Таарамжгүй харилцаатай хоёр Солонгос өчигдөр хоорондоо буудалцсан тухай “Ренхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын хил дээрх чанга яригчийн зүг Хойд Солонгос буудсан байна. Халдлагад өртсөн тосгоны хүмүүсийг Сөүл рүү нүүлгэж Хойд Солонгосруу хариу цохилт хийж пуужингаар хариу барьжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхэн 11 жилийн өмнөөс хил дээрээ чанга яригч ажиллуулж эхэлсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэрхүү чанга яригчийг Пхеньян унтраахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол тодорхой эсэргүүцэл үзүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.