOOR TOGLOHOO BOLIOO HARAAL GEJ AIMAR YM BDGIIM SHUUU.

  • Suhbaatar (August 22, 2015 1:51:32 pm )

    Eh oronch tsarialaad erh yg tsagaa tulahaar erh medel, luivaraar mongo hiih tuhail yritsgaah umdaa. AN-d estoi itgeh arga algaa. Erh barigchdiin helsen yrisan bugd l bielehgui deer ni hudal huurmag baih um. Nogoo Enhbayrch hogoo holdoo chirleedee.

  • ИШЧААВААС (August 22, 2015 2:51:32 pm )

    ямарч хүүхэд шиг гэнэн юм бичдэг юм бэ дээ цагийн гарз хийж уншсандаа комэнт бичлээ

  • Guest (August 23, 2015 2:02:17 am )

    Nugel ni nedeeree garna daa! Duugiinh huu Sereeter, Dorligjavyn ohintoi tsug sogtuugaar usand jivj uhestgeesen shuu dee.

  • зочин (August 23, 2015 10:36:30 am )

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333

  • baavar (August 23, 2015 11:18:48 am )

    Bathuug mongolchuud demjij bn yaj ch bodson erdenchimeg arvin baasanhuu battsereg bayanselengetei zuirleh argaggui tom huchtei lider ug ni bathuugeer an namiin darga hiilgevel deer baisiimdaa

  • baagii (August 23, 2015 12:47:34 pm )

    Batxvv bolimoor yim eron u xiisen ooroo l gaxai shig blson udaxgvi delberendèe xar xorin xujirtad u xiisen yum zail uxamsartai l bol

  • Anonymous (August 23, 2015 7:33:56 pm )

    Vmhiii zawaaan bvdvvn luiwarchin

  • gantsetseg (August 24, 2015 5:32:35 pm )

    shunkhlain ezen um bol ezen shini baiij heden tugeegch nartaa hoolnii mungu uguuchee 24n tsag ajildag humuust hoolni mungu uguhgui.milneesee guilgej urund or gej bgamuu ichmeer umaa hoolniihoo mungiig awii geheer uur ajil bga garj bolno gedeg

  • Anonymous (August 24, 2015 6:39:16 pm )

    Bathuu bol mcs iin neg hujaanuudiin utsan togloom.ed nar l tom orduudiig deeremddeg boltloo buduurchee.muu huvalznuud ta nar hagarch uheech

  • unheer ineedtei bn (August 25, 2015 11:38:57 am )

    batulag said bol yum hiinee

  • od (August 28, 2015 5:32:13 pm )

    Ene huuhnuud yanaa,oorsdoo neree tataad oor zadbarlag saluushuudiig garga.

  • zochin (August 30, 2015 1:08:55 pm )

    lalariin batkhuu zailj dald oroosoi.Nowsh.

  • ganbilguun (August 30, 2015 1:54:15 pm )

    bathuug ih hurald orsonoos hoish shunhklai buur uruwdmuur bollo zugaalga elk buh umni nariindaa hatsan bolchij.

  • Anonymous (September 03, 2015 11:01:12 am )

    gomo bathuu

  • zochi (September 06, 2015 1:10:40 pm )

    Bathuu bolnoo. uls orondoo yu hiisiin? uuriin biznesee urgujuulj hurungujuu biz de. hund jaahan ch gesen eh oron ch setgel bh yostoi. bathuud alga. gutaj bna

  • ӨВӨӨ (September 17, 2015 9:25:05 am )

    үнэхээр ийм хүн сайд байна гэхээр гутрах юм шүүхээр уих ын гишүүн болсон апу ын ажилчдыг автобусаар өвөрхангай руу зөөжчихөөд соншуульд ялж чадалгүй дараа нь ажилчны дүүргийн шүүхээр шийдүүлсэн хүн ичиж амьдар батхүү чигэсгээл үзнэ шүү бушуухан буян хий идсэн юмаа буцааж өг

antalya rent a car