antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2015 6 comments

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаар боллоо

нийтлэсэн Admin

143936688055cafee03a87eУИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг батласан. Тиймээс өршөөлийн хууль батлагдан гарсан өдрөөс өмнөх хэрэгт холбогдсон хүмүүсийн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн болон үндсэн нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгах гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй 35 орчим хүн байгаа юм байна. Эдгээрээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйл, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж буй 25 хүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөгдөх, эдлээгүй үлдсэн ялаас нь 3 жил хасагдахаар байна. Ингэхээр хорих ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хэсэг нь өршөөлөөр суллагдах магадлалтай. Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг АТГ-ын эрх бүхий албан тушаалтан онцолсон юм.

Түүнчлэн Өршөөлийн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө авлига, албан тушаалын өмч ашиглалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн ял хойшлогдсон, уучлагдсан, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялгүйд тооцогдохоор байгаа юм. Олон нийтийг зүгээс уг хуулийг зөв, буруу хэмээн янз бүрээр тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг хуулийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид – УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Юутай ч Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй байгаа гэдгээ ийнхүү илэрхиййллээ.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавих боломжтой. Тиймээс тэрбээр уг асуудалд хориг тавьж магадгүй нөхцөл бүрдлээ гэсэн үг.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Монгол эр (August 13, 2015 10:16:09 am )

    Ц.ЭЛБЭГДОРЖ үнэхээр л Цэвэр Монгол угсаатай Цэвэр Захчин эр хүн мөн л бол МОНГОЛЧУУДАА шоронд байлгахийг хүсэж Өршөөлийн хуульд ХОРИГ тавих ёсгүй.. Монголчууд бид цөөхүүлээ үнднстэн. Нэг мэдэхэд бүгд Шоронд сууж байвал хэнд ашигтай вэ.Ямар гаралтай хүмүүст ашигтай вэ. Монголчуудаа ухаарийтэээ.

  • ХХХХ (August 13, 2015 11:02:56 am )

    ЭНЭ ХУУЛЬ ГАРСНААР АН төрийн дээр гарсныг баталж байна. Эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнуудад зориулагдсан болжээ.

  • Kkk (August 13, 2015 11:20:33 am )

    Elbegdorj oo chi hudalaa yarij hun hoshigruulagch.mongolchuudiig ch sain hoshigruulag bga hytad shuu

  • sghjkloofdfdd (August 13, 2015 12:24:37 pm )

    erunhiilugchuu helsen amandaa hur.namaig erunhiilugch hiih hugatsaand ahij urshuul garahgui gej helsen bhaa.archaagui novshnuudtai nam gesen setgel gargaj huivaldaj bolohgui.ter urshuugduh geed bga nuhduudiin uls oron ard irgeded uchiruulsan hohiroliig hen tuluh yum be?urshuul gargasan humuus ni huvaaj tuluh yum uu?uls tur biznessiihenii nam nam damjisan huuli zavharuuldag bulegleluuded tomoohon tsohilt uguhgui bol uursdduu zoriulj dur zorgooroo zahialgaar huuli gargadag bolloo.etsest ni tur diilehee boliloo.

  • сандаг (August 13, 2015 2:15:17 pm )

    Элбэгдөрж яаж ч чадахгүй дээ хориг тавьлаа гэхэд их АН МАХН 2 ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авах боломжгүй гээд л болоо шүү дээ

  • irgen (August 13, 2015 3:31:50 pm )

    Za daa umnuh Erunhiilugch nariin ued ch Erunhiilugchiin horigiig UIH avch heleltsdeggui baisan turshlaga olon baisan.

    Yutai ch horigoo tavidaa. Amjilt

antalya rent a car