antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 11 comments

Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хориг тавилаа

нийтлэсэн Admin

elbegdorjjУИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтийн цахим хуудсаар дамжуулан авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Мөн өнгөрсөн Баасан гарагт болсон Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойн хуралд оролцож, үг хэлэх үеэрээ  Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг хэрэгжиж, Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хориг тавилаа. Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (August 18, 2015 4:58:29 pm )

    зөв, хээл хахуул авчихаад ялаас мултарна гэдэг шударга биш, тэр мөнгийг нь улсын орлого болгодог биздээ,

    • Anonymous (August 19, 2015 6:46:47 pm )

      bayr elbeg 2t huuli hezee yilchleh ve.

  • иргэд (August 18, 2015 6:06:35 pm )

    mash zuv. bayar xurgei

  • zochin (August 19, 2015 10:32:16 am )

    ok ok ok

  • Монгол хүн (August 19, 2015 5:03:28 pm )

    Хээл, хахууль, залилан, идэж шамшигдуулж албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн хэрэгт төр хэзээч уучилал үчүүлэхгүй байх ёстой. Татвар төлөгчдийн Мөнгөөр санхүүждэг төрийн албыг өөр юугаар саэхүүжүүлэхгээд байгаа юм бэ эрхэм ард түмний элч гэгдэх их хурлын гишүүдээ !!! Санхүүжих эх үүсвэрээ өршөөлөөр буцааж төрд мөнгө хэрэггүй юм бол, татвараа хасаачээ. Хуулиа биелүүлж,Төрөө дээдэлж ажиллаж байгаа татвар төлөгчид хэцүүдлээ. Элбэгээгийн хоригийг дэмжиж байна.

  • зочин (August 19, 2015 8:41:13 pm )

    хүнийг нэг насаар нь тахир дутуу болгох нь хүнийг залилахаас хөнгөн хэрэг юмуу? энэ 2 гэмт хэргийн аль нь хорирлоо бүрэн барагдуулах боломжтой вэ? зарим 148.4-тэй залилангийн хэрэг чинь ямарч хохиролгүй, хохирлоо бүрэн барагдуулсан байхад 7,5 жилээс дээш жилийн ял авч байгаа ш дээ. Үнэн хэрэг дээрээ хүнээс мөнгө аваад ямарч шатгаанаар юм өгөөгүй хүнийг залилан гээд эрүү үүсгээд тэр нь хохирлоо төлсөн байсан ч ял өгдөг ш дээ. Харин шинэ эрүүгийн хуулин дээр хохиролгүй бол залилангийн хэрэгт тооцохгүй болж байгаа юм байна лээ.

  • zochin (August 19, 2015 8:49:09 pm )

    ene hun ingej bhad mongolchuud tarchilsaar duusan yum bna daa ee lee lee lee, ee gai gai gai. yamar laigaar iim hun songovoo. inder deerees GITLER shig l hashgichij bna lee

  • Шударга (August 19, 2015 10:17:43 pm )

    Зөвөө. зөв, хээл хахуул авчихаад ялаас мултарна гэдэг шударга биш, тэр мөнгийг нь улсын орлого болгодог биздээ,Эба бүү ай. Ард олон дэмжиж байна

  • Шударга (August 19, 2015 10:18:22 pm )

    Зөвөө. зөв, Эба бүү ай. Ард олон дэмжиж байна

  • албан тушаалын авилгал гэж юу вэ (August 20, 2015 8:43:43 pm )

    хэний ах дүүс төрийн болон захиргааны ямар ямар албан тушаалд ажиллаж байгаа болон тусламжийн болон тендерийн төслүүдийг хэний ах дүүс хамгийн ихээр авсныг дэлгэх цаг болсон юм биш үү энэ бол жинхэнэ албан тушаалын авилгал гэхэд болно доо

  • Anonymous (August 25, 2015 1:06:02 pm )

    дэмжиж байна

antalya rent a car