
Бидний амьдарч буй нийгэмд бие биеэ барьж идэх нь холгүй үйл явдлууд ар араасаа цувран гарах боллоо. Хүн чанар ингэтлээ муудав уу, хүсэл зориг нь ингэтлээ дийлэв үү гэдгийг ухаарахад бэрх. Ойрын хэдэн өдөр монголчууд гурав хуваагдан чи, бидээ тулчихсан үзэлцэж байх юм. Ийн хуваах болсон “дайн” нь Өршөөлийн хууль. Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, оршин тогтнож буй улс гүрэн бүхэн Өршөөлийн хууль баталдаг нь нэгэнт тогтсон жишиг. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан эл Өршөөлийн хууль Ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэн, энгийн гэр бүлийг хүртэл хоёр хуваагдахад хүргэсэн. Цөөхөн монголчууд бид ингэтлээ доройтоогүй байлтай. Алдсан нэгнээ түлхэж унагадаг, асгасан нэгийгээ дэгээдэж орхидог ийм авиртай хүмүүс бол бид биш. Өршөөлийн хуулийн хүрээнд 3000 гаруй хүн хамрагдаж байгаа. Энэ 3000 хүн ч гэсэн ар гэртэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй л байж таарна. Нэг ч гэсэн айл элэг бүтэн амьдрах нь өнөөдрийн харласан нийгмийн гэрэл гэгээ юм даа. Ийм байтал эрхэм Ерөнхийлөгч маань дээрх хуульд хэсэгчлэн хориг тавьчихлаа. Түүний тавьсан эл хориг ганцхан хүнд хаягласан мэт харагдах нь эмгэнэлтэй. Үндсэн хуулиндаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байна” гээд заачихсан байдаг. Гэтэл мань Ерөнхийлөгч прокурорын байгууллагын ой дээр ганцхан хүнд хаяглан ярьж, ганцхан хүнд зориулан үг хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Чингис хаандаа монголын ард түмэн хайртай. Гэхдээ үхсэн хүнийг үхсэн хүнээр нь цохиж унагахыг гэж хэлцдэг. Жудаггүй тал Ардчилсан намд тод харагдаж, торойн тодордог боллоо. Энэ намын хэл нь “Баабар”, хөл нь “Фортуна”, гар нь Г.Баярсайхан болж хувирав. Нэгэнтээ Солийн Данзан “Нам гэдэг нам нийлж, сэм хуйвалдахыг хэлнэ” гэжээ. Тухайн үеийн цаг өөр! Хувьсгал гэдэг өөрчлөхийн нэр. Ардчилсан намд ард түмэн итгэж ядан байхад энэхүү 2015 он, ялангуяа прокурорын байгууллагын 85 жилийн ойд Ерөнхийлөгчийн хэлсэн үг “арай ч дээ” гэх сэтгэгдэл төрүүлэх шиг боллоо.
Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ард түмний нэг Намбарын Энхбаярыг чадах ядахаараа “доош” нь хийв. Монголын улс төр ингэтлээ ядуурсан юм байна. Өнөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг яалаа! Өөрөө эвдрэл, сүйрлийн бэлгэ тэмдэг болоод зогсож байгаа юм биш үү. Ийм өрөвдмөөр Ерөнхийлөгчтэй байж үзээгүй санагдана. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж… Хамгийн “муу” Ерөнхийлөгчийн үед бид амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөн шүлгээ бичиж яваа санжээ. Их өш хонзон… Их атаа хорсол түүний үгнээс сонсдож, үнэртэж байлаа. Улсын Ерөнхийлөгч ингэж өөрийн уур хилэнгээ улс орон даяар цацаж болдог юм уу? Өнөө эв нэгдлийг эрхэмлэх яалаа! Өнөөдрийн монголчуудын гурав хуваагдах болсон шалтгаан түүний үгнээс ч болсон байж болзошгүй. Авлига, авлига л гэнэ. Авсан хэд нь ил болсон болохоос ард, урдуур нь хичнээн хүн төрийн мөнгөнд гараа дүрж байгааг ард түмэн мэдэхгүй. Амьдрал үргэлжилж л байгаа хойно хүн алдаж л таарна. Алдсан дээр нь дэвсээд, асгасан дээр нь алгадаад байвал энэ хүний ёс биш. Хүн хүнээ өршөөх нь хүнлэг ёсны хэрэг. Бүр товчоор хэлбэл, өнөөдрийн Өршөөлийн хууль ерөөл ч байж мэднэ.
