antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 7 comments

Г.Уянга: Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж уралдаж гүйдэг амттан биш

нийтлэсэн Admin
527-1439857702527-14238385284frg1p7aljh3kij1ac7pprmjngУИX – ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Ээлжит бус чуулган завсарлалаа. Ээлжит бус чуулганыг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-МАН-ын чөлөөлөгдсөн сайд нарын оронд сайд томилж Засгийн газраа бүрэн бүтэн болгох асуудал хамгийн чухал нь байсан байх. Өршөөлийн хуулийг батлахгүй бол тэр нь бүрдэхгүй нөхцөл байдал үүссэн учраас Өршөөлийн хуулийг баталлаа. Гэвч энэ нь бас л мордохын хазгай болчихлоо.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор улс төр савалж эхэллээ. Нөхцөл байдал яаж шийдэгдэх бол. Тодруулбал Засгийн газрыг
бүрдүүлэх гэх мэт?
-“Шударга ёс” эвсэл Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд эхлээд Өршөөлийн хуулийг батална гэдэг нөхцөл тавьсан учраас энэ хуулийг баталлаа. Гол нөхцөл нь ээдрээт байдалд орсон учраас Засгийн газрыг бүтэн болгох асуудал ч үүнтэйгээ уялдаж л таарах гээд байх шиг. Миний хувьд Дубайн гэрээтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хөндөж тавьсан учраас байгуулах талаар тааж чадашгүй нь.
-Ер нь “Шударга ёс” эвсэл л Засгийн газарт ажиллах сайдуудынхаа нэрийг оруулахгүй хүлээлт үүсгээд байгаа юм биш үү?
-Энэ талаар миний байр суурь “Шударга ёс “эвслийнхтэй нийлэхгүй байгаа. Эхлээд Дубайн гэрээтэй холбоотой гаргасан байр суурь, дүгнэлт, мэдэгдлүүдээ эргэн санаж Засгийн газрын тэргүүний асуудлыг цэгцлэх ёстой гэж бодож байна. Эвсэл 10 гишүүнтэй, гурав нь Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж бичигт гарын үсгээ зурсан. Хоёр нь ч бас энэ талаар маш тодорхой хатуу байр суурьтай байсан.
Ч.Улаан гишүүн, Д.Тэрбишдагва гишүүн нар Сангийн сайд, Шадар сайд байхдаа ажлын хэсэг томилж Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгуулсан. Үүгээр 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, зөрчил илэрсэн. Хоёр сайд хийсэн ажпынхаа үр дүнг хатуу хамгаалж, зөв байр суурьтай байдаг.
Тиймээс энэ Засгийн газартай хамтрахыг маш ойлгомжтой шалтгаанаар үл зөвшөөрч байгаа таван гишүүн эвсэлд байна. Асуудлыг дэс дараатай шийдэх ёстой учраас хэдэн сайд авах, хэн сайд болох нь бүүр сүүлчийн асуудал.
-Ер нь Өршөөлийн хуульд хориг тавих эсэхээс хамаарч “Шударга ёс” эвсэл цаашдын улс төрийн тоглолтоо хийх юм биш үү. Нийгэмд тийм ойлголт л тарчихаад байна?
-“Шударга ёс” эвсэл маш сайн ажиллалаа. Улстөрийн шахалт үзүүлж Өршөөлийн тухай хуулийг батлуулснаар амьдралдаа алдаж эндсэн олон залуус, эмэгтэйчүүд өршөөгдлөө. Ц.Мөнхбаяр маань өршөөгдөхөөр боллоо. Үүнийг үнэлүүштэй. Улстөрийн хүчин ингэж л ажиллах ёстой.
