antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2015 10 comments

Согтуу жолооч хоёр хүүхэд дайрч гэмтээжээ

нийтлэсэн Admin

soguu jolooch2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 305 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  236 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 Тухайлбал: СБД-ийн нутаг Их сургуулийн гудамж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Т.Королла маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 07 настай эмэгтэй Е нарын 2 хүнийг гэмтээжээ.

Мөн СХД-ийн нутаг Нарангийн голын зам, Гүнгэрва худалдааны төвийн зүүн замд Х.Верна маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • ard (August 20, 2015 10:17:58 am )

    Энэ хорвоогийн хамгийн сахилга батгүй хамгийг арчаагүй ард түмэн бол монголчууд Бүгд согтуу тэрэг барина бүгд агсам тавина бүгд увайгүй загнана Та нар Гэмтлийн эмнэлгээр л яваад оч өөрсдийгөө ямархуу үндэстэн яаж шуу амьдарч үхэж хатаж новширч байгаагаа очиж нэг үз

  • zochin (August 20, 2015 11:45:25 am )

    amid yavakh batalgaa alga daa ene humuus neeree yamar uhamsargui b.dag yum be heleh ch ug alga daa

  • zochin (August 20, 2015 11:45:58 am )

    shuud shorond suulga

  • bbb (August 20, 2015 11:59:55 am )

    ard yg unen helj bn.hamgiin archaagui ard tumen bol mongolchud.

  • Gal (August 20, 2015 12:26:23 pm )

    Deed doodgvi hoorondoo alaltsaad duusandaa ene mongolchuud aaayayaa!!!

  • Anonymous (August 20, 2015 12:28:20 pm )

    Deegvvree mongo idej uugaad. Dooguuraa bie bie nee alaj bna.

  • ard (August 20, 2015 1:02:16 pm )

    Би цөхөрсөндөө харамссандаа ийм үг сонгосон юм шүү Өнөөдөр залуучууд архинд нэвт орж хар мянгаараа эр эмгүй гудманд гарчээ Баар гэгч мөнгө эрүүл мэндийн дайсан өдөр шөнөгүй чарласан хөгжим тавьж хармаагий нь хоослох бөгөөд хотын удирдлага түүнийг өөгшүүлж шөнийн 2 цаг болтол ажиллуулах тогтоол гаргаж байгаа нь ер нь монголчуудыг устгах гадны бодлогыг хэрэгжүүлж байж магадгүй өдөржин шөнөжин архидсан Монголчууд маргааш нь хувийн хувьсгалын бүх эмнэлгйин үүд сахиастай боолттой гипстэй хагалгаатай явж харагдахийн Одоо яах вэ Таминь ээ

  • bantan (August 20, 2015 1:11:55 pm )

    Ард түмнээ хавтгайгаар нь доромжлоод байж болохгүй шүү хүмүүсээ.Энэ Монголчууд үхэр монголчууд л гээд муулаад байхын.Олон хүн дотор сайн ч бий муу нь ч бий.Та нар өөрсдөө ханаахын хүмүүс вэ.Урд зүгийн гаралтай улсууд уу.

  • хххх (August 20, 2015 5:56:09 pm )

    СОГТУУГААР МАШИН ЖОЛООДСОН ТОХИОЛДОЛД УНАЖ ЯВСАН МАШИНЫГ ХУРААДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ аЛИН БОЛГОН ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ ЭРХ ХАССАН БОЛООД СОГТУУ ЖОЛООЧИЙНТОЛГОЙГ НЬ ИЛЖ ГЭМ ЗЭМГҮЙ ОЛОН ХҮНИЙГ ХОХИРООЖ БАЙДАГ ЮМ БЭ шИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ БОЛСОН БАЙЛТАЙ

  • Anonymous (August 20, 2015 8:45:38 pm )

    Arhi uusan bolgon soliorood bnaa arhia shinjleechee

antalya rent a car