Нэгэн цагт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж асан Догсомын Бодоо “Өшөөг өшөөгөөр тайлдаггүй. Өшөөг өршөөлөөр тайлдаг” хэмээн хэлсэн нь бий. Монголын төр алдсан иргэдээ өршөөж байгаа нь нэг талаараа эцгийн энэрэл харуулж, нөгөө талаараа эхийн хайрыг үзүүлж байгаа хэрэг. Төр гэдэг аав шиг түшигтэй, ээж шиг энэрэнгүй байх учиртай. Иймээс л төр хайр хишгээ ард түмэндээ түгээж Өршөөлийн хууль баталсныг олон түмэн талархан хүлээж авсан. Сар болгон “хэцүү нэрт”-эд байгаа хүүгээ, охиноо эргэх хичнээн ээж сэтгэлээ чилээдэг бол… Цаашлаад “хэцүү нэрт”-эд байгаа аав, ээж рүүгээ тэмүүлэх хичнээн хүүхдийн сэтгэлийг дэвтээх болоо, энэ Өршөөлийн хууль. Алдсанаа засаж, залруулах боломж олгох нь муу хэрэг биш. Харин өршөөлд хамрагдаж суллагдсан хүмүүс төрийнхөө өр рүү өшиглөхгүй л байх хэрэгтэй. Хайрыг нь дааж, хүн шиг амьдарч ачийг нь хариулах ёстой. Энэ бол хүн ёсны жудаг юм. Ийм л учраас эрхэм Ерөнхийлөгч өө, Таны ээж нэгэнтээ “Салхи ордоггүй жалга, сайн муу хэлүүлдэггүй хүн гэж хаана байсан юм бэ” гээд духан дээр чинь үнсэж байж билээ. Эл үгийг санаж эрхэм “сайн” Ерөнхийлөгч байхыг гуйя. Уран зохиол хүнийг хүн болгодгийг та бид хоёр мэдэхийн дээдээр мэднэ. Харин улс төр хүнийг чоно болгодгийн үлгэрийг үзүүлж битгий л түүхэнд үлдээрэй. Адилхан л шүлэг бичиж, нэгэн багшийн шавь /П.Бадарч/ явсны хувьд эрхэмлэн гуйж, эрдэнэлэн залбирч байнам. Зүрхэн улаан алган дотроо зөв үнэнийг л хурааж залбирдаг бурхан бидэнд бий.
Би Таны төлөө залбирья!
Та бусдын төлөө залбираарай!
Өршөөлийн хууль монголчууд бидэнд хэрэгтэй.Монгол Улсын ухаантай төрийн зүтгэлтэн Агданбуугийн Амар нэгэнтээ “Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хэлсэн. Энэ үг хэзээ нэгэн цагт санаа сэтгэлд мартагдалгүй оршсоор байдаг нь энэ цагийн зарлигт ч гэсэн цуурай мэт сонсогдсоор байна. Түмэн олон төрийн төлөө байдаг. Төр өөрөө түмний төлөөл байх цаг шүү дээ!
/Төрийн шагналт,
Соёлын гавьяат зүтгэлтэн
2015.08.21
Холбоотой мэдээ
-
зочин (August 21, 2015 11:40:25 am )
АСМАН ТӨРБАТАА ЧИНИЙ ХАЛААСНААС ХЭН НЭГЭН НЬ МӨНГИЙГ ЧИНЬ СААГААД БАЙВАЛ ЧИ ДУРТАЙ БАЙХ УУ? ЧИ ТИЙМ ИХ ИДЭЖ ЦАДСАН ЮМ БОЛ БИ ЧАМД ДАНС ЯВУУЛЬЯА ЧИ НАДАД МӨНГНӨӨСӨӨ ИЛГЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ!!!
