antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2015 16 comments

Эвсэл 4 сайдын суудал авахаар санаархаж байна

нийтлэсэн Admin

143972375755d070ed805bbХалуун намрын эхнээс авахуулаад л улс төрийн үйл явц халуухан өрнөж эхэллээ. Тэр тусмаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн улам хурцаар үргэлжилж байна.

Гэвч ээдрээт хэргийн зангилаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн биш юм.

Ээлжит бус чуулган зорилгоо ерөнхийдөө 100 хувь биелүүллээ. Засгаа “шороотой” хутгалаа, хүмүүсээ ч өршөөчихлөө. Ингэдээ бүр өршөөлийн “хос хууль” гаргаж байгаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн бүх ажлаа үгүйсгэчихсэн.

Одоо АН өөрсдийнхөө ухсан нүхэнд уначихаад яахаа мэдэхгүй байгаа. Сайдын квотоо хувааж чадахгүй долоо хонолоо. Учир нь өнгөрсөн зургаан сарын сүүлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Буриад очиж мөргөл үйлдсэн. Мөргөл үйлдэхээсээ илүүтэй засгийг хагалан бутаргах “хорон” төлөвлөгөөгөө боловсруулсан. Яг энэ үеэр Их хурлын дэд дарга Р.Гончигдорж ч гэсэн Буриадыг зорьсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь тохиолдолын хэрэг биш гэнэ. Тэр үедээ л МАН-ыг засгаас “хөөж” МАХН болон АН асуудлыг үргэлжлүүлэн гартаа авахаар тохирчээ. Мөн хоёр нам ирэх сонгуульд нэг эвсэл болж орохоор тохирсон.

Харин үүнийхээ оронд Өршөөлийн хуулийг олонхоороо баталж албан тушаалаа урвуулан ашиглсан хэрэгтэй Н.Энхбаярыг “цэвэрлэх”-ээр тохирсон байна.

Ингээд бүх зүйл зураг төслийн дагуу өрнөж МАН-ыг тойргоос гаргалаа. Гэтэл АН-ынхан сурсан зангаагаарай газар дээрээ хувирах нь тэр. Шударга ёс эвсэлд ердөө 2 сайдыг нь өгөхөөр санаархав. Хариуд нь эвслийнхэн ухсан нүхэндээ орсон АН-ынханг “шантаажилж” эхлэв.

ШАНТААЖ НЭГ: Зургаан сайдын дөрөв нь эвслээс байх ёстой .

ШАНТААЖ ХОЁР: МАХН Хууль зүйн сайдыг авах гэнэ. Хууль зүйн сайдаар яригдаж байгаа хүн нь Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүн.

МАХН гарцаагүй “мэх”-ээ хийсэн. Тэд хэрвээ засагт орохгүй гээд эвслээ задалбал АН-ынхан МҮАН болон бие даагчдыг цуглуулаад ч засаг байгуулж чадахгүй. Ямар буцаад МАН-д “хайрын захиа” илгээлтэй нь биш. МАХН-ын хувьд дөрвөн сайд авах нь ашигтай, өгөхгүй бол засгаас гарах нь бүр ч ашигтай болчихоод байгаа юм. Учир нь 2016 онд АН, Н.Энхбаярын намтай эвсэл болж орохгүй бол дангаараа сонгуульд ялахгүй гэдэг нь тодорхой. Буриадад болсон тохирооч тийм утгатай байсан.

МАХН засгаас гараад ирэх сонгуульд дангаараа орсон ч саяны хэмжээний суудлаа хадгална. Тэгэхээр нэр хүндгүй болсон  намтай эвсэл болж орж байхаар дангаараа сонгуульд ороод, аль олон суудал авсан намтай нь зөвшилцлийн Засгийн газар байгуулаад явах нь ашигтай. 2016 онд МАН хамгийн олон суудал авах магадлалтай. Тиймээс  МАН-тай ч бас хамтарч магадгүй гэсэн өөр нэг хувилбар байж болно.

