Хэвлэл мэдээллийн зарим байгууллага “Наймдугаар сарын 17-ны 18:00 цагийн орчимд Төв шуудангийн өмнө угсраа автобус хуваагдан зорчигч гэмтсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тухайн үед ослын газар ажилласан нийслэлийн Тээврийн газрын байцаагч, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “Замын нэгдүгээр эгнээнд байрладаг үерийн усны таг бэхэлгээгүйн улмаас автобусны урд дугуйнд дайрагдан, угсраа автобусны залгаа хэсгийн шалыг цөмөлжээ. Энэ үеэр уг залгааны хэсэгт зогсч явсан зорчигч шидэгдсэн ба ил гэмтэл аваагүй ч ГССҮТ-д томографикийн зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Уг осол нь автобус болон жолоочийн хариуцлагаас шалтгаалсан осол биш” гэж тогтоожээ. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас олон нийтэд түгээсэн “Угсраа автобус тасарч, хоёр хүн гэмтсэн” гэдэг нь албаны эх сурвалжаас тодруулаагүй худал мэдээлэл юм. Шинээр үйлчилгээнд нэвтрүүлсэн угсраа автобусны үйл ажиллагааг жигдрүүлэхээр Беларусь Улсын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 18, 2015 8:10:05 pm )
hudal medeelel tavij humuusiin tarhiig ugaaj bgaa setguulchid arga hemjee avah esvel saitiig ni haah heregtei
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 18, 2015 8:43:04 pm )
Tend hun gemteed emnelegt ochson shidegdsen gd hudlaa bicheed baigaa ymuu balai ymaa
-
Zochin (August 18, 2015 9:39:29 pm )
Shine zyuld dasah l heregteishde.
-
TENEGT (August 19, 2015 11:22:29 am )
BATUUL HULGAICH BOLIH HEREGTEI US ZAILUULAH HOOLION TER TOMOR OOROO YABJ OCHOOD HODOLGOOND OROLTSOJ BAISAM MASINII DOOGUR OROOD TSOHISON YUMUU UUNIIG BICHIJ BAIGAA SETUULCH TER BATUULIINHEE BOOBIIG HOHOOD HEBTEJ BAI HUNI TARHI UGAAHAA BOLI
-
xun (August 19, 2015 6:15:16 pm )
esgii gertee,gadaa baaj segeed,olson yumara xar us gudarch xevtej bx xuseltei xumuus bas bx yuma…xunii niigem xugjij devjine gedgiig medexgui,yun bolgoniig eserguutsegchid dald oroosoi!!!!
5 Comments