antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2015 16 comments

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

нийтлэсэн Admin

buleg_08_13С.Бямбацогт: Ард иргэдийг өршөөхийг дэмжсэн, авлигачдыг өршөөхийг дэмжээгүй

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг өршөөл үзүүлж байсан өмнөх зургаан хуулийн жишгийн дагуу насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийг дэмжсэн. Засгийн газар энэ жишгийн дагуу Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс гаргасан албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж байнгын хороо, чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Ийм ч учраас Өршөөлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй, картаа сугалсан. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн төсөл дээр зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж хаврын чуулган завсарлахаас өмнө завсарлага авч байсан. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Хаалттай хуралдааны явцыг мэдээлэх боломжгүй байсан. Нэгэнт Өршөөлийн хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа учраас энэ комисст МАН-ын бүлэг гишүүдээ ажиллуулах боломжгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэхдээ “Хэдхэн жилийн өмнө “Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ” гэсэн уриатай сонгуульд орж байсан АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Ахмад настан, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийн хажуугаар гуя дагаж хүзүү гэдэгчлэн албан тушаалтан, авлигачдыг хуйгаар нь өршөөсөн хууль баталлаа. Авлигатай дайн зарлаж, авлигачдыг цээрлүүлье гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь монголын улс төрд эмгэнэл болж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. “Цэвэр агаар” сан, “Нүүрс” хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Улс орны хувьд өнөөдөр тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа. Өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийхдээ “Авлигын гэмт хэрэгт буруугаа хүлээж уучлал гуйсан бол, төрд учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн бол Өршөөлийн хуульд хамрагдана” гэж хэлжээ. Төрийн хууль ингэж батлагдаж байгаад үнэхээр эмгэнэлтэй байна. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын гаргадаг авлигын индексээр Монгол Улс 2012 онд 87 дугаар байранд орсон бол 2014 онд 107-д жагсаж 20 байраар ухарсан. Цагаан захтнуудыг өршөөсөн Өршөөлийн хууль баталснаар авлигын индескээр адагт орох нөхцөл байдал үүслээ.

МАН зарим гишүүдээ Өршөөлийн хуульд хамруулах гэж далдуур чимээгүй дэмжлээ гэсэн ташаа яриа гаргаж байна. Тийм юм байхгүй. МАН-ын гишүүдээс шалгуулах нь шалгуулж, ял эдлэх нь эдэлж, шоронд хүртэл нас барсан хүн бий. 2012 оноос хойш “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкнаас идэж уусан, завшсан бүх хүмүүс энэ хуулиар өршөөгдөж байна. Авлигыг хөхиүлэн дэмжиж өөгшүүлэн хамгаалж өмгөөлж байгаа үзэгдэл Монголын төрийн эрх барих дээд байгууллага, төр тэргүүлсэн АН-аас төрийн бодлого болон гарч байгааг МАН эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Ц.Нямдорж: Төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ээлжит бус чуулган гэгч халхавч дор Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл дөрвөн удаа УИХ-аас буцсан атал хүчээр баталлаа. Өршөөлийн хуулийг хүчээр баталлаа. Төрд шургалсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхам хийлээ” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй аж. Үүний 78 нь ерөнхий ангид, 227 нь тусгай ангид хамаардаг. 227 зүйлээс авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг бөгөөд бүгд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм байна.

Тухайлбал, залилан мэхлэх замаар өмч завших /148 дугаар зүйл/, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийдэг асуудлыг зохицуулдаг /156 дугаар зүйл/ зүйл заалтууд өршөөлд хамрагдаж байна. Шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогдож байгаа мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалаа урвуулан ашиглах /263 дугаар зүйл/, албан тушаалаа хэтрүүлэх /264 дүгээр зүйл/, хээл хахууль авах /268 дугаар зүйл/, хээл хахууль өгөх /269 дүгээр зүйл/, хууль бусаар хөрөнгөжих /270 дугаар зүйл/, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулсан /273 дугаар зүйл/ зүйл заалтуудыг өршөөлд бүрэн хэмжээгээр хамруулах шийдвэр гаргасан байна. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг орсныг тэмдэглэе. Ийм хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна гэж Ц.Нямдорж гишүүн мэдээлэв.