Харин авлигач, албан тушаалтнууд, төрийн мөнгийг зувчуулсан, мөнгө угаасан хүмүүсийг тэдний далбаан дор өршөөнө гэвэл шударга ёсны дэнс, зааг эвдэгдэнэ. Шударга бусын халхавч бамбай болбол тэр хүчин Шударга бус эвсэл болно. Аяга усыг дусал бэх харлуулдаг шиг олон сайныг нэг муугаар гутааж болохгүй.
-Өршөөлийн хуулийг МАХН дэмжээд МҮАН эсэргүүцэж байгаа гэх юм. Энэ үнэн үү. “Шударга ёс” эвсэл гэж нэгдсэн танай хоёр намын гэрээ зөрчигдөхгүй юу?
-Байр суурь яг таг намаараа хуваагдчихаад байгаа зүйлгүй. Л.Цог гишүүн бид хоёрын байр суурь яг ижил байгаа. Хоёр намын дарга оролцож яг энэ асуудлыг хэлэлцсэн хуралд О.Баасанхүү гишүүн байгаагүй. Ч.Улаан гишүүний байр суурь минийхтэй ойролцоо л юм шиг байсан. Д.Тэрбишдагва гишүүн ч бас ойролцоохон байгаа юм шиг л санагдсан шүү дээ.
Тэр хуралд би хэлсэн, манай эвсэл эр тахианд хөөгдөж байхдаа “Би арай л хурдан гүйгээд байна уу даа, бүдрээд уначихдаг юм бил үү” гэж боддог эм тахиа шиг битгий аашил гэж. Дубайн гэрээгээр маш тодорхой байр суурь илэрхийлчихээд, шийдвэртэй буруушааж байсан Ерөнхий сайдынхаа дор ажиллана, хоёр биш гурван сайд авна гэж шал өөр юм ярьж болохгүй шүү дээ.
-Тэгвэл таныхаар яах ёстой юм бэ. МАН гарчихсан, танайх оролцохгүй гэвэл засаг бүрдэхгүй шүү дээ?
-Эхний гарц, Дубайн гэрээний алдаатай заалтуудыг засч сайжруулна, Оюу толгойн хамтран ажиллах амлалт гэрээтэйгээр энэ засагт орж болно. Хоёрдугаар гарц, Ерөнхий сайдыг огцруулаад дараагийн засагт хамтарч болно. Гурав, ерөөс Засгийн газарт оролцохгүй бол АН, ИЗН, бие даагч нийлээд 40 болно, засаг бүрдүүлж болох тоо. Дөрөв, сонгуулийн үеэр ярьж байснаа-Шударга ёсны таван хувьсгалаа эргэн санаж, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохын тулд засагт хамтрахаас татгалзаж болно. Ингэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орно, улмаар ээлжит бус сонгууль руу чиглэнэ. Энэ бүх сонголт “Шударга ёс” эвслийн гарт байхад эм тахиа шиг аашлах хэрэг юун.
-Өршөөлийн хуулийг батлахгүйгээр “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяртай холбоотой гэмт хэргийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өршөөлийн хуулийг эсэргүүцсэнээрээ та эвслийн тэргүүнийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?
-Өршөөлийн хуулиар гэмт хэрэгтнүүдийг л өршөөдөг. Харин манай “Шударга ёс” эвслийн гишүүдийн олонх нь Н.Энхбаяр даргыг гэмт хэрэг хийгээгүй гэж итгэдэг, тиймээс өршөөгдөх биш цагаадах ёстой хүн гэж үздэг. Тэгсэн мөртлөө Өршөөлийн хуулиар даргаа аварна гэдэг жаахан логикгүй л юм.
