antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 5 comments

Т.Батцэцэг: Би байгаа зүйлдээ талархаж амьдардаг

нийтлэсэн Admin
34e0sh2lkfuk7ia9fu066bhn6nЭх дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй нэг тайзнаа гарч Монголынхоо нэрийг олон улсад дуудуулсан мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа. Ливан улсын Бейрут хотноо ирэх сард болох олон улсын моделийн тэмцээнд түүнийг урьжээ.
-Хүмүүс зуны дэлгэр цагаар эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж байна. Та энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Ажлын хажуугаар гадаадад сургуульд сурч байгаад ирлээ.
-Таныг ирэх сард болох олон улсын моделийн тэмцээнд урьсан гэсэн. Мөн тус тэмцээнд Монголоос загвар өмсөгч, моделиуд анх удаа багаараа оролцох гэж байгаа гэл үү? 
-Ливан улсын Бейрут хотноо ирэх сард болох гэж буй “Top model International 2015” тэмцээнд бид Монголоос анх удаа оролцох гэж байна. Топ модель Х.Бадамгэрэл, Э.Энхтүвшин, Б.Билгүүн бид энэ удаагийн тэмцээнд нэг баг болон оролцох юм. Одооноос тэмцээндээ бэлтгэж байна. Зав муутай байгаа болохоор хангалттай бэлтгэж чадахгүй юм. Гэхдээ туршлагатай болохоор гайгүй оролцох байх гэж бодож байна.
-Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Загварын карьераа хөөхийн зэрэгцээ мэргэжлээрээ нэгэн байгууллагад ажилладаг.
-Гоо сайхны талаарх таны бодлыг асуумаар байна?
-Гоо сайхан гэхээр хүмүүс хамгийн түрүүнд гадаад үзэмжийн талаар боддог. Харин миний бодол арай өөр. Гоо сайхан гэдэг ойлголтод гадаад үзэмжээс гадна мэдлэг боловсрол, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг олон зүйл багтдаг. Хүн болгонд давтагдашгүй чанар бий. Ер нь муухай хүн гэж байдаггүй. Түүнээс гадна хүнд дотоод гоо сайхан гэж байдаг. Би хувьдаа хүн гадаад үзэмжээс илүү сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Аливаа зүйлийг зөв талаас нь харж, сайн энергитэй байхыг дотоод гоо сайхан гэж боддог доо.
-Та их энгийн юм. Өмнө нь таныг арай өөрөөр төсөөлж байлаа?
-Баярлалаа. Би чамирхаж, гангарах дургүй. Байгаагаараа, энгийн байхыг илүүд үздэг.
-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ? 
-Ээжээсээ үлгэр дуурайлал авдаг. Угаасаа охин хүүхэд ээжээсээ байнга суралцдаг. Ээж шигээ болохыг хүсдэг шүү дээ. Би юмны наад цаад учрыг олж, багаасаа бие даасан. Ээж маань биднийг тэвчээр, хатуужилтай хүн болгож өсгөсөн. Ер нь авах гээхийн ухаанаар хандаж, бүх зүйлээс суралцахыг заасан.
-Таны ээж спортын хүн гэсэн. Та ч гэсэн спортоор хичээллэдэг үү?
-Арван жилд байхдаа сагс, волейбол тоглодог, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан, дэд мастерын зэрэгтэй. Сүүлийн үед сагс тоглохоо больсон. Гэхдээ сагс тоглож байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй тогломоор санагддаг.
-Гоо сайхныг хүн өөрөө бий болгодог гэдэг. Тийм болоод ч тэр үү сүүлийн үед хүмүүс косметик хагалгааг хийлгэдэг болжээ. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 
-Үгүйсгэдэггүй. Хүн хүнд таалагдахын тулд амьдардаггүй. Хэрвээ тэгж амьдарвал амьдрал утгагүй болох байх. Косметик хагалгаа хийлгэсний дараа өөрөөсөө маш сайхан мэдрэмж авдаг байж болно шүү дээ. Магадгүй өөртөө итгэлтэй болж, амьдралд хандах хандлага нь ч өөрчлөгддөг байх. Тийм болохоор тэднийг буруутгахгүй байх нь зөв юм болов уу гэж боддог.
