Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэнг АТГ-аас саатуулж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олны анхаарлын төвд байгаа тэрээр Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгагдаж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр ээхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг. Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ түүнийг саатуулж өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн цагдан хориод байгаа. Тэгвэл Г.Дэнзэн хорих ангиас захиа ирүүлсэн байна. Ингээд захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.
АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД
ҮЗХ-НЫ ГИШҮҮД
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
АН-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД танаа
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга нийгмийг үлдээн өвлүүлэхийн тулд 25 жил ачааны хүндийг үүрэн зүтгэсэн Ардчилсан намынхаа нийт гишүүдэд энэхүү захидлаа хаяглан бичиж байна.
Ардчилсан намын гишүүн Галсангийн Дэнзэн миний бие жирийн залуусын төлөөлөл болсон багш аав, эмч ээжийн хүү. Үөийнхээ нөхдийн нэгэн адил гэрэл гэгээтэй, хүсэл тэмүүлэл, хийж бүтээе, өөрчилж шинэчилье гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Ардчилсан намыг сонгон гишүүн нь болж байсан билээ.
Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, Ардчилсан намаа ялалтад хүргэхийн төлөө намынхаа бүхий л гишүүд дэмжигчдийн нэгэн адил зүтгэсээр бидний зорилго биелж Монгол Улс бүхий л шатанд Ардчилсан удирдлагатай болж эх орноо хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэж эхэлснийг хүн бүр мэдэж байгаа. Би залуу хүний хувьд энэ бүхэнд гар бие оролцож, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан маш олон бүтээн байгуулалтын ажлуудад оролцсондоо туйлын их баяртай байдаг билээ.
Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлсийг өгсөн. Гэсэн ч “Ардчилал гэж юу вэ” гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна. Монгол Улсын иргэн бүр 25 жилийн өмнө Ардчилал бол эрх чөлөө, шударга ёс, тэгш боломж гэж харж итгэн, тэмцэж зүтгэсээр ялсан. Энэ ялалт хий, бүтээ, хөгжүүл, дэвжүүл гэсэн Монгол хүн бүрийн хүсэл байсан болохоос нэгнээ хэмлэж, гүтгэж, талцаж хагаран, шорон гяндангаар айлгаж барьцаал гэсэн захиалга байгаагүй гэдэгт залуу хүний хувьд бүрэн итгэж байна.
Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа Ардчиллыг “арчаагүй” харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн емнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Мунхаг хүсэл, амиа бодож хувиа хичээсэн цөөхөн улстөрчдийн явцуу шунал олон хүний хувь тавиланг золиосолж байгааг миний бие энд өөрийн нүдээрээ харж, жигшин зэвүүцэн энэхүү захидлаа бичиж сууна.
Хэрэгтэн гэж нэрлэн намайг буруутан болгохоор улайран зүтгэж буй үйлдлийг Та бүхэн мэдэж байгаа ч цухас дурдах нь зүйтэй биз ээ. Би ЗГХЭГ-ын дэд дарга болоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Дэд даргын хариуцдаг ажлууд болох Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газруудыг хариуцан ажилласан юм. Залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж зориглосон. Үнэхээр тэгж ажиллахаас ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажпаа чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа. Би залуу хүний хувьд луйврын шинжтэй үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан. Өөрчилж, цэгцэлье гэж зүтгэсэн, ажилласан. Харин тэрхүү зүтгэл минь өнөөдөр ял болоод явж байна.
Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд эргэн тойрны хүмүүст нь зохиомол хэрэг үүсгэж, эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү удаа дараа дайрсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, Шинэчлэлийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “иргэн Г.Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй. Дандаа л “Ерөнхий юм байна” гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулсан.
Эрдэм номын мөр хөөж, ихийг хийж бүтээн, эх орондоо хэрэгтэй хүн болж эцэг эхийнхээ ачийг хариулна гэсэн гэгээн хүсэл зорилготой олон олон залуус энд удаа дараагийн давтан үйлдэлтэй, хүн амины онц хүнд гэмт хэрэгтнүүдэд дарамтлуулан, айдас хүйдэстэйгээр эрх чөлөөгөө хасуулан эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж байна.