Харж байхад даргаа гэмт хэрэгтэн гэж эвслийн олонх үзээд ч байгаа юм шиг. Миний байр суурь бол эвслийн тэргүүн Н.Энхбаяр даргыг биш авлигач, түмний хөрөнгийг зувчуулагч гэмт хэрэгтэн албан тушаалтнуудыг эсэргүүцэж байгаа эсэргүүцэл.
-Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ цагаатгал, өршөөлийн талаар маш тодорхой байр суурь илэрхийлнэ лээ?
-Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүтэн сонсоогүй. Одоо бүрэн унших санаатай танай сониныг бариад явж байна. Хүмүүс ерөнхийдөө ам сайтай, итгэл найдвар тавьсан хандлагатай байсан. Өршөөлийн тухай хуулиар бол үнэхээр сайн хэлсэн. Хориг тавьж байгааг нь бүрэн дүүрэн дэмжиж байна. Би хувьдаа хоригийг хүлээж байсан, хүлээж авна.
Гурван мянган хүн суллахад дотор нь гурван авлигач багтах л юм бол энэ нийгэмд бусдаасаа хамаагүй их гай тарина. Албан тушаалтан, авлигачдыг, төрийн мөнгөөр хөлжигсдийг өршөөхгүй байх санаачилга бие даагч гишүүд бид гаргаад дэмжигдэлгүй унасан. Тэр танхимд ганцаардаж цөөдөх тохиолдол бишгүй бий.
Харин хориг томоохон хань, найдвар боллоо. Хоригийг хүлээж авахгүй бол энэ парламент хэний эрх ашгийг төлөөлж байгаагаа тодорхой харуулна. Тэгвээс ийм парламенттай байснаас тараасан нь дээр.
-Хоригийг их хурал хүлээж аваад Н.Энхбаяр дарга өршөөгдөхгүй бол “Шударга ёс” эвслийн байр суурь ямар болох бол. МАН хүлээж авахаа илэрхийлсэн тул хориг хүчин төгөлдөр болох нь бараг ойлгомжтой байгаа?
-Урьдчилж тааварлаад яахав, үйл явцыг харъя, бурууг зөв болгох талд нөлөөлөхийг хичээцгээе. Хоригийг хүлээж авна гэж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь үзэхэд л хориг хүчин төгөлдөр болно. Би ч бас шийдвэр сайнаар гарна гэсэн хүлээлттэй байна. Ардчилсан намд ч хоригийг хүлээж авах гишүүд цөөнгүй байгаа. АН энэ хуулийн буруу заалтыг хүслээр биш хүчинд автаж кноподсон.
-Таны хэлснээр Өршөөлийн хуулийн тухайд АН биш “Шударга ёс” эвсэл эрх баригч шиг байсан. Одоо хориг хүчин төгөлдөр болбол гол тохиролцоо нурах нь. Бие даагчид засагт хамтрахгүйгээ илэрхийлсэн тул эвсэлгүйгээр засаг бүрдэхгүй нь дээ?
-Хэрэв ингэвэл бас нэг их муу юм байхгүй шүү дээ. Энэ систем бүрэн нурж цаашид оршин тогтнох чадамжгүйгээ төрийн байгуулалтын түвшинд хангалттай харуулна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохоос өөр гарцгүй болно гэсэн үг. АН үүнд эмзэглэх шаардлагагүй, харин ч Монголын нийгэмд хоёр дахь томоохон өөрчлөн байгуулалт, нийгмийн дэвшил хийх бололцоо дахин АН-ын эрх барьж байх үед тохионо.
Үүнийг зөв чиглүүлж ухаалгаар хамтран ажиллах хэрэгтэй болно. АН эрх барьж чаддаггүй, АН засгаа унагадаг гэх мэт нөгөө талынхаа явган ярианд эмзэглэлгүй нэгэнт шигдчихсэн энэ намгаас гарах нийгмийн өөрчлөлтийн энэ чиг шугамаа бариад явбал уул нь бүгдээрээ л хожино. Би ингэж бодож байна.
