antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 1 comment

“Алтай констракшн”, “Жигүүр гранд” компаниудаас ноцтой зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

144011985455d67c2eef04bНМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудад шалгалт хийж, 78 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, “Алтай констракшн”, “Жигүүр гранд” компаниудын барилгаас зөрчил илэрсэн тул зөрчлөө арилгах хүртэл тус компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Нийтлэг зөрчлийн тухайд барилга угсралтын 59, газар шорооны ажил гүйцэтгэсэн 19 аж ахуйн нэгж, иргэний барилга байжээ. Зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажил гүйцэтгэхгүй байх, газар шорооны ажлыг ч мөн түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 26 акт, хоёр дүгнэлт, гурван шаардлага, 12 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Ингэхдээ “Барилгын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 12.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна.

 

Мөн үйлдвэрийн осол гаргасан Баянгол дүүргийн 12, Баянзүрх дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 20, Багануур дүүргийн нэг нийт 82 аж ахуйн нэгж, хувь хүнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

 

Б.Алт

zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Guest (August 23, 2015 2:09:58 am )

    Huulia bariach ee!!! Deer dorgui unench bas shudarga baigaachee. 21r zuun yavaad baidag, Mongol buh talaaraa delhiid hamgiin suuld orj baina sh dee!!! Ene heden shunalyn tulamnuudyg gadaadad tsolj eh ornoo tseverleye!!!

antalya rent a car