Хэрвээ би хэн нэгэн даргад бялдуучилж, хүний үгээр номхон ноомой байж, буруу зүйлийн гөр хөл болж, хууль зөрчсөн үйлдлүүдийг харсан ч хараагүй царайлж явсан бол магадгүй бусдын адил гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ, үр хүүхэдтэйгээ тоглоод, зуны дэлгэр сайхан цагт хөдөө нутгаараа амраад явж байх байсан биз ээ. Харин эрх мэдэлтнүүдийн даварсан үйлдэл, хуулийг гууль болгосон завхралтай нь гар нийлэлгүй илчилж, илрүүлснийхээ төлөөсөнд өргөст торны цаана сууж байна. Энэ нийгмийн завхрал болоод байгаа буруу тогтолцоо улстөрчид хуулийн байгууллагатай нэгдэж өрсөлдөгчөө авладаг, агнадаг байдал надаар дуусаг хэмээн залбирч сууна.
Нэг хүний шунал, нэг хэсгийн бялдуучилсан гарын үсэг Монгол Улсын ирээдүйг, хүсэл мөрөөдөлтэй залуусын итгэл зоригийг нухчин дарж байна. Шүүж тогтоон, нотолж шалгагдаагүй хэргийн ялыг үүрч, сэжигтэн гэдэг нэр зүүн шоронгийн энэ харанхуй өреөнд тарчлан 90 хонолоо. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл хорьж, дарамталдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.
Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нэр төртэй, найз нөхөдтэй, зорьсон зорилготой, итгэл үнэмшилтэй залуусын нэг. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ эрх мэдэл, луйвар булхай золиос болохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Өршөөлийн хууль гарлаа гэж алдаж эндсэн олон залуус энд баярлан хөвөрч байна. Харин би огт хийгээгүй хилс хэрэгт гүтгэгдэн эрүүдэн шүүлгүүлж, эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж буйдаа туйлын ихээр харамсч байна. Өршөөл гэдэг үг хэрэг хийсэн хүнд бурхны зарлиг мэт, хэлмэгдэж байгаа хүнд бол доромжлол шиг сонсогдож байгааг Та бүхэн минь ойлгоно биз ээ.
Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй хүлээцтэй хандлаа. Төрүүлж өсгөсөн эцэг эх, ханилсан ханийн минь зүрх, сэтгэл хамгийн ихээр шаналан зовлоо. Би аав ээжээ асрах хүү, хариуцлага үүрэх өрхийн тэргүүн, үрээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг хүн. Тиймээс эрүүл мэндээрээ хохирч, амьд явах баталгаагаагүй, ардчилал, хүний эрх юу ч биш болсон энэ бусармаг байдалтай өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга байсангүй. Энэ дарамт үйлдлүүдээрээ миний биеийг зовоож чадах ч итгэп үнэмшлийг минь үгүй хийж чадахгүй.
Миний бие үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотлох болно. Заналхийлэл, дарамт шахалтаас айж, дуугүй өнгөрөөвөл хойшид муу хүмүүст илүү боломж өгдөг гэдгийг маш сайн ойлголоо.
Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зев биш ээ. Залуус бид золиос болох учиргүй. Монгол эх орон минь АРДЧИЛСАН улс. Монгол хүн бүр шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, тэгш боломжийн төлөө хоолой нийлэн дуулж, тэмцэж өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр Монгол Улсад ардчиллаар овоглогдсон Ерөнхийлөгч төрийг тэргүүлж, Ардчилсан намын дарга УИХ-ыг удирдаж, ардчиллаар хүмүүжсэн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, ардчилал шударга ёсыг бэхжүүлнэ гэж Ардчилсан намаас итгэл хүлээлгэсэн хүмүүс хууль хүчний байгууллагуудыг удирдаж байхад илэрхий улс төрийн зорилготойгоор өрсөлдөгчөө намнах ажиллагааг зохион байгуулж, хорьж цагдан хэлмэгдүүлж, хүний язгуур эрх ашиг болох эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйлдлээ яаралтай таслан зогсоохыг шаардаж, басхүү уриалан дэмжихийг Ардчилсан намынхаа гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.
Та бүхнийг хүндэтгэсэн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Галсангийн Дэнзэн.
