antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2015 21 comments

Ц.Элбэгдорж: Ийм Өршөөлийн хуулийг баталж байгаа хүмүүсийг ичээх хэрэгтэй

нийтлэсэн Admin

a6c33a9d2c61a4d9a7e01af3a3334aeegreatМонгол Улсын Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд прокурорын салбарынхан морин цагт Чингисийн болон Сүхбаатарын хөшөөнд хүндэт­гэл үзүүлж цэцэг өргөлөө. Түүний дараа 13.30 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм. Баярын хурлын үеэр “Манай прокурорынхон” гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байв.

Прокурорын салбарынхны ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлсэн юм. Төрийн тэргүүн “Үе үеийн прокуроруудад баярын мэнд хүргэе. Одоо явж байгаа хууль дүрмийг шинэчлээд өгөөч гэж хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн та нартаа баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм. Баярын хурал дээр олон сайхан үг хэлэгдсэн тул би хэцүү, сорилттой талыг нь ярья гэж бодлоо. Чихэр нь ихэдсэн нялуун үгийг баярын хурал дээр хэлмээргүй байна” гэхэд танхимд цугласан прокурорынхон өөр хоорондоо биесээ нудралцан гайхаж байгаа нь илт байлаа.

Монгол Улсын Ерөнхий­лөгч үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Авлигачийг авлигач гэж хэлдэг. Танд тэдэн жилийн ял тохирч байна гэж хэлдэг ийм хэцүү ажилтай хүмүүс, прокурорууд юм. Та нарыг шударга ёсны харуу­лууд гэж нэрлэдэг. Төрийн нүд чих гэж нэрлэж байна. Энэ ажлыг хийхэд хэцүү болсон. Авлига албан тушаалын хэргийг жирийн иргэн хийдэггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхдүүд хийдэггүй. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэж үздэг хүн хийдэг. “Үүнийг хийсэн ч би шийтгүүлэхгүй, би сүлжээтэй хүн” гэж бардсан хүмүүс хийдэг байхгүй юу. Ийм хүмүүсийг нүүрэн дээр нь хэлдэг. Нүүрэн дээр нь хэлээд ялагддаг хүмүүс нь та нар. Хулгайч хүмүүс ихэнхдээ нэг айлаас хулгай хийсэн байдаг. Харин авлигач бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач улсаас хулгай хийдэг. Авлигач ард түмнээс хулгай хийдэг. Авлигач Монголын гурван сая иргэнээс хулгай хийдэг.

Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө маш хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн прокурор цалингаа авах гэж, цалингаа хүргэх гэж арай ядан яваа. Авлигын мөнгө маш хүчтэй байдаг. Авлигач мөнгийг тэрбум, тэрбумаар нь авч, эргүүлээд өөрийнхөө ул мөрийг баллахын тулд тийм системийг ажиллуулахын тулд цацдаг. Ингэж Монгол төрийн утга учрыг, ингэж Монголын явж байгаа замын утга учрыг балладаг юм. Авлигын мөнгөөр бүхнийг худалдан авч байна. Улс төрийн намыг, фракц, телевиз, радио, вэб сайтыг, та бүхний хамгийн их итгэдэг шударга хүнийг чинь худалдан авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдан авч байна. Хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь, хараал нь, ад нь тэндээ байдаг юм. Өнөөдөр авлигын тухай, авлигын мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Мөнгөтэйд нь битгий бөхөлз. Мөнгөгүй чадал муутайд чадахын хэрээрээ тусла. Яавал өршөөж болох вэ. Яавал хуульд байгаа хамгийн бага ялыг өгч болох вэ гэдгийг бод. Болохгүй задарсан хүмүүст нь төрийн нүүрээ харуул. Чиний эрх ашгаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм. Ард түмний төрийг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байна. Энэ төрийн түшээд чинь тоотой юм шүү дээ. 76 гишүүн байдаг. УИХ-ын гишүүдийг нам фракци, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж байгаад өөрийнх нь хэлсний дагуу ажиллах хүнийг сайд, даргаар сонгоход хүргэж байна. Тиймээс энэ аюулын төлөө хамтдаа тэмцье. Гадны дайсны эсрэг бүгдээрээ зог­соод тэмцдэг шигээ авлигын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Авлига Монголын төрийг хувааж байна. Энэ нь Мон­голын төрийг сульдаадаг. Үнэнчээр ажиллаж байгаа хүмүүсийг мохоодог. УИХ-ын гишүүд дотор шударга гишүүд бий. Тэдэн рүү мессэж бичиж дарамталдаг. Дараа нь дэмжихгүй гэж хэлдэг. Миний л хэлсэн сайдыг сонгоорой гэж Ерөнхий сайдыг дарамталдаг. Та нар тэр сайдыг ажил хийлгэх гэж сонгох гэж бодож байна уу. Тэр сайдыг хоёрхон замаар сонгодог юм. Чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авлигын мөнгө авч ирж өгөө гэдэг. Хоёрдугаарт, чи бусдын хийх гэж байгааг битгий хийлгэ. Ийм төрийн түшээ, ийм төрийн бодлого тодорхойлогч байж болох уу. Өршөөлийн хуулийг Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа гэж байна.