-
данс (August 21, 2015 12:34:01 pm )
зочин нэртэй дурак дансаа явуулаач
-
Zochin (August 21, 2015 7:32:17 pm )
Elbeg avligatai eruusuu temtseegui sh dee,Bayr ,batbold,enhbold badamjunai nymdorj nariig shalgahgui geel ter dor n harin n uguud l yvuulj baihad yun avligatai temtseh ..kkk zugeer l huviin us uu avch taashaal avdag baiguullaga n bolchihson shuud ee ter atg n .bas orlogo oldog baiguullagiig n ajilgui boloh shahlaa gej l uurlaj bna daa.elbegdorj ymar uchuuhen Hun be gej tsolmon avgai duu aldsan n zuvhun jijighen bietei gesen ug bish biz dee….kkk uneheer ichmeer jijighen ym odoo.
-
Anonymous (August 23, 2015 8:53:33 am )
jinhene avilagchid aluurcid ontc hvnd gemt heregtnvvd huuliin deer suuchihaad shudarga bvhniig nuhchin darj bn daa.
-
-
-
zochin (August 21, 2015 12:26:25 pm )
ter zuv bhaa hunii hamgiin sain chanar uuchlal gej
-
сонин санагдчихлаа (August 21, 2015 12:40:19 pm )
хажууд нь 1000 авилгачин байхад ганц энхбаяр л нүдэнд нь харагдаад байгаа юм болов уу хажуу дахь авилгачдааэхлээд нэрлэвэл яасан юм тийм чадваргүй бол ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн өшөө хорслоо бүү тайл даа өршөөлийн хуулийг ан гаргасан болохоос энхбаяр гаргаагүй өөрийн чинь толгойлсон ан өрөөлийн хүнээр удирдуулж байгаа бол элбэгээ ч хүнд байдалд орж дээ
-
zochin (August 23, 2015 10:32:26 am )
Байгууллагын ой дээр хэлсэн үг байраа ч байгаа ч оносон уу. хуулийн талаар юм байж болох ч нэр заагдаагүй 1 хүнд чиглэсэн нь утгагүй санагдсан. Хэлсэн үг нь албанын төрийн хэл байгаагүй 1990 оны талбайн хэллэг байсан.
-
-
Anonymous (August 21, 2015 1:01:50 pm )
Uuchlahad bas ychir bii!!! Hiij buteeh nasandaa ar ger,ard tumnii omno gem nugel hiij uureg hariutslagaa huleej chadaagui bol
Hiisen yildliinhee hariud gesgeelee hurteh l heregtei sh tee!!! Ene bol unen heregtee songuul dohood ireheer hiideg shou sh tee !!! -
-
zzochinochin (August 21, 2015 1:12:22 pm )
turbat enhbayriin mungiig hurtejdee ard tumen enhbayriig avilgach gej medej baigaa shuu.
-
зочин (August 21, 2015 1:32:23 pm )
үнэхээр үнэн шүү !Энхбаяр ч бас Монгол улсын нэг иргэн .Бид хууль шүүхийн өмнө эрх тэгш байх естөй.Элбэгдөрж Энхбаяраас айгаагүй бол юунд тэгж араа шүдээ зуун байж түүн рүү үгээр дайрав.Үнэхээр их айж дээ ,Энхбаярт уучлал үзүүлхэд нь би
сонголтоо зөв хийжээ гэж баярлаж байсан .Гэтэл даанч дээ. -
kkkkk (August 21, 2015 1:36:52 pm )
Ерөнхийлөгч хүн ард түмний төлөө үг дуугарахаас ууртай дуугаар ганц хүн рүү дайрдаггүй л байлтай. Ядахдаа тэр баяраа тэмдэглэж буй албан газрын хурал дээр тийм юм ярихаасаа санаа зовоогүй л юм байх даа. Ард түмний хүү ерөнхийлөгч амаа билүүдсэн ааштай эхнэр шиг санагдлаа.