Холбоотой мэдээ
-
шүүгч (August 14, 2015 10:58:12 am )
Энэ муу луйварчин ирээдүйн “хошгоруулагч” Элбэгдорж мөн байна. Чиний хийсэн үйлдэл, хууль зүйн факт чинь байгаа цагт чи шүүхээс ял сонсоогүй байсан ч луйварчин гэдгийг чинь ард түмэн шүүж чадна. Өөрт нь тулгаад байгаа фактыг нэгч үгүйсгээгүй байж, өөрийгөө гүтгэгдсэн гэж бичээд байгаа нь хэзээ ч засрахгүй хулгайч гэдэг нь харагдаж байна
-
Монгол эр (August 14, 2015 11:39:01 am )
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсээ….Дэнзэнг шүүхийн шийдвэр гараагүй байхад элдвээр хэлээд хэрэггүй ээ… Тэр бидний адил Монгол залуу. Ажлаа дэндүү сайн хийгээд зарим нэг хүний замд саад болсон байж ч магадгүй юм шиг байна лээ…..Ер нь мэдлэг чадвартай , шударгадуу Монгол залуусыг ямар нэг аргаар Шоронд байлгах хүсэл Манай Төрийнхний дундах хаанахын гаралтай хүмүүст байна вэ гэдэг л сонин байна.
-
unshigch (August 14, 2015 3:29:09 pm )
Ene ug helleg ni Altanhuayg said ogtsrohiinhoo umnu UIH deer helj baisan ugtei yasan adilhan haliltai yum be . Ex erunhii said maani bichsen yum bishuu, Denzengiin nasniihan iim uran haliltai zohion bichleg hiij. hadahgui dee , ter tusmaa Denzengiin bichgiin bolovsroliig medeh yum baina .
-
sharga es yalna (August 14, 2015 4:48:40 pm )
shuadga baij sullalah heregtei
-
shudraga irgen (August 16, 2015 5:15:15 pm )
Eba uneheer hoshgoruulagch odoo MGL chuudiig hoshgorno gej bodoo yu. Ch ene zaluug sulalaaarai. tehgui bol daraa n yahaa uzeneee
-
-
Bold (August 14, 2015 11:12:13 am )
Za Denzen ee!!!!! Chi luiwar hiisen chi barigdsan ard tumen bvgd odoo medej bga. Engej archaagui bh bsan Bol chi ankhnasaa yaah gej 17 ter bum aar oroldoj huwidaa zawisiin be araa daaj chadkuu baij. Chaawaasdaa gej helii archaagui muu er.
-
ер нь 2 намаас л холхон байя монголчуудаа (August 14, 2015 11:13:28 am )
ер нь зүв зүгээр байгаа хүнийг хорино гэж байхгүй ш дээ.
-
Монгол эр (August 14, 2015 11:37:54 am )
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсээ….Дэнзэнг шүүхийн шийдвэр гараагүй байхад элдвээр хэлээд хэрэггүй ээ… Тэр бидний адил Монгол залуу. Ажлаа дэндүү сайн хийгээд зарим нэг хүний замд саад болсон байж ч магадгүй юм шиг байна лээ…..Ер нь мэдлэг чадвартай , шударгадуу Монгол залуусыг ямар нэг аргаар Шоронд байлгах хүсэл Манай Төрийнхний дундах хаанахын гаралтай хүмүүст байна вэ гэдэг л сонин байна.
-
harry (August 14, 2015 12:02:20 pm )
tsagaan hadand yamar baliar luivar hiisniig gerchleh hun olon bgaa shuu.ovoo bosgoogui bol shaazgai haana suuh bilee……nasandaa bh bsiim
-
Anonymous (August 14, 2015 12:13:24 pm )
Гэр бүлтэй гэчихжээ чи чинь Уянга миний гэр бүл биш хамтран амьдрагч гээгүй билүү чамтай хамт байсан хүмүүсийн ярианаас чи бол увайгүй задарч байсан залуу гэнэ лээ ард түмнийг битгий тэнэг өөрийгөө ганцаараа толгойтой гэж битгий бодож бай чиний толгой А та хоёрт л хэрэг болсон байх
-
hi (August 14, 2015 12:24:12 pm )
denzen ch gene v danzan ch gene v zvgeer naad shorondoo bj bai xo ard tvmen bas araich tegtlee tenegreegvi shv altanxuyag axiinxaa ard ix yum xiisen zov yuman deer naad zovlogoo omoorch sur, muu yavxaar sain vx gedegde mongolin zaluus chamar dutaxgvi
-
shudraga irgen (August 16, 2015 5:17:26 pm )
Ene zaluusiig horidog Ene Tarbaga dorj hen yam bee. Uuuriigee hoshgiruulna biz odoo mongoliin ard tumen hoshgorohgui shuu kkkkkkkkk
-
-
Зззочиночинкочиночинзочин (August 14, 2015 12:34:17 pm )
Үнэхээр хэлмэгдэж байгаа бол тэр бүх муу муухай, бузар үйлдлийг нь дотор нь байсны хувьд зоригтой хэлчих л дээ. Тэгвэл чи ч амар, ард түмэн амар амгалан болно. Цаг нь болохоор хэлнэ гэсэн хүмүүс дүүрэн л байх юм. Хэзээ цаг болох юм бэ ?Улсаа мөнөөхж байж цаг болгох гээд байна уу?