Өршөөлийн тухай хуульд борчуудын хүүхдийн алдсан хэрэг ороогүй байна гэж зарим судлаачид хэлж байна. Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулга нь батлагдаад гарын үсэг зураад тав хоног өнгөрч байж батлагддаг юм. Тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй.

Өнөөдөр наадуул чинь Элбэгээ үнэнийг нь хэлчих вий гэж айж байгаа. Албан тушаалын хэргийг анзааргагүй, санхүүгийн асуудлыг санамсаргүй хийнэ гэж байдаггүй юм. Хамгийн аюултай, муу жишиг нь залуучууд нь энэ авлигачдаас суралцаж байна. УИХ-д бүлэгтэй, хувьдаа телевизтэй, сонинтой байх хэрэгтэй юм байна, ингэж мултарч болдог юм байна гэдгийг сурч байна.

Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байна. Хэдэн зуун саяар захиалгат нэвтрүүлэг хийж, зурагтын чинь дэлгэцээр цацаж байна. Өнөөдөр та нар хойноос нь явж, цээжнийхээ махыг барж, нэг авлигачийг бариад шийтгэсэн чинь хүүхдүүд нь “Ээжээ, ааваа таны шийтгэсэн хүн чинь ийм л гавьяатай хүн байсан байна” гэж хэлж байна. Ингэж ард түмнийг гэнэн, мартамхай, өрөвч гэж харж байна. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Тийм борчуудын хүүхэд бий юу. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юу.

Ийм хүмүүс ганц нэгээр яригддаг байсан бол одоо нэг хэсэг боллоо. Нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо энэ хүмүүс хууль гаргадаг боллоо. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юу, хэдэн сайдыг огцруулах, хэнийг ажиллуулах үгүйг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Ийм байж болох уу. Миний хамгийн ихээр итгэж явдаг зарим гишүүд тэдний өмнөөс яриад явж байна. Сонгогчдынхоо итгэлийг огоорч байна.

Би хүн уучлахдаа амь бодож уучилж байсан. Би хүн уучлахдаа Монгол Улсынхаа нэрийг бодож уучилж байсан юм шүү. Би 40-50, 200-300-гаар нь гэмт хэрэгтэн, албан тушаалтныг уучлаагүй. Бид ухарч, нугарч болохгүй. Бидний ард Монгол Улсын эрх ашиг байгаа, прокуроруудаа. Наад авлигач чинь бариад авахад би баригдаагүй байна гэдэг. “Чи ийм хэрэг хийчихсэн байна” гэхэд “би хийгээгүй” гэдэг. Би өршөөгдөх хүн биш. Би цагаадах хүн гэдэг. Тэр авлигач цагаадаж байх юм бол тэр өдрөөс Монголын төр харлана. Тэгж төрөө харлуулмааргүй байна.

Шүүхээр ялтан гэдэг нь тогтоогдсон хүн зөвлөгөө өгөх гэж ирж гэнэ ээ. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагын ахмадууд нүдэндээ нулимстай надтай ярьж байна. “Олон жил зүтгэсэн зүтгэл минь алга боллоо” гэж байна. Зүйл ангиар нь биш, зарчим барьж өршөөдөг юм. Анх удаа, насанд хүрээгүй, үйлдсэн хэргийг өршөөдөг юм. Түүнээс авлигачдыг өршөөддөггүй юм. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна.

Өнөөдөр хориг тавигдаж магадгүй гээд хамаг юмаа хийж байна наадуул чинь. Өнөөдөр хоёр давхар үйлдвэрийн ажилчдыг чи ийм сэтгэгдэл бич гээд мөнгө төлж байна. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаад адлуулах байдаг л зүйл. Монголын ард түмний эрх ашиг мөнхийнх юм. Харин авлигачийн эрх ашиг мөнгө нь дуусахад л дуусдаг юм. Их мөнгөнд бууж өгөхгүй шударга ёсны төлөө тэмцэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазны зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.

Шүүгчдэдээ, проку­рорууддаа цалинг нь хан­галттай тавиад өгөх хэрэгтэй. Хүний гар харахааргүй амьдардаг болтол нь. Монголын төр цалин өгч байгаа юм биш хариуцлага өгч байгаа юм.

