Төр бужигнаантай байна. Харамсалтай нь төрийг ингэж бужигнуулах сонирхолтой зарим хүмүүс АН, МАХН дотор байна. Засаг төр огцрох, олон сайдууд солигдох, улс төр тогтворгүй байх нь лавтайяа ард түмэнд ашиг тустай биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэгвэл хэн үүнээс хожих вэ?
Энэ хариултын цаана бусдын өмнө шударга ёс, зарчим, хууль дүрэм, ард түмэн, улс орны эрх ашиг гэж ярьдаг ч мөн чанартаа хувийн ашиг сонирхолдоо баригдсан, түүнийгээ ил гаргаж чадахгүй байгаа хүмүүс нуугдаж байна гэж хэлэхэд буруудахгүй. Олны анхаарал энэ өдрүүдэд Намбарын Энхбаяр руу хандаж байх зуур шунал хүсэл нь дуусч дундардаггүй нэгэн чимээгүйхэн хор найруулсаар явна.
“Женко” Баттулга гэдэг хүнийг хүмүүс мэднэ. Түүнд сайн талууд бий. Тамирчин хүний хувьд Монголд жүдо бөхийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа. Монголоос жүдо бөхийн олимпийн аварга болон алдар цолтнууд төрөн гарахад их спортыг дэмжиж өдий зэрэгт хүргэсэнд нь монголчууд Х.Баттулгад талархал илэрхийлэх ёстой гэж боддог. Тэр сайн тамирчин, сайн бөх.
Харин улстөрд….
Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байсан уу гэвэл үгүй. 2004 онд Эх орон намаас нэр дэвшиж УИХ-д орж ирээд намаа сольж АН-д элссэн Х.Баттулгыг 2008-2012 онд Ардчилсан нам Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд болгосон. Чухам энэ үеэс л тэрээр зам тээврийн салбарыг өөрийн “өмч” мэтээр, хувийн группийнх нь нэг охин компани гээд “бодчихсон” явдаг нэгэн бололтой.
Ингэж хэлэх нь ч учиртай. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газарт Х.Баттулга энэ салбарын сайдаар өөрийн удирддаг МоАХ-ны нэрийн өмнөөс хэн ч танихгүй А.Гансүх гэгчийг Зам тээврийн сайдаар томилуулсан. Мэдээж цаана нь энэ салбарыг өөрийн “командаар” удирдаж байсан гэсэн үг. Харамсалтай нь улстөржилт, ашиг сонирхлоосоо болоод зам тээврийн салбарыг элгээр нь хэвтүүлээд зогсохгүй төмөр зам тавих ажлыг гацаасаар өнөөдрийг хүрлээ.
Харин одоо тэр МАН-ын огцорсон сайдуудын орыг нөхөх марафонд мөнөөх л зам тээврийн салбарыг авахаар арга сүвэгчилж, хор найруулж эхэллээ. Зам тээврийн сайдад өөрийн талын хүнийг зүтгүүлэхээр УИХ-ын даргатай тохироо хийж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шахамдуулж байгаа гэсэн бор шувуу хаа сайгүй жиргэж байна. Гэхдээ Х.Баттулга энэ салбарыг өөрийн гараар “алсаас” удирдахын тулд улс төрд “шинэков”-уудын нэг Б.Наранхүүг зүтгүүлсэн нь алдаа гэлтэй.
Бүр улаан цагаандаа гарчихаад нөгөө Б.Наранхүү нь “Зам тээврийн сайд болгохыг дэмжиж байна” гэсэн бичигт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж явах ч шиг. Харамсалтай нь түүний энэ үйлдэл сошиал медиагаар доог тохуу болж байна.
Гэхдээ бас “Б” хувилбар бий. Хэрвээ Б.Наранхүү гишүүн Зам тээврийн сайдад УИХ дээр болон олон нийтийн дэмжлэг авахгүйд хүрвэл Л.Эрдэнэчимэг гишүүнийг “Б” хувилбараар зүтгүүлэхээр Х.Баттулга тооцжээ. Тэдний аль нэгийг Зам тээврийн сайд болгоод авбал “Женко” Х.Баттулгын хүсэл биелнэ. Тэр өөрийн гараар “зүтгүүлэн” байж сайд болгосон хүндээ сайдаар ажиллах арга замыг нь зааж өгнө. Товчхондоо бол эртнээс нааш ил далдаар шунан зүтгээд байсан салбарынхаа эрхийг атгаад авна гэсэн үг.