-
zochin (August 14, 2015 1:16:12 pm )
Idej uuj tsadsan odoo olon vg ayariad ayahab ayalaa duugyi edel
-
ах нь (August 14, 2015 1:28:45 pm )
УЛС ТӨРЧИД ГЭХ ЭНЭ МУУСАЙН ЛУЙВАРЧИД ДЭНДЭНЭ ДЭНДЭНЭ ГЭХЭД ҮНЭХЭЭР ГААРЧ, АРД ТҮМНЭЭ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЮУН ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ДЭНЗЭНГИЙН, ГАНСҮХИЙН, ЭНХБАЯРЫН ХУУЛЬ ГЭЖ НЭРЛЭ Л ДЭЭ. УЛС ОРНОО ИЙМ ЗАВААН БОЛГОЧИХООД, ӨӨРСДИЙГӨӨ ӨРШӨӨГӨӨД МАЛИЛЗТАЛ ИНЭЭГЭЭД ЯВЖ БАЙГАА ЭД НАРЫГ ИНГЭЭД ЯВУУЛААД БАЙХЫНМУУ АРД ТҮМЭЭН.
-
ariunjargal (August 14, 2015 2:02:17 pm )
хохино. наанаа хат
-
шударга байя (August 14, 2015 2:22:53 pm )
хэрэгээ хүлээх нь чухалдаа.Яагаад хуурамч бичиг үйлдсэн юм бэ?Номтой баярын УИХ дээр хэлсэн ярьсанг үнэн гэж ойлгож байна.Төсвийн мөнгө алтанхуяг та 2 дураараа зарцуулдаг мөнгө биш шүүдээ.
-
ХҮН (August 14, 2015 3:13:33 pm )
энэ одоо юу юу гээд хуцаад байгаа гичий вэ
-
зочин (August 14, 2015 4:39:20 pm )
За залуу минь буруу үйлдэлээ зөвтгүүлэх гэж л оролдоод байнаа даа. ИХ идсний маргааш гэж худал зүйрлэл биш шүү.Шүүхээр эр хүн шиг шүүгдчихээд ярих юмаа ярь даа.
-
зочин (August 14, 2015 4:43:20 pm )
Та сонгодог ардчилалын замаар биш анархист ардчилалын замаар орчихжээ.Одоо буцаад яв ард түмнээс асуу.
-
hi (August 14, 2015 4:44:54 pm )
zaluusaa ta nar zvgeer boddoo ene lalriin novshnuud ard tvmniig yag yu gej bodood bgan bol bi ex orniixo bvx gazraar yavj vzlee araich dee Mongol oron iim bgagvi dee xvn am ni bolovsrol bxgvi, ervvl mend bxgvi, batlan xamgaalax gej bxgvi naad zaxiin ene 3 bxgvi boloxor ene uls maani svvrtsen yum bishvv. Zaluusa bid nar yag yu xvleeged yund naidaad engej taivan bgad bnaa
-
sharga es yalna (August 14, 2015 4:46:35 pm )
Монгол хүн бүр шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, тэгш боломжийн төлөө хоолой нийлэн дуулж, тэмцэж өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр Монгол Улсад ардчиллаар овоглогдсон Ерөнхийлөгч төрийг тэргүүлж, Ардчилсан намын дарга УИХ-ыг удирдаж, ардчиллаар хүмүүжсэн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, ардчилал шударга ёсыг бэхжүүлнэ гэж Ардчилсан намаас итгэл хүлээлгэсэн хүмүүс хууль хүчний байгууллагуудыг удирдаж байхад илэрхий улс төрийн зорилготойгоор өрсөлдөгчөө намнах ажиллагааг зохион байгуулж, хорьж цагдан хэлмэгдүүлж, хүний язгуур эрх ашиг болох эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйлдлээ яаралтай таслан зогсоохыг шаардаж, басхүү уриалан дэмжихийг Ардчилсан намынхаа гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.