Өршөөлийн тухай хуулийг цуцлахад Ерөнхийлөгчийн хориг чухал гэж өнөөдөр олон хүн бодож байх шиг байна. Гэхдээ ийм Өршөөлийн хуулийг баталж байгаа, тийм хууль тогтоож байгаа хүмүүсийг ичээх хэрэгтэй. Алхах, гишгэх бүрт нь ичээх хэрэгтэй. Ганц найдвар бол олон түмний эсэргүүцэл, олон түмний шударга ёс байгаа юм. Ийм учраас Монгол төрийн намуудыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

Төрийн албыг дуртай авлигачийн гарын шүүс болгодог байдлыг халах хэрэгтэй. Өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг баталж байхаар Төрийн албаны, Улс төрийн намын хуулийг батлах ёстой байсан юм.

Шударга ёс нэртэй шударга бусын эвсэл биш юм бол миний хэлээд байгаа хуулиудыг батлаад өгчих. Бид хэцүү ажил хийж байгаа. Өнөөдөр бид тэрийгээ хэлэх гэж ирсэн юм. Миний хэлээд байгаа ганц юм бий. Тийм шударга юм бол өнөөдөр шууд мэдэгдэл хийгээд УИХ-аас гарчих. Дахиж битгий УИХ-д нэр дэвш, дахиж тийм халдашгүй дархан эрхийн төлөө зүтгэ, үнэхээр зовж, хэлмэгдэж байгаа юм бол яагаад тийшээ дахин дахин очоод байгаа юм бэ.

Монгол төрийн бодлого төлөвлөлтөд битгий хэл босго, босгоны шороонд ойртууламгүй хүмүүс байна. Би өнөөдөр Монгол төрийн тамгыг барьж яваа хүний хувьд энийг хэлэх эрхтэй.

Зарим хүмүүс өнөөдөр яаж биеэ үнэлэх вэ гэдгээ бодож байгаа. Дараагийн сонгуульд танай намтай орох уу, танай намтай орох уу гэж байгаа. Монголын төрийн албыг дурын улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Албан тушаалын нэрээр хүн дээрэлхдэг, доромжилдог байдлаа зогсоо. Энэ дүрэмт хувцсыг зөв өмсөөд, зөв хийгээд явж байгаа хүмүүс бий. Авлигатай тэмцэх гэж үсээ зулгааж байгаа хүн байдаг. Би түрүүн хэлсэн Монгол Улсын нэрийг бодож цээжнийхээ махыг бардаг хүмүүс бий гэж хэлсэн. Харин зарим хүн “Би салхилах гэж ирлээ” гэдэг юм байна. Төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ. Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ авч ирээд хамтдаа салхилаа. Хэрэг хийгээд гараад явчихсан туслахынхаа ахыг авч ирээд хамтдаа салхилцгаа. Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм. Хүрээд ир. Авлигаар авсан тэр мөнгөө ил болгочих тэгээд л болоо.

Шоронд ороод намайг гаргаад өг, би амь тавилаа, цаг минут хормоор миний амь тогтож байна гэдэг. Нөгөө авлигын том сүлжээ нь баригдах болохоор тэр юм. Чоно борооноор гэж Өршөөлийн хууль батлагдах сургаар ирж байгаа юм. Нэг барилдаан болж байна гэж хүмүүсийн дунд сууж сүрийг үзүүлдэг байхгүй юу. Эх орноо санаад байгаа юм бол Монголдоо л бай л даа. Монгол Улс авлигын индексээр 120-д явж байсан бол 80 руу ороод ирсэн. Амжилт гарч байгаа. Авлигачдын эрхшээлд биш хуулийн эрхшээлд амьдаръя. Монголын эрх ашиг мөнх шүү. Үүний харуулд баттай зогсоорой гэдгийг хэлэх гэсэн юм” гэлээ.

Э.ЭНХ

dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (August 17, 2015 10:15:40 am )

    mongol turiin shudarga shvvh chamaig hvleej bn.gutlaa toslood zangiagaa zvvgeed hvleej bai.

  • NOBSH (August 17, 2015 10:18:27 am )

    ICHEEH BISH ULS TOROOS ZAILUULJ IH HURALIIL NERTEI ENE HUULIIN HALGAICH NARIIG TARAAH HEREGTEI

  • Зочин (August 17, 2015 12:18:19 pm )

    Бас л сайхан донгодоно шүү Энэ хүн сэтгэл сэргэтэл сайхан авч өгнө. Даан ч хийж байгаа үг хэрэгжүүлж байгаа үйл хэрэг нь юун алд дэлэм 1360 градус зөрнө. Үнэмшихэд бэрх. Монголын ард түмнийг үгээрээ илбэдэж годоройтуулна

    • Anonymous (August 17, 2015 3:22:23 pm )

      yaag zuw heden ch jil yariwdaa chaawas

  • enkhee (August 17, 2015 12:59:16 pm )

    Enkhbayraas aigaad vhlee gantshan hvnii talaarl yrisan bnada

  • Anonymous (August 17, 2015 3:22:56 pm )

    enhbayariig irsen chin dugarch ntr haha

  • Enkhee (August 17, 2015 3:31:55 pm )

    танийг баяр наадам хэсч, хэрүүл хийж явах хойгуур чинь доллор 2000 хүрчихлээ. Ядуурал улам ихсээд, цалин тэтгэвэр нэмэх юу болсон бэ.