Мөн тэрээр цааш хэлэхдээ “АН авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ гэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 10 жил зарласан. Авлигатай ингэж тэмцдэг юм байна гэдгээ бодитой харууллаа. 2012 онд гарч ирсэн шинэ эрх баригчид идсэн уусан, завчуулсан бүх хэргийнхээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгож байна. “Шударга бус” эвслийнхэн таван хувьсгал хийнэ гэж 2012 оны сонгуульд оролцсон. Үүний нэг нь шударга ёсны хувьсгал байсан. Шударга ёсны хувьсгалыг ингэж хийдэг юм байна гэдгийг олон нийт арьсан дээрээ мэдэрлээ. Аливаа хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгчөөс эхлээд гудамжинд яваа Должин эмээ хүртэл хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл засгийн эрх барих хугацааны эхний гурван жилд нь идэж уучихаад үүнийгээ цайруулахын тулд Өршөөлийн хуулиар хаацайлж ялаас мултрах нөхцөлийг бий болголоо. Хэрвээ иймдээ тулж байгаа бол Монгол хуультай, төртэй ч байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Ийм ялзарсан хуйвалдаан болж байгаад харамсал илэрхийлж байна. 2000 оны долдугаар сард Р.Гончигдорж бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан гишүүдийг цуглуулж нэг хүнийг зохиомлоор нэмж Өршөөлийн хуулийг батлуулснаар АН-ынхан нэг удаа ял хариуцлагаас зугтаж байсан. Одоо АН ээлжит бус чуулган зарлаж байгаад идсэн уусныг нь хэн ч мөрдөж шалгаж эрхгүй болгох хуулийн орчныг бий болгох алхам хийлээ. Үүний эсрэг Монголын төр, хууль гэж байдаг бол тэмцэх хэрэгтэй байна. Монголын төр, хуулийг хүчгүйдүүлэх ажлыг сүүлийн гурван жилд олон удаа хийлээ. Сонгуульд орохын өмнө сайхан юм амладаг, эрх мэдэл авсныхаа дараа идэж уучихаад өөрсдөдөө зориулж хууль гарган цайруулдаг ёс тогтох нь. Үүний эсрэг хүн болгон тэмцэх хэрэгтэй” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Монгол эр (August 13, 2015 3:49:30 pm )

    Ц.ЭЛБЭГДОРЖ үнэхээр л Цэвэр Монгол угсаатай Цэвэр Захчин эр хүн мөн л бол МОНГОЛЧУУДАА шоронд байлгахийг хүсэж Өршөөлийн хуульд ХОРИГ тавих ёсгүй.. Монголчууд бид цөөхүүлээ үнднстэн. Нэг мэдэхэд бүгд Шоронд сууж байвал хэнд ашигтай вэ.Ямар гаралтай хүмүүст ашигтай вэ. Монголчуудаа ухаарийтэээ. Өшөөлийн хуулийг энэ Их хурал ийм л шалтгаанаар гаргасан.. ….Гадны Капла-г болохоор Санаа алдаж сууж байгаад Өршөөчихдэг… МОНГОЛ иргэдээ болохоор НЯМДОРЖ ,БАТЗАНДАН -гийн саналаар Шоронд нь хатаах гэж үү…Биднийг Шоронд байлгах хүсэл Ямар гаралтай хүмүүст байна вээ…..Нямдорж гуай эрт дээр үеэсээ л Монголчуудыг Шоронд хэвтүүлж байх хуулиудад дуртай хүн

    • Хуяг (August 13, 2015 9:47:30 pm )

      Монгол эр минь дээ МАН-хан харин ч зөв ярьж Чи ялөө бүрэн эдэлсэн чинь дээр бай өө. Үйлээ өөрөө барсан нь дээр Үр хүүхдэд чинь гай болно Харин ч чи бүүр компъютертэй камерт залардгийн биш үү Даварцийн

  • Anonymous (August 13, 2015 5:58:08 pm )

    byamka mu yaragchaan saihan medeerei chi

  • Мижиддорж (August 13, 2015 9:46:47 pm )

    Монголын ард түмэн ухаантай , ууж идсэнийг нь харж байгаа , уучилж , уучлуулж байгааг нь харж байна.Сэр сэр сэр

  • Nyambuu (August 13, 2015 10:29:56 pm )

    Avilgachin ni MAN-h bol Shorond harin avilgachin ni AN-h bol urshuugduh uchirtaig med .uuniig meddeggui ergui tolgoi

  • saraa (August 13, 2015 10:59:12 pm )

    batalsan urshuuliin huuli hezeenees heregjij ehleh yum ve huhruu huleesen ehner aabaa huleesen huuhduud yarch bn hezeenees sullaj ehlehiin medej bga hun bval helj ogch tuslaach guie

  • Zochin (August 14, 2015 12:54:47 am )

    Hazgai Helt barzgar 2-ch yaahav ene arhangain shal umhii Amtai banid yu ve ene uls turchuu ene udirdagchuu ene darguu ene gensek gejuu ee chaavaas man mini ingej ch yadrah gej ochij ochij iim banidiar Yag hen be gedgiig ni medehuu zugeer ulun huurs

