antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2011 Comments are off

Д.ДОРЛИГЖАВ: Х.Тэмүүжин гишүүний гаргаж буйгаас өөр нотлох баримт бидэнд бий

нийтлэсэн Admin

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, орлогч нарынхаа хамт өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Энэ үеэр түүнээс “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой таван хүний амь нас хохирсон хэргийн талаар тодрууллаа.

-Танай мөрдөн байцаах албаныхны шалгасан “Дол дугаар сарын 1”-ний гэх хэргийн мөрдөн бай цаалт дуусаж, прокурорт шил жүүлсэн гэх мэдээлэл байна.

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж нас барсан хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж үзээд Нийслэлийн про курорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Тус газрын хяналтын прокурор ун шиж танилцаж байгаа. Маш олон хавтаст хэрэг учраас танилцаж дуусахад нэлээд ху гацаа шаар дах байх. Уншиж танилцсаны дараа мөр дөн байцаалтаар тогтоох зүйлс хан галттай нотлогдсон гэж үзвэл яллах дүг нэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх байх.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сум, хонгио, дэвтэр үзүүлж, цагдаа буудсан гэдэг нь нотлогдсон гээд байгаа. Харин “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо”-ны тэргүүн Ж.Алтангэрэл үүнийг үгүйсгэдэг. Х.Тэмүүжин гишүүний гаргасан зүйл нотлох баримт болж чадах уу?

-Энэ үймээний үеэр цагдаагийн ажилт нууд дөрвөн иргэний амь насыг буудаж хохироосон гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. УИХ-ын ги шүүн Х.Тэмүүжингийн үзүүлж харуулж буйгаас илүү баримт бидэнд бий. Түүний гаргасан тэмдэглэлийн дэвтрээс ч илүү зүйл байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car