-Одоо яригдаж байгаа сайдын хуваарилалт хийгдэх юм бол МҮАН-аас шинээр сайд томилогдох уу. Нэг ёсондоо МҮАН-д сайдын суудал оногдох уу?
-Тэр талаар нэг их сонирхсонгүй. Дээр хэлсэн өмнөх зарчмын асуудлуудаа шийдчихээд засаг байгуулахад хамтрах хэрэгтэй гэж үзвэл М.Энхсайхан нарын хоёр гурван хүнд л цалин өгдөг, яамгүй, шийдэх асуудалгүй сайдын суудлаас  МҮАН татгалзах хэрэгтэй гэж  би намынхандаа хэлсэн.
-Ерөнхий сайдыг огцруулах  таны санаачилгыг хичнээн гишүүн дэмжээд байна вэ?
-Одоогоор найман гишүүн гарын үсгээ зурчихаад байна. Түүнээс цөөнгүй гишүүд зурна гэдгээ илэрхийлсэн.
-Асуудлыг хэзээ дэвшүүлж, өргөн барих юм бол?
-19 гишүүний гарын үсэг бүрдмэгц өргөн барина.
-Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа таныг сайдын албан тушаалд улайрч байна гэх юм. Ер нь таныг сайд бол гэвэл хүлээж авах уу?
-Ерөнхий сайдыг томилогдоход нь Оюу толгойн гэрээр ашиггүй байдлаар үргэлжлүүлэх алхам хийвэл Таныг өөрөө өргөн барина гэдгээ хэлсэн. Тэр хүн санаснаа хийж би хэлснээ хийж байна. Сайдын тухайд бол тэртэй тэргүй ачаа болж ирэх албан тушаалд одоо яарах хэрэг юун. Нас залуу байна. Харин хүрээд ирэхэд нь ачаа даах тэнхээтэй байж, биеэ бэлдэх хэрэгтэй гэж бодож байна.
Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж уралдаж гүйдэг амттан биш, баргийн аавын хүү ээжийн охин халгаж бэргэх амаргүй ачаа, төрийн хүний жинхэнэ шалгуур болох тэр цагт л чи бэлэн байх хэрэгтэй гэж өөртөө хэлдэг. Би сайд болноо, гэхдээ одоо биш. “Мөхөх төрд үгээ гамна, мандах төрд амиа бүү хайрла” гэж эртний үг байдаг даа.
-Ирэх намрын улс төрийн өнгийг хэрхэн харж байна вэ?
-“Намрын халуун өдрүүд” болох бололтой. Яг тэр кино шиг. Гэхдээ энэ нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг гэж бодож байна.
-Одоо чухал асуудлуудыг хэлэлцэн батлахад тун бага хугацаа үлдлээ. Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хууль зэргийг энэ парламент гаргаж чадах болов уу?
-Үндсэн хуулийн асуудлаа цэгцэлж чадвал бусад нь түүнийг дагалдана. Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон сураг дуулдсан. Үндсэн хууль бол энэ системийн суурь. Түүнийг хөндвөл их л зөв хөндөх учиртай.
Бараг тэр чигээрээ аль нэг намын төлөөлөл болсон, одоо гацчихаад байгаа тогтолцоог үүсгэсэн хүмүүс дийлэнх энэ Их Хурлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх эрх бүхий зөв бүрэлдэхүүн гэж би үзэхгүй байгаа. Явцуу бүлэглэлийн төлөөлөл дийлсэн 76-хан хүн дангаараа Үндсэн хууль өөрчлөх эрхгүй.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Өдрийн сонин”
УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 18, 2015 10:06:20 am )