-
Зочин (August 21, 2015 2:09:20 pm )
Үнэний төлөө Элбэгдорж ерөнхийлөгч шиг зоригтой хэлэх хүн Монголд даанч ховорджээ.Харин Төрбат шиг бялдууч нар олон болж дээ.Энхбаяр шиг хувиа бодсон ,шуналтай,эх орноо боддоггүй улс төрч Монголд хэрэггүй.
-
bantan (August 21, 2015 2:13:44 pm )
Тэг тэг өршөөгдөөд тэр Энхбаяр чинь улс орныг мөн их гийгүүлэх байхдаа.Ерөнхийлөгчийн зөв.Авилгалчдыг хэзээ ч бүү өршөө!!!!.
-
Anonymous (August 21, 2015 2:37:33 pm )
ХАЛХ ОЙРДЫН ДАЙН ШҮҮ ДЭЭ ТӨРБАТАА… БИТГИЙ ГЭНЭН БОД…
ОДОО БАЙГАА МОНГОЛЫН ЦАРАЙГ ХАР! ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 25 ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН НЬ ЯДУУРАЛ, ӨС ХОНЗОН, ТАЛЦАЛ ХУВААГДАЛ, ХЭРҮҮЛ, БУЗАР БУЛАЙ, ХОШГОРУУЛАЛТ, ДЭЭРЭМ ТОНУУЛ, БАРЬЖ ХОРИХ, ШАЛГАХ ТАГНАХ, АЙЛГАХ… НОВШ ГЭЖ… -
d (August 21, 2015 3:19:49 pm )
enkhbayar yamar teneg humuusiig ulsturd ner devshuuleed bnaa naad 3 chine uuriin chine rating navs unagaj bnashd iimerhuu uildeliig chine mongoliin turiig zamhraah arga ushuu avalt gej nerlii yag uls orniihoo tuluu yavaldaa neg bol
-
Anonymous (August 21, 2015 3:21:36 pm )
neg l huniig avilgach, zagalmailsan etseg gej tsollood, hoid zahiin har ovoohoi bolgood, ar hoiguur ni uursduu nairlaj baigaag ard tumen medej, harj bgaa shuu! ard tumen tiim genen teneg bishee!!!
-
Зззочиночинкочиночинзочин (August 21, 2015 3:49:10 pm )
Энхбаяраас илүү идэж уусан, өр ширтэй нөхдүүд таныг тойроод эргэлдэж байхад Та яагаад ганц хүнийг цохлоод, онцлоод байгаад л хамаг учир байна гэж хардаад хориг тавьсан тань үнэмшил төрүүлэхгүй байна л даа.
-
зочин (August 21, 2015 3:51:50 pm )
хулгайч хулгайчаа хамгаалдаг гээд байдаг зохиолч гуай та бас төрөөс ард түмнээс юм хулгайлаагүй юм бол үүнийг с\чинь юу гэж ойлгох бэ
-
зочин (August 21, 2015 5:19:04 pm )
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙРТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-33
-
BOGS DOLOOGCH TORBAT GOLOGT (August 21, 2015 5:31:12 pm )
ULSIIN MONGIIG OCHNOON TERBUMAAR NI IDCHIHEED ORSHOOGOOD YAVUULAAD BAIVAL ENE ULS YU BOLOH VE YERONHIILOGCHIIN ZOV HOGIIN MUU ENHBAYRIIN BOGS DOLOOGCH TORBAT GOLOG MIN
-
АРО (August 21, 2015 6:22:19 pm )
Ерөнхийлөгч зөв хийсэн АВИЛГАЧДЫГ өршөөж хэзээч болохгүй бусад нь яахав
-
Zochinzochin (August 21, 2015 6:27:33 pm )
Archaagui zuvhun har amia bodson huurhiilultei sanagdlaa bas boloogui avilgaltai temtsene ch geh shig uneheer tsever Hun Bol bolno ldoo uursdiin ur huuhduudiig nasan turshii hemleldeen daisagnal ruu turhirch baina chi uneheer avilga avaagui yu erunhiilugch elbegdorjoo tolind hataaj uuruusuu asuu uurtuu bitgii Aidas bii bolgoj ai jaahan er Hun shig bai uran goe ug ih shudraga durtei uguulberuud jiriin ajilchin bi ch yalgaj shalgan oilgoj baina