Харин би хувьдаа косметик хагалгаа хийлгэхгүй гэж боддог. Ер нь тийм хагалгаа хийлгэнэ гэж бодохоор л эмээгээд байдаг юм. Мөн косметик хагалгааг янз бүрийн шалтгаанаас болж хийлгэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд косметик хагалгааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байж болно. Осолд орох, санаандгүй ахуйн гэмтлээс болоод гоо сайхан нь асуудалтай болсон хүн байдаг. Тиймээс үүнийг ганцхан талаас нь хараад шүүмжилж болохгүй.
-Таны хувьд амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?
-Энэ талаар байнга боддог. Тэгээд аз жаргалтай, сайхан гэр бүлтэй байх нь амьдралын үнэ цэнэ гэж бодох болсон. Бас байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь чухал.
-Сайхан гэр бүлтэй байх нь аз жаргал гэлээ. Та аз жаргалаа олсон уу?
-Гэр бүл, ээж минь миний аз жаргал юм даа. Энэ утгаараа би хамгийн баян байна. Монголынхоо ард түмнээр хүндлүүлж, хайрлуулах хувь тавилантайдаа талархдаг. Ер нь би байгаа зүйлдээ талархаж амьдардаг.
-Дэлхийн миссийн тэмцээнд оролцох нь таны мөрөөдөл байсан гэсэн. Харин яг одоо ямар мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна вэ?
-Бодож байгаа зүйл олон бий. Цэцэрлэгийн хүртээмж муу байгаа газрын хүүхдүүдэд туслах талаар бодож байна. Тэр дундаа хотын захын дүүрэгт цэцэрлэг бариулж өгнө гэж боддог. Миний энэ бодол хэзээ нэгэн цагт ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.
-Сүүлийн үед загвар өмсөгчид дэлгэцийн бүтээлд тоглодог болжээ. Танд кинонд тоглох санал ирж байна уу?
-Кинонд дүр бүтээх саналууд тавьдаг. Ихэвчлэн эерэг дүр ирдэг. Ер нь түүхэн кинонд тогловол гоё юм шиг санагддаг. Саяхан надад “Марко Поло” кинонд тоглох санал ирсэн. Тухайн үед гадаадад байсан болохоор киноны шалгаруулалтад оролцож чадаагүй.
-Японы загварын агентлагаас ирсэн саналыг та хүлээж авсан уу?
-Явахгүй гэж шийдсэн.
-Маргааш таны төрсөн өдөр. Жилд ганцхан тохиох энэ өдрөө хэрхэн тэмдэглэе гэж бодож байна вэ?
-Би төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэдэггүй. Энэ жилийн төрсөн өдөр тэмдэглэхдээ зарцуулах гэж байсан мөнгөөрөө хичээлийн хэрэглэлээ бэлтгэх боломжгүй хүүхдүүдэд туслахаар болсон. Өрх толгойлсон ээжүүд, олон хүүхэдтэй айлд бага ч атугай тусалъя гэж бодсон. Сүүлийн хэдэн жил төрсөн өдрөө тэмдэглэе гэж бодсон ч чадаагүй. Жил бүрийн наймдугаар сараас тэмцээн эхэлдэг. Тиймээс төрсөн өдрөө онгоцонд угтдаг байсан юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • bantan (August 18, 2015 3:00:39 pm )

    Даруухан ухаалаг сайхан бүсгүй юмаа.Амжилт хүсэе.

  • Bold (August 18, 2015 6:28:00 pm )

    Duudlagaar gadaad baychuudtai yawdag nuutshan yanhan!

  • Bold (August 18, 2015 6:29:36 pm )

    Tom uul uurhain Austral mongold bdag daragnuudtai untdag gesen Singa yawaj. Yaduu bodoltoi yanhan

  • Anonymous (August 18, 2015 6:58:04 pm )

    Zuv setgeltei busgui bn a

  • jervis (August 19, 2015 11:29:09 am )

    Uul ni saihan huuhen yum.Yamar evgui suuchihsan yumbdee!!!

antalya rent a car