-
hi (August 14, 2015 4:53:07 pm )
Mongoliin ard tvmen Ardchilliig oorsdoo songoj gargasan odoo ard tvmen niilj buulgax xeregtei. Ardchilal iim bdaggvi yumaa ard tvmni nvdend sain xvn bolj neg luivarchinga shorond xiicheed odoo butsaagad gargax gej bdag xelex muu vg ch alga
-
bantan (August 14, 2015 6:25:48 pm )
Энэ ан намыхан шоронд хатаад ирэхээрээ л захидал бичдэг болж.Урьд нь ЭТТ дарга Батсуурь бичиг цаас ан намдаа шидэлж байгаад л гарсан.удахгүй тэгээд өвдлөө хавдлаа гээл унана даа.Өршөөлийн хууль гарч байна.Тэгэхээр удахгүй өршөөгдөөд гарна дөө.Их ч бага ч Дэнзэн юм туух нь туусан байлгүй дээ.Яав ч цэвэр биш.
-
Сүхбаатар (August 14, 2015 6:28:29 pm )
Алтанхуягийн Алтангадас фрацын хийж байгаа ажил. Ер нь энэ дээр байгаа намуудыг зайлуулаад ард түмэн жинхэнэ утгаараа төр засгаа удирдах цаг иржээ
-
Батхүү (August 14, 2015 8:26:42 pm )
2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
-
baatar (August 14, 2015 8:52:46 pm )
Ерөнхийлйгчийн хоригийг хүлээх л үлдлээ. Хамгийн гол нь өршөөлийн хуулийг хэн санаачилсан, хэн хэн дэмжсэнийг мэдэх юм бол авилга
-
baatar (August 14, 2015 8:56:27 pm )
Ерөнхийлйгчийн хоригийг хүлээх л үлдлээ. Хамгийн гол нь өршөөлийн хуулийг хэн санаачилсан, хэн хэн дэмжсэнийг мэдэх юм бол авилгачид тодорхой болно. Тэднийг илчилж олон түмэнд мэдээлж таниулах хэрэгтэй????????
-
Zochin (August 15, 2015 9:23:51 am )
Neg ix mundag ajillaj baisan uxaani um xutsaj dee Mon xutsax um daa Muu noxoin golog Yaj idex be l gej ajillaj baisan shvv dee Chi odoo duussan shvv dee Mongold l lab ajil xiix gazar chamd oldoxgvi dee Gadaad ch mon adil Mon ch ix galzuursan daa Um eeljtei gedgiig sanaj yabaxgvi dee
-
bold (August 15, 2015 12:58:12 pm )
idsen uusan xeregee xuieetel cnorond xataa muusain nobcniig
-
Anonymous (August 15, 2015 2:08:28 pm )
Авилгал чинь улс орны тусгаар тогтнолд учруулах аюулаараа терроризмаас дутахгүй үйлдэл.Ард иргэдийнхээ мөнгийг өөртөө завшина гэдэг эх орноосоо урваж байгаа хэрэг.Иймээс авилгалын хэрэг өршөөлд хамрагдахгүй зүйл ангиудад багтах ёстой.Гэтэл юун үндсэн хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим яриад тэмээ гэхээр ямаа гээд тархи угаах гээд байгаа юм бэ? Монголын ард түмэн 76 малаанзаар тархиа угаалгадаг цаг өнгөрсөн шүү. Н.Энхбузар, Зи овогтон болон Д.Ганбаттангууд аа.
-
unen (August 15, 2015 8:09:57 pm )
odoo bolokhoo neeg shudrga bolchikh um
-
ЗАЛУУ (August 16, 2015 2:50:03 pm )
ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮРЭНД ОРСОН ХҮН ИХ БАГА ЯМАР НЭГЭН ЗҮҮЛД ХҮСЭЭГҮЙЧ ОРОЛЦОЖ Л ТААРНА САНААТАЙ ЮУ САНААГҮЙ ЮУ ГЭДЭГ Л ЧУХАЛ МӨН ҮНЭНИЙГ ХЭЛЭХ НЬ ЧУХАЛ ДОЛООН САРЫН НЭГНИЙ ХЭРЭГ ШИГ НУУЖ ХААЖ ЛУЙВАРЧИН АЛУУРЧАНЫ ӨМНӨӨС ХЭРЭГТЭН БОЛОХ НЬ ЗОХИМЖГҮЙ ХЭРЭГ
-
зочин (August 16, 2015 3:49:55 pm )
Ард түмнээрээ хэрэглэх ёстой байгалийн баялагийг тэрбум тэрбумээр нь өөрсдөө хуваан идчихээд хэн нэгнийгээ яллаад сууж байдаг. ха ха ха Энэ засаг төртөй төргүй Халх Монголчууд амьдарсаар л байх болно . Үр хүүхдүүд нь ч инээж амьдарна. Хараарай Хамгийн их мөнгөтэй нь сайхан амьдардаггүй . Хамгийн их амар амгалан байдаг хүн сайхан амьдардаг
-
od (August 16, 2015 4:46:17 pm )
hiisen uiliin uree uur dee,shynaltai bol iim l bolno.