  • Төр (August 14, 2015 9:25:48 am )

    Монголын хөгжилд саад болж байгаа зүйл яаах аргагүй авлига мөн. Хүнийг залилан мэхлээд эд хөрөнгийн шамшигдуулаад үгүй хийчээд өршөөгдөнө гэдэг байж боломгүй зүйл. Монгол улсад төр оршиж байгаа бол хуульаа мөрдүүлж, хяналтай тавьж, зөрчсөнд нь хариуцлага тооцдог байх нь чухал. Авсан хүн 1 тамтай, Алдсан хүн 10 тамтай гэж үнэн үг. Мөрөөрөө амьдарч болдоггүй яаасан улс төр вэ?

  • ира (August 14, 2015 1:44:42 pm )

    Яачихсан хүмүүс гэхээр ийм булай байдаг байнаа. Хулгай хийнэ, улс орноо цөлмөнө, гэр бүлээрээ бүлэглэнэ. Ийм арчаагүй хүмүүсээ өршөөгөөд л. Гансүх, Дэнзэн, Алтанхуяг, Н.Энхбаяр, улаан хацарт хотын дарга гээд бүгд л асуудалтай нөхдүүд. Бүгдийг үнсээд хуулийн хүрээнээс гаргалаа. Энэ бүгдийг бидний үр хойч нүд цавчилгүй харж байна. Эд л ирээдүйд засах байх даа хөөрхий гэж.

  • unshigch (August 14, 2015 6:07:34 pm )

    Gudamjind jagsaal hiideg humuus yasan tomootoi bainaa

  • Малчин (August 15, 2015 8:23:28 pm )

    Энэ гурав гурвуулаа Авилгалч шүү дээ. Уг нь баярламаар л юм. Гэхдээ хөшигний цаана баярлаадп архи ууж байгаа гэдэгт итгэлтэй байна.

  • Zochinzochin (August 16, 2015 12:12:28 am )

    J.munhbat genuu suu dolooson gulug shig ene chattsaga odoo tgeed uls turch yumuu amhiih ni Salia arilaagui amitan man bolovson hucheer ingetlee doroi too yu eniig yarihaar ehlel tugsgul ni niitsehgui yu yarij bulai boloh Bol gej uruvduj yas havtaih yum man neriig bodohgui Bol nam chin hetsuudlee yadaj baihad umhii Amatai 2-metriin tsaaanaas yag jorlon shig unertene

  • ЗАЛУУ (August 16, 2015 2:53:20 pm )

    ӨРШӨӨЖ БОЛНО ГЭХДЭЭН ЗҮГЭЭР НЭГ ӨРШӨӨХ БИШ ХОХИРЛИЙГ ЗААВАЛ ТӨЛҮҮЛЭЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ
    ТӨРӨД АЛБА ХАШИХ СОНГУУЛД НЭР ДЭВШИГ ЭРХИЙГ НЬ БҮХ НАСААР НЬ ХАСАЖ НУТАГ ЗААН СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • ider zaluu nas (August 16, 2015 4:05:51 pm )

    medsen bol avilga avdag bjee. avilga avch uzeegui hun yu gj urshuuliin huuliig demjih be de ene 76 bugdeeree avilga hahuuli avaad bayjij terbum bolood odoo erh chuluutei irgen boloh gj bgamu arai dendej bn shuu bi batmen shig bsan bol ene 76g neg ngeer n barij avaad tamlan zovoomoor l bnaa shuu bas iim tiim huuli gargaj bolohgui gj…………..

  • zochin (August 16, 2015 9:07:58 pm )

    buur durdee itgechihjee. Namiinhaa shudarga humuusiig shorond hiilgechiheed odoo martsan uym baih daa. horigdluudaar tom tom haus bariulsan gee l baidag biz dee

  • Cvрэндорж (August 19, 2015 9:17:57 am )

    Монголын ард тvмэн сайн сана хувьчлал хэн хийлээ ямар этгээдvvд авлвв одооний энэ цагийн тэр бумтанууд энэ vед монголчууд дууграагvй одоо давраад тороос олон тэрбумаар нь идээд оршоолийн хууль гаргаад ялгvй идэж байна Одоо энэ бvхнээ булах гээд урд хойтдоо бурууг чихээд ярьж байна зарим хэвлэл мэдээлэлийхэнийг худалдаад авчихсан бололтой зарим сэтгvvлчид нь авилгыг дэмжиж ярьдаг боллоо

antalya rent a car