“Мон Уран” гэж юу хийдэг компани болохыг хайж үзлээ. Ихэвчлэн газрын маргаан, газрын наймаа, барилга худалдаж бас худалдан авсан тухай бас “Дүнжингарав” гэж худалдааны төвийг хууль зөрчин барьсан гэсэн мэдээллээс өөр юм олдсонгүй. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж “аав”-ынд очих шахсан Б.Наранхүү гэнэт л АН-ын батлах өвөртөлж, улс төрд хөл тавьсан гэнэтийн “зочин”.
Л.Эрдэнэчимэгийн тухайд “Монос”-ын эмнээс болж хүүхдүүд хордоход хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан, “бенз”, туулайны талаарх “тэнэг” жиргээнээсээ болоод нэр хоч зүүсэн, за тэгээд биелгээ хийнэ, ер нь л элдэвтэй. Юун зам тээврийн салбарыг удирдах.
Харин ийм хоёр хүнд Зам тээврийн яамыг өгөх эсэх тухай үнэхээр хувилбар яригдаж байгаа бол АН улстөрөөс явах хэрэгтэй. Тэгтлээ улстөрчгүй болчихсон, газрын наймаачин, эмийн санч хоёроос өөр дэвшүүлэх хүнгүй болчихсон юм бол улстөрийн нам гэж яваад юугаа хийнэ. Олны доог болохын нэмэр. Тэгээд ч яагаад заавал МоАХ-нд Зам тээврийн сайдын суудлыг өгөх ёстой гэж. Монголын төр Женко Х.Баттулгад ямар өртэй болохоороо Зам тээврийн салбарын бодлогыг түүнд болон түүний гар хөл бологсдод хэдий болтол өгөх ёстой юм бэ?
Монголын төр ч гэж дээ Ардчилсан нам хэрэв Х.Баттулгад өртэй юм бол тэрийгээ сайдын суудлаар хангалттай төлсөн. Учир нь засаг бүрдэх бүрт л тэр МоАХ-ноос хэд хэдэн сайдын суудлыг шантааж хийдэг үү, шахалт үзүүлдэг үү яаж ийгээд л авчихдаг. Л.Пүрэвсүрэн, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа, А.Гансүх….гээд л нэр хөвөрнө.
Монголчууд “Их хүссэн хүнд төрийн эрхийг бүү атгуул” гэж эртнээс нааш захиж сургаж ирсэн нь хоосон үг биш гэдгийг АН-ынханд сануулах юун.
Судлаач А.Тамир
Холбоотой мэдээ
-
Батхүү (August 19, 2015 12:38:33 pm )
Хувьчилхаас өөр яалтай билээ төрд байсан болж байхаар хувьд шилжвэл асуудад шуударнаа
-
Eeee (August 19, 2015 12:51:36 pm )
HUN YADARCH BOLNO,AIL GER YADARCH BOLNO,ULS GURNEEREE YADARCH BOLNO. HARIN ZAM TEEVRIIN YAMIIG ERDENECHIMEG TOLGOILTOLOO YADARCH BOLOHGUI,ENE BOL MUHUL!!!!! UGUI YADAHAD ARGOGOOR TOLGOILUUL.
-
иргэд (August 19, 2015 1:28:01 pm )
shunaltai baagii shuu
-
Уншигч (August 19, 2015 2:03:31 pm )
хэн ч танихгүй А.Гансүх гэж дээ. З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад тэнд байсан шүү дээ. Олон жил хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад өмгөөлөгч ажилтай гээд гэнэт гараад ирсэн. Өмгөөлөгч нар түүнийг таньдаггүй гэж бодохоор өмгөөлөл хийж байгаагүй болж байна
-
Fuck 76 (August 19, 2015 2:19:17 pm )
Dawjaa bietei jivvvvvvn pizdaa bgmdaa naad tairtas chin.!!!
-
Suhbaatar (August 19, 2015 2:23:47 pm )
Luivarchidad tal zasch buuj ogood baidag ene toriig oilgohod hetsuu umdaa. Avilgachdiin namiin bodlogo l gej oilgohoosdoo!