    Ene avgai yaj ch bedeh niguurtai

  • bantan (August 18, 2015 11:38:11 am )

    Амттан мөн учираас үхэн хатан гүйлдээд байгаа юм биш үү.Жнь:танай эвслийн баасанхүү,батшугар,батцэрэг гэх мэт.

  • ЭЭНЭЭ (August 18, 2015 2:46:40 pm )

    УИХ-ын гишүүн Уянгадаа баярлалаа . Эгч нь чамайг дандаа дэмжиж байдаг шүү Чам шиг зөв сэтгэдэг түмэн олноо гэсэн ,эх оронч ийм л залуус одоо миний Монголын хойч ирээдүйн үйл хэрэгт нэн чухал байнаа .Цаг үе нь ч ирсэн байна .Чи зоригтой, тууштай байдагт нь дуртай .Наад ангийн хөлдүү,буруу замаар будаа тээж яваа нөхөддөө сайн хэлж бай,Хожмын өдөр ,үхэхээсээ өмнө, ойлгох цаг ирэх байлгүй дээ.Өөр шигээ залуусыг сайн дэмжиж ажилла.Хожим чамд хэрэгтэй .Утсыг чинь мэдвэл чамтай нүүр тулж уулзах санаатай явдаг шүү.

  • Fuck 76 (August 18, 2015 6:36:39 pm )

    Dawjaa bietei Baasan khvv. Tas hodoonii Bayanselenge. Shaamii Erdenchimeg!!!! Nar odoo zailaa malnuud shvvdee!!!

  • бичка (August 19, 2015 8:26:16 am )

    25 ЖИЛ ТӨР ЗАСАГ НЬ Ч АРД ОЛНЫ ДИЙЛЭНХ НЬ УЧРАА ОЛОХГҮЙ ЯВЛАА ШҮҮ ДЭЭ ТЭР ХООРОНД ХАРИН ОВСГООТОЙ ХЭДЭН САЙН БИЗНЕСМЕН УЛС ТӨРЧИД Л ЗАРИМДАА СТАНДАРТ БУС ШИЙДВЭР ГАРГАЖ ХҮРТЭЛ ЭНЭ УЛСЫГ АВЧ ЯВСАН БАЙХ ШҮҮ ҮҮНИЙГ ЭБИ ЕРӨНХИЙЛЭГЧ САЙН МЭДМЭЭР Л ЮМ ДАА ҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ БИД ТАЛЦААД БИЕ БИЕНЭЭ ЭЛДЭВ ЦОЛООР ЦОЛЛООД ЯВААД БАЙХ УУ энэ золон ганц монгод биш соц ихэнх оронд дайрсан байх шүү үүнийг монгол хүний уужуу ухаанаар өршөөх ёстой биш үү

  • юра (August 19, 2015 1:59:03 pm )

    Олон улсын сэтгүүл зүйн хөгжлийн түүхэнд хар толбо болж үлдсэн ” шантаажлах” хэлбэрийг Монголд хэрэгжүүлж дээшээ гарч ирсэн хэдэн сэтгүүлч нарын нэг гэж мэргэжил нэгтэнгүүд нь ярьдаг юм билээ. Гэв ч сүүлийн үед хэлж, ярьж байгаа нь их л зөв, олон түмнийхээ талд байгаа юм шиг санагдах юм. Сайн улс төрч болж мэдэх юм шүү. Хамгийн сайн чанар нь үзэл бодолдоо үнэнч түүнийхээ төлөө бат зогсож чадаж байгаа нь нэн бахархалтай. Одоо үед ийм чанар улс төрч нарт бараг байхгүй цөм нам, бүлэглэлийн харъяалалд худалдагдсан өөрийн гэсэн толгойгүй харахаас өрөвдмөөр амьтад.

  • УНШИГЧ (August 20, 2015 9:24:38 am )

    ОДОО ҮЕД ГАНЦ ҮНЭНИЙГ ЗОРИГТОЙ ХЭЛЖ БАЙГАА ХҮН БОЛ УЯНГА ЯАХ АРГАГҮЙ МӨН ШҮҮ ХААНА БАЙНА ТЭНЭГ ГҮНДАЛАЙ, ХААНА БАЙНА ГАНБААТАР ХАНА БАЙНА ДАВААСҮРЭН, ХААНА БАЙНА БУСАД НЬ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖЭЭД ӨГӨХ ХҮН АЛГА БҮГД Л САЙХАН ЯРЬЖ ОЛНЫ ТАНИЛ ,ОЛОНД НЭР ХҮНД ОЛЧИХООД ЭЦЭСТ НЬ ЯМАР НЭГ ЗҮЙЛД АЛБАН ТУШААЛ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛД БАРЬЦААЛАГДЧИХААД ЛАЛГА БОЛДОГ
    УЯНГА БОЛ ҮНЭХЭЭР ШУДАРГА ЗОРИГТОЙ ХОВОРХОН ЭМЭГТЭЙ ШҮҮ
    АМЖИЛТ ХҮСЬЕ

antalya rent a car