  • gandaa (August 17, 2015 4:48:07 pm )

    энхбаярыг өмөөрөөд Эба-г чичлээд байгаа хүмүүс бол үнэндээ муусайн авилгачид л байхгүй юу даа

    • Anonymous (August 17, 2015 5:09:00 pm )

      harin chil avilga ch uchraas enhbayraas aigaad baigaa.

  • Анка (August 17, 2015 5:49:46 pm )

    Элбэгдорж Монголын төрийг ардчилах гэж, зөв голдрилд нь оруулах гэж үнэхээр зүтгэдэг. Иргэний танхим, шилэн данс, хуулийн шинэчлэл, Улс төрийн намын хууль, сонгуулийн хууль гээд …. асар их чармайлт гаргаж байна.

  • MONGOL (August 18, 2015 1:05:27 am )

    elbegdorjiin ugiig sonsoh hun odoo baihgui.hol yavj ulin hutsvaa

  • ан-С БУСД НЬ (August 18, 2015 7:08:04 am )

    МОНГОЛ УЛСАД ЭНХБАЯРААС ӨӨР АВИЛГАЧ БАЙХГҮЙ ТҮҮНИЙГ Л УСТГАЯА ,АН-ЫНХАН БОЛ УЛСАА Л ХУДАЛДСАН БОЛОХООС АВИЛГАЧ БИШЭЭ МЭДВҮҮ ТЭД НАР ХӨӨРХИЙС ТЭДНИЙГ ӨРШӨӨЕ

  • chagnuur (August 18, 2015 10:32:10 am )

    hiliin tseregt ajild orvol nas hvis zvs hargalzahgvi gereet tsereg 1 say ahlagch 3\4 say oficer 4
    \7 say gene shvv arai heterlee hamgiin shudarga baiguullaga gej baigaa arai ch dee

  • mongolia (August 19, 2015 12:09:16 pm )

    Bitgii tegej ard tvmnii tarxiig ygaaj end tend xeregjihgvi um xelj baigaa ch dee ner xvndee aldaad xelcenee xeregjvvleech arai l bna shvv abulgachud tai mongolchuud doromjlyylj amudarch bna daa xajyyd n ard urged gyilagchun boljee yana daa bycad n mungu taraah heregtei bna shvv

  • дорждэрэм (August 20, 2015 7:24:16 pm )

    элбэгээ бурхан бид азтай энэ бурханаа хайрлаж увнаа

  • Zochin (August 22, 2015 8:35:57 pm )

    Ene hun avilgaliin mongo mash huchtei bdag ged yaj medeed bn ooroo avch uzeed huchtei mongoor hudlaa burj ard tumnii tolgoig ugaah lektsend suraltsaad irjee

  • зочин (August 23, 2015 5:36:57 pm )

    Эбэ хошгируулаад.түүнийг нь сонсож тархиа угаалгагчид Энхбаярыг харааж зүхээд улс орон минь хөгжиж.ард түмэн сайхан амьдрах юм байхаа.Ямар олон жил хошгирваа.Одоо болно.

  • өөжгий (August 26, 2015 11:23:35 pm )

    новш ярихаас цаашгүй амьдрал үнэхээр утга алга бүгд адилхан байж улс орон ард түмнээ гэсэн хүн нэг ч байхгүй энэ луйварчдыг ахин дахин сонгож гаргахаа болимоор байна монголчуудаа

  • иргэнзочинргэн (September 02, 2015 9:43:27 pm )

    энэ хүн өөрөө ичмээр юм нэг хүнээс айгаад байх юм нүүр нь улайгаад л уур лаал өөрийгөө өөрөө сайн хармаар юм айх юм их л байна даа найзлаад ярьж болдоггүй люм болвуудаа энэ чинь их том дарга уу.

  • Горидлого (September 03, 2015 6:59:56 pm )

    Эбагийн ээлжит шоу юу. Батлагдахаас нь өмнө хориг тавихгүй яасан юм бэ. Өөрөө ч бас багтчих санаатай аан, ХХБанкны 5%, ккк

  • зочин (September 08, 2015 4:07:47 pm )

    ганцхан Энхбаяраас айгаад ард түмнмй хүүхдүүдийг хохироох хэрэг байна уу. ер авилгын хэрэгт орсон хүний 80% АН-хан байгаа шүү дээ хэ хэ

antalya rent a car