-
зочин (August 21, 2015 10:19:40 pm )
Төрбат маш зөв хэлжээ.Амжилт хүсьЭбэ Монгол улсын эв нэгдлийн билэгдэл албан тушаал ерөнхийлөгч болчихоод яасан увайгүй.дураараа загнаж байнаа.Өмнөөс нь ичмх юм..Энхбаярыг занаж.зүхэж муугий үзлээ шүүдээ.Ингэж ганц хүний төлөө өндөр албан тушаалыг ашиглаж байгаа нь өөрийнхөө хувийн ашиг сонирхолдоо хэт автжээ.Өнөөдөрхашиж байгаа албан тушаалаа ашиглаж дургүй хүндээ зэвсэг болгож байгаа нь нэн харамсалтай.
-
ee chaawaas (August 21, 2015 10:42:55 pm )
bid 20.n jiliin umnu ingej amidarj bgagvi yum uls oron mini tsag ve e dagaad hugjduguuruu l hugjinu ed nariin gawiya neg ch baihgvi engiin ard tvmnii l huls hvch shv ted nariin hen ni ch toosgo uruugvi , malaa mallaagvi , budaa tariagvi zuwhun ard olon mihi l hiij byteesen yum shv
-
nam (August 21, 2015 10:57:24 pm )
zub heljee
-
sak (August 21, 2015 10:58:28 pm )
elbegee hujaa mongoliig suiruullee
-
Зочин (August 21, 2015 11:03:34 pm )
ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ХАМГИЙН МУУ, МУУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
-
zochin (August 22, 2015 12:01:17 am )
Turbataa chi bitgii Enxbayaryn bogsiig doloogooroi. Sadsan bol bolioroi
-
bolovsrol (August 22, 2015 6:54:19 am )
Sanhuu ediin zasgiin deed surguuliin huviar bna. Onoodor burtgel ehlej bna 95763344
-
ИРГЭН (August 22, 2015 9:08:35 am )
ТӨРИЙН НУРУУНД ЗАЙДАЛСАН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ ӨРШӨӨХ ГЭДЭГ ТӨРӨӨ НУРААЖ ХУУЛИЙГ ЗАВХАРУУЛАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ӨРШӨӨХДӨӨ ТОДОРХОЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ӨРШӨӨЖ БОЛОХ ЮМ ҮҮНД1*ТӨЛБӨРӨӨ 100 ХУВЬ ТӨЛСӨН БАЙХ 2 * ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ 3 *СОНГУУЛД СОНГОГДОГ БА АЛБАН АЖИЛ ТӨРД ЭРХЭЛХИЙГ НАСААР НЬ ХОРИГЛОХ 4* НУТАГ ЗААН ТОДОРХОЙ ЖИЛЭЭР СУУЛГАХ ЗЭРЭГ АРГА ХЭМЖЭЭ ДАГАЛДАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (August 22, 2015 9:11:13 am )
mongolin ner nuuriig barsan muu hogiin eba
-
Anonymous (August 22, 2015 11:47:35 am )
Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 20000 мянган төгрөгний цэвэр ашиг буюу өдрийн 1 хувийн хүү аваарай. 20000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь авч болно. Мөн хөрөнгө оруулсан 2000000 төгрөгөө хүссэн үедээ авч болно.2 саяар сард 600000 олох боломжтой,ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ 94643656 аас асууна уу?