-
бурхан (August 16, 2015 6:09:00 pm )
Атаархал гэж хүнийг иймэрхүү болгож байгаа юм даа. Монголчууд яагаад уудам нутаг, газартаа их баялагтай, хүн ам цөөнтэй байж арабын шейхүүд шиг амьдарч чаддаггүй нь учир нь атаархал юм тамын тогоондоо буцалаад л…. Ийм болохоор монголчууд нэг иймэрхүү амьдарч байгаа юм даа Юм болгон учиртай гэж энэ дээ
Хүний сайн, амжилтыг олж харахгүй чадварыг үнэлэхгүй, өөрсдөөс чинь илүү болохоор уур чинь хүрээд элдвээр доромжилж кайф авахаар чинь чи яаж олигтой байх вэ дээ ингэж байгаад нүгэл чинь нүдээрээ гарвал яана. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг элдвээр доромжилж бах таваа хангаж байгаа та нарт ийм өдөр ирэх вий дээ дээр чинь та нарын нүгэл буяныг шүүдэг бурхан гэж байдаг юм даа -
Shiitgegch (August 17, 2015 8:54:55 am )
Өршөөлд хамрагдахын тулд хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй болно доо. Тийм зориг, зүрх байхгүй байх оо Дэнзэнд
-
зочин (August 17, 2015 9:58:54 am )
сая л ухаарчдээ уг нь хийхээсээ өмнө идэхээсээ өмнөө үүнийг бичих байж дээээ
-
Зочин (August 17, 2015 10:32:49 am )
Бие биенээ хайрлаа бид л бие биенээ дотороо хөнөөж байна.Гадны дайсан биднийг алаад байгаа юм алгаа.Монголчууд биенээ хөнөөж болохгүй ээ …Аль нэгэн гүрэн инээгээд харж байгаа
-
ХХХХ (August 17, 2015 11:55:19 am )
Дэнзэн хүү дэндүү их идэхээр ингэдэг юм. мэдэж ав. Ард түмний мөнгийг буцааж төл тэгвэл гэдэс дүүрэх багасна.
-
Зочин (August 17, 2015 12:12:45 pm )
Луйвар хийсэн нь иргэдэд тодорхой л мэдэгдэж байсан. Энэ луйварчинг өршөөвөл Монголд хулгай, луйвар, авилга улам гаарна.
-
зочин (August 17, 2015 2:45:52 pm )
Дэнзэн гуай та ард түмэндээ хандсан бол арай дээр байж дээ. Ардчилсан нам гэдэг бол авилгалчид, луйварчид, улсын хөрөнгийг завшигчдыг өмгөөлж, хамгаалж, хаацайлдаг байгууллага гэж ойлгож явдаг юмаа даа. Харин завшсан мөнгөө буцаагаад улсад нь тушаачих тэгээд л цэвэрхэн гараад ирнэ шүү дээ. Хадам эцгийнхээ үгээр яваад байвал хаанахын хэн болж хувирахыг үзэж эхлэх гэж байгаагаа ойлгоогүй л байгаа юм уу даа
-
Зочин (August 17, 2015 6:11:00 pm )
Ахуяг бичсэн юм болов уу нэг л үг өгүүлбэр нь адил болоод явчихлаа шүү ард түмэн минь сэрэмжтэй л байх юм шүү,
-
irgen (August 17, 2015 6:38:46 pm )
har zaluugaaraa yah gej dargad shunasan yum beee, ih idsenii daraa……….. gej ug muushijgand badg daaa
-
irgen (August 17, 2015 6:40:08 pm )
hiigeegui hergeer heniich baridaggui yum huuliinhan, medej avdaa hudlaaa jujig tavihaa bolih hergetei, hiisen heregtee yl ymbaa edleh hergetei
45 Comments