Нөхцөл байдал эвслийн талд байгаа учраас тэд ирэх өдрүүдэд Засгийн газарт дөрвөн суудал авахын тулд бүхнийг хийнэ. Харин АН-ынхан асуудлаас ямар гарц олж гарах вэ гэдэг сонин байна. Магадгүй өнгөрсөн өдрүүдэд явсан Шадар сайдын тухай яриа ч биелэлээ олж мэднэ. Гэхдээ нэн түрүүнд Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал яаж хүлээж авахыг хамтдаа харцгаая.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 17, 2015 9:48:32 am )

    Khvvn in odoo yag yaaj haraad bgn yarwachaad boon os honzon mongol tanaa khvvgeer dutahguushuu

  • bantan (August 17, 2015 10:40:17 am )

    Энхбаяр бол өөрийн эрх мэдлийн төлөө хэнийг ч хамаагүй золиослож,хэнтэй ч хамаагүй хамтарч чаддаг аймаар хүн.Одоо ч Анамтай нийлээд төрийг самарч өгнө дөө.

  • Anonymous (August 17, 2015 11:58:29 am )

    сэжгийн новшнуудын байж байгаа царайг нь хар даа !? :((( fuck гэж

  • Zochin (August 17, 2015 1:40:09 pm )

    Ter hajuud bga khvv yaagaad dain tulaand yawah gej bga yumshig yag yaaj haraad bgn. Hen neg in sumlaad haytsimuu haha

  • Zochin (August 17, 2015 1:41:18 pm )

    Muukhai aluurchin harts bna. Uls orond yuuch hiij magdgvi.

  • зочин (August 17, 2015 1:52:29 pm )

    АН гэдэг тэнэгүүд улс орныг самраад дууслаа даа, очиж очиж Н.Энхбаярыг суллаад байх даа, яахав дээ, НӨГӨӨ АВИЛГА-тай тэмцэнэ гэж гарч ирсэн чинь шал худлаа байсан байна ш дээ, АН-ын худалчуудаа, ард түмнийг доромжлоод байгаа хариуг чинь өгнө өө, 16 онд

  • Suren (August 17, 2015 2:09:49 pm )

    AN-iin huurnuudees ene toriig salgaj tseverlej l baival unsench sanaa mine amrahaar baina. Turgen zailaasai!

  • ene gar (August 17, 2015 2:59:18 pm )

    huu bol uneheer nudend huiten muuhai zandalchin tsarai bna daa ene uls oron yu l bolood bna daa ardchilaliig demjsendee haramsaad barahgui bna

  • Anonymous (August 17, 2015 4:00:24 pm )

    АН-ын хохь нь, Ингэж байхдаа таарсан гарууд, хуулиар бол Увсын 2 суудлыг МАН-д Элбэгдорж дахин еронхийлогч болохын тулд наймаалцаад бэлэглэчихсэн, Эннийх нь уршиг одоо гарч байгаам. 2008 оны 7 сарын 1-ны ард тумний бослогын ур дунг бас л Элбэгдорж болон тэрний хамаатангууд хуртэж засагт орох нь орж, гадаадад явах нь явж, 2009 оны еронхийлогчийн сонгуульд МАН элбэгдоржийг дэмжиж еронхийлогч болох нэг нь болсон. Ер нь хараад байхад энэ цаг уед МАН, АН, МАХН-ын ухаантай луйварчидаар Монголын тор тоглуулж байна.

  • tsogoo (August 17, 2015 4:03:26 pm )

    boon os honzon,mongoloor togolchih ym bna l daa

  • bks (August 17, 2015 7:40:14 pm )

    Yun 4be,2ig ugvul ih ym heree med Evselinhen.

  • Anonymous (August 17, 2015 8:34:14 pm )

    Enhbayriin ger buliin haant zasaglal ehelvee gej… Yu bolood bnaa, ard tumneer toglochih yum bna l daa!!!

  • цолмон (August 17, 2015 10:38:02 pm )

    Тэгэхээс тэгэх гэсэн шиг МАН МАХН-ыг битгий сонгоорой доо эд 20 жил монголын төр засгийг барьсан тэгэхдээ хөгжүүлэх нь яасан юм МАН МАХН хэзээ ч монголыг хөгжүүлэхгүй намууд зөвхөн толгойлогчидоо дагаж хөрөнгөждөг бүлэг хүмүүсийн намууд шүү дээ

    • Anonymous (August 17, 2015 10:52:48 pm )

      bugd buzar khend ni itgeh be???!!!

  • Icheeseihe he (August 18, 2015 7:16:57 am )

    Elbegdorjiin horig gej yu bdg yum har hudalch

  • Icheeseihe he (August 18, 2015 7:17:37 am )

    Elbegdorjiin horig gej yu bdg yum har hudalch nowsh

antalya rent a car