-
Шударга (August 22, 2015 6:11:43 pm )
ТӨРБАТ Битгий долигно. Бялдууч шаар вэ.Энхбаяраас мөнгө авсан бж таараа.Новш
-
зочин (August 22, 2015 6:58:12 pm )
төрбат долгиноод байх юу байх вэ дээ. үнэнийг л бичиж. ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоогүй хүмүүс буруу ташаа ойлгоод байгаа юм биш үү. ганцхан энхбаярт хандаж хэлээд байсан ш дээ.бусад авилгачид идэж уусан юмнуудаа хэлэхгүй яасан юм бэ тэгвэл тэр ерөнхийлөгч
-
zochin (August 22, 2015 9:14:23 pm )
eibegdorj ooro ablaga avsan baij taara evtei bol manai ard tymen hychtei shyy
-
зочин (August 22, 2015 10:15:27 pm )
Элбэгдорж тойрон байгаа авилгачдаа хардаггүй бас мэддэггүй л баймаар.Ганцхан хүн рүү дайрахаа болиоч ээ.Дэлхийн түүхэнд хэзээ ч байгаагүй хөгийн ерөнхийлөгч юмаа. Жинхэнэ монгол эр хүн шиг эр хүн, Ерөнхийлөгч шиг ерөнхийлөгч п бай л даа.
-
зочин (August 22, 2015 10:19:51 pm )
Элбэгээ чинь хужаа шүү дээ.Үмхий санаа нь яг харагдаж байна шүү хө.
-
зочин (August 22, 2015 10:20:47 pm )
Энхбаяраас үхтлээ айгаад чацга авч байна доо.
-
зочин (August 22, 2015 10:22:49 pm )
Шударга бай л даа гээд чинэрээд байсан чинь яасан бэ?
-
Icheeseihe he (August 22, 2015 10:46:22 pm )
Bi enhbayar gyaig hairjaj hundeldeg shu
-
Guest (August 23, 2015 1:54:22 am )
Odoo ene Elbegdorj yeronhiilegch bolsnoosoo hoish ooriigoo Mongol ulsyn Ih haan bolson gej bodood baih shig. Ene bol tom enduurel. 2 dahi tom enduurel bol Elbegdorj lekts unshaad, iltgel taviad baihaar Mongol uls hogjdog, bas ardchilsan, avilgagui uls bolchihdog gedeg. Elbegdorj oo, heniig huurch munhruulaad baigaa novsh ve?
-
5577 (August 23, 2015 8:06:34 am )
Төрбат үнэн хэлсэн бна.Утга санаагийн сайн ойлгож уншдаг болоосой.Элбэгдорж ерөнхийлөгч болоод гадаадаар тэнэж үг хэлж байна гэж шовудсанаас өөр юу хийсэн бэ???????????? айл болгоны хоймор нүүгээ чинэрүүлэн сүлсээ үсчүүлэн байж орилоод одоо болтол ард түмний минь чихэнд сонсогдон өшөөн авалт,өс хонзон чиньнүдэнд харагдаж ард түмэн нэг л гундуухан болж байна даа хурдан 2017 он болоосой зайлуулах юмсан.өөрөө ард түмэндээ ад үзэгдэж байгаа мэддэг болоосой????????????????????????????????????????????????????????????
-
зочин (August 23, 2015 10:59:45 am )
Манайхан их сонин хүмүүс жаахан ширүүхэн дугарахаар элдвээр хэлнэ.Тэгээд хатуу чанга хүн хэрэгтэй гэнэ.Ер нь ерөнхийлөгчийн зөв төрд буруу хийсэн хэн ч шийтгэлээ хүлээх л ёстой. Төрбатын хувьд аргүйдээ төрийн эхэнх шагналаа Энхбаяраас авсан шүүдээ.
-
зочин (August 24, 2015 12:12:24 am )
Харин тийм болоод л нөхөртөө чин сэтгэлийн зөвлөлгөө өгө биз дээ.Өнөөх нь Энхбаярт ханддаг шигээ өс өвөрлөвөл хэцүүеэ.Хонзогнуур хүнээс дөлөлгүй шударга ханджээ.Амжилтхүсье.
45 Comments