antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2015 2 comments

Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй, цагаадна

нийтлэсэн Admin

b502020b3dfaa1boriginalЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Түүний хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ. Шүүх хурал энэ сарын 17-нд болох хэдий ч Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж.

Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд “Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй цагаадна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Батаа (August 13, 2015 10:43:46 am )

    Гансүх ч хүмүүсийн яриагаар их шуналтай айх ичихгүй мөнгө нэхдэг гэж сонссон

  • novshnuud (August 13, 2015 3:44:03 pm )

    AN gej unen avilgachdiin nam yumaa

antalya rent a car