-
ЭРХ АШИГ (August 19, 2015 3:12:31 pm )
БАТТУЛГА УЛСЫН БУЮУ БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШИГ ХУВИЙН АШИГ ХОЕРОО ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛЧУУД БИДЭНД ИХ Л ГАЙ ТАРЬЖ БАЙГАА ХҮН ДЭЭ
-
Uynaga (August 19, 2015 3:24:20 pm )
Shaamii Erdenchimeg ee chi neree tataachee!!! Chi bol zam teeweriig awch yawah medlege chadwar bhgvishdee chamd.
-
Зочин (August 19, 2015 5:00:22 pm )
Монголын олон үйлдвэрийг хувьчилж авсан энэ хүн одоо ханадаггүй юм уу. Үеийнх нь олон эрдэм чадалтай хүн мөрөөрөө зүгээр л явж байна. Яасан ханадаггүй нөхөр вэ. Уг нь хүний хэрэглээ маш бага, бурханаас ч бага хувь заяасан байх юм. САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ. ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАС БИЙ.
-
-
Хахахаха (August 19, 2015 3:25:32 pm )
Ядаж Баттулга шиг ажил хийж сурчихаад бичиж бай. Хэдийн дээд боловсолгүй боловч дипломын голнуудын хажууд юм хийж бүтээж яваа чадалтай улс төрч. Зам тээврийн яамыг сайн авч явсан даа. Гансүх ч гэсэн тэдний үед замын бүтээн байгуулалт сайн явагдаж олон аймгууд сум тосгонуу руу зам тавигдсан одоо муулсан ч ард түмэн сайн муу ажилласаныг бичсэн бичээгүй харж байна. Ажил хийдэггүй хүмүүс ажил хийсэн хүнийг муулдаг яагаад гэвэл юу ч хийгээгүй юм чинь муулуулах юмгүй шүү дээ. Одоо ч тэдний хийж эхлүүлсэн ажлууд үргэлжлэж байна. Зам тээврийн яаманд санаархсан амьтад л захиалж бичүүлж дээ хөөрхий гэж арчаагаа алдаж яваа юм байна гэж өрөвдчихлөө. Хэнийг аль яаманд сайдаар тавих нь тодорхой болчихсон поезд ушёл гэдэг орос үг байдаг даа
-
ир (August 20, 2015 4:59:37 pm )
оросууд “поезд тронулся” гэдэг юм шүү дээ найзкаа
-
-
hentiin sabdag (August 19, 2015 6:42:21 pm )
bitgii demiir TAMIR gedeg sudlaachiig medehgui yum bna.BATTULGA SHIG AJILLAJ DABHAR DEELEE ZORIGTOI TAILSAN SHINE SUMIIN TUB TUSUL,SAINSHANDIIN TSOGTSOLBOR TUMUR ZAM ZUTGUULSEN HEN BNA ENE IH HURLIIN GISHUUDED.BAIHGUI TUI TUUNIIG ILDEEGEED IH HURLIIG TARAAH NI ZUITEI
-
sambo (August 19, 2015 9:20:03 pm )
Odoo ta nar hocorson.. Battulga avargig hen ch diilehgui ee. Uuree!!!
-
altaa (August 20, 2015 4:48:22 am )
ochij ochij naranhuu erdenechimeg daanch gomdmoor yum
-
эрдэнэ (August 20, 2015 4:16:56 pm )
Ардчилсан холбоо ерөнхийлөгчийг бус женког дэмжиж байна уу.
-
zochin (August 20, 2015 6:32:22 pm )
LUIWARCHID IDEJ HANAHGUI UMAA .AN -IIN NER HUND ENE ALBAN TUSHAALD DURTAI HUMUUSEES BOLJ NAWS UNALAA .UUNIIGEE AN MEDERDEGGUI UM BAIH DAA
-
Anonymous (August 20, 2015 8:31:47 pm )
одоо Оргил рашаан сувилалыг УИХ-н дарга авах юм гэсэн яриа яваад байна унэн уу ТОХ бугд хурлын даргын хумуус гэж сонсогдох юм
-
мэдэж байгаа хун байна уу (August 20, 2015 8:33:55 pm )
одоо Оргил рашаан сувилалыг УИХ-н дарга авах юм гэсэн яриа яваад байна унэн уу ТОХ бугд хурлын даргын хумуус гэж сонсогдох юм
18 Comments