antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2015 11 comments

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана

нийтлэсэн Admin

ATGУлсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хаалттай дэгээр хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалан шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдахаар байна.

Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг /Хээл хахууль зуучлах/-т заасан гэмт хэргийг оруулсан байсан юм. Гэвч хууль батлагдах үед дээрх 2 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг авлига, албан тушаалын 10 төрлийн гэмт хэрэг бүгд хамрагдахаар болов.

Хууль батлагдсаны дараах нөхцөл байдлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн 55, шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 7, түдгэлзүүлсэн 23, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэн прокурор, шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа 35, нийт эрүүгийн 120 хэрэг өршөөлд хамрагдах боломжтой байна.

Эх сурвалж: Өглөө.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (August 14, 2015 2:17:58 pm )

    yamar gishuud batalsan bol teriig medmeer bn

  • Bold (August 14, 2015 2:42:19 pm )

    Ard tumen boslog gargahgvi bol ene uls tor arai bishee

  • Болио (August 14, 2015 3:08:29 pm )

    Boli

  • Anonymous (August 14, 2015 3:46:07 pm )

    BOSOH HEREGTEI

  • hi (August 14, 2015 4:32:43 pm )

    ene ATG tatan buulgax xeregtei end jinxen bvx yumnii vvr uurxai avilgal avch bgashd ard tumen bosox xeregtei ene arai dendlee yadin vxvel vxne l biz bidni vr xvvxed yaxin bolj bnaa

  • Zochi (August 14, 2015 5:34:49 pm )

    Yun songuuli ene ter hen ch uhgui baih heregtei ingeh gej l gardag yum chin

  • Батхүү (August 14, 2015 8:27:35 pm )

    2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй

  • зочин (August 15, 2015 10:30:47 am )

    авилгатай тэмцэх газрыг татан буулгахаас яахав хийх ажилгүй юм чинь нэг бол бүх хүмүүсийг нь амраахаас улирлын чанартай

  • Anonymous (August 15, 2015 1:14:26 pm )

    ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨР ҮНЭН ДҮРЭЭН НЭГ ХАРУУЛЛАА

  • dolgor8sarin 15 201 (August 16, 2015 3:21:14 am )

    yahaaraa shineer uussen herguud bolon shineer baitsagdaj baigaa herguud busad torliin herguud end huulid hamragdaj baigaa yum be?ene bol mash utgagui yum baina zasgiin gazriin ogtsruulah heregtei

  • зочиgerelн (August 16, 2015 4:16:33 pm )

    iim huuliin tusul sanaachilj oruulsan nuhduudiig gishuunees n ogtsruulaya

antalya rent a car