antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2015 12 comments

А.Гантамир: Хууль зөрчсөн бол П.Очирбат хариуцлага хүлээх л ёстой

нийтлэсэн Admin

11830701_1230131537016500_2127237018_nМонгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлэг нь хууль зөрчсөн талаар мэдээлэл олон нийтэд хүрсэн. П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлэгийг хууль зөрчсөн талаар Авлигатай тэмцэх газар өргөдөл өгч шалгуулсан Монголын Залуу Хуульчдын ХОС ДЭНС клуб төрийн бус байгууллагын тэргүүн А.Гантамиртай ярилцлаа.

Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Анхны Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг АТГ-т шалгуулахаар хандсан энэ талаар яриагаа эхлэе. 

Сайн байна уу? Танд ч бас өдрийн мэнд хүргэе. Олон нийтийн интернэт сүлжээгээр П.Очирбат гуайтай холбоотой түүнийг Монголиан Майнинг Корпорацид Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилладаг болох мөн сар бүр тогтмол цалин авдаг талаар мэдээлэл гарсан. Бид үүний дараагаар АТГ-ын албан ёсны цахим хуудаснаас П.Очирбат гуайн хөрөнгө орлогын мэдүүлэгийг авч нягтлан холбогдох хууль тогтоомжийг судалж ямар зөрчил байж болох талаар бэлтгэсэн юм. Бид нягталж үзэх явцад хэд хэдэн хуулийн зөрчил илэрсэн. Ингээд л түүнийг төрийн холбогдох байгууллагаар шалгуулж тогтоолгохыг хүсч АТГ-т өргөдөл гаргасан юм.

Чухам яг ямар хуулийн зөрчил илрүүлсэн юм бэ? 

Илэрсэн хуулийн зөрчлийг хоёр хэсэгт хувааж болохоор байгаа. Нэгд хөрөнгө орлогын мэдүүлэгээ худал мэдүүлсэн зөрчил, хоёрт ашиг сонирхлын зөрчил. Эхнийх нь буюу хөрөнгө орлогын мэдүүлэгийг худал мэдүүлсэн гэдэг нь Монголайн Майнинг Корпорациас авдаг цалин урамшуулалаа өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ худал мэдүүлсэн байсан. Хоёр дахь нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүний давхар эрхлэж болохгүй албан тушаалыг эрхэлсэн явдал. Энэ нь ашиг сонирхолын зөрчил үүсгэж байгаа юм.

Илүү сайн тайлбарлаж өгөөч ямар хуулийн заалтыг зөрчсөн байсан бэ? 

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг  зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйл \Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт\-ийн 18.3-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. 20.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.” хэмээн заасан байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 10.2-т Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

Авлигатай тэмцэх газар ямар хариу өгсөн бэ? 

АТГ-аас миний түрүүн дурдсан зүйлсээс ашиг сонирхолтой холбоотой буюу давхар эрхэлж болохгүй албан тушаал эрхэлсэн нь хууль зөрчсөн байна гэсэн хариу өгсөн. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгээ худал мэдүүлсэн гэдэг зөрчил илрээгүй гэсэн хариу ирүүлсэн. Миний хувьд энэ асуудал дээр дахин өргөдөл гаргаж өгсөн. Учир нь АТГ-ын ирүүлсэн хариунд “Хянан шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ худал мэдүүлсэн зөрчил тогтоогдоогүй бөгөөд “Монголиан Майнинг корпораци”-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллын мэдүүлэгийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байна” гэсэн байсан. Гэтэл бидний зүгээс эсрэг байр суурьтай байгаа. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод болсон Монголиан Майнинг Корпорацийн 2014 оны захирлуудын цалин урамжуулалын талаарх мэдээлэлд П.Очирбатад олгох цалинг урамшуулал бус харин захирлуудын цалин гэсэн хэсэгт тусгасан байсан. Энэ нь Монголиан Майнинг Корпораци нь П.Очирбатад урамшуулал бус харин цалин олгодог болохыг нотлож байгаа юм. Гэтэл ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монголиан Майнинг Корпорациас авдаг цалингаа ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ-ийнхээ гуравдугаар зүйлийн /хөрөнгө, орлого/ 3.1-т /Орлого/ хэсэгт мэдүүлэх ёстой атал 3.2.6-т заасан “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийн орлогыг санаатайгаар худал мэдүүлсэн байна гэж үзэхэд хүрсэн. Цалин гэсэн хэсэгт мэдүүлбэл хаанаас авсан цалин болон эрхэлж болохгүй албан тушаалыг эрхэлж байгаа нь илчлэгдэх байсан учир хадгаламж картны хэсэгт мэдүүлсэн гэж бодож байна.

Хууль зөрчсөнийг АТГ баталгаажуулсан учир одоо ямар арга хэмжээ авах ёстой юм бол? 

Хуульд тодорхой заасан хөрөнгө орлогын мэдүүлэгээ худал мэдүүлсэн болон эрхэлж болохгүй албан тушаал эрхэлсэн бол албан тушаалаас нь огцруулна хэмээн заасан байгаа. Гэтэл хуулийн хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллага нь АТГ биш болсон. Учир нь П.Очирбат нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн учир бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудал нь анх томилсон байгууллага буюу Улсын Их хурал, эсхүл Үндсэн хуулийн цэц өөрөө гишүүнийхээ бүрэн эрхийг түтгэлзүүлэх эрх зүйн боломж байдаг.

Тэгвэл энэ асуудал ямар нэгэн үр дүнд хүрэхгүй гэсэн үг үү? 

Би хувьдаа тэгэж бодохгүй байна. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхийн тулд хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон байхыг хуулиар шаардаж байгаа. П.Очирбат гэх хүний үйлдэл нь хууль зөрчсөн болохыг АТГ тогтоосон АТГ бол шүүх байгууллага биш тиймээс АТГ-ын шийдвэрийг шүүхээр баталгаажуулахын тулд бид ажиллаж бйна. Шүүхэд энэ асуудлаар хандаж байгаа. Шүүх тогтоосны дараагаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно. Бас нэг боломж нь Улсын Их хурал бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх ёстой. Энэ үүднээс Улсын Их хуралд хандсан байгаа.

Ер нь яагаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийг түтгэлзүүлэх гэж ингэж их улайрч байгаа юм бэ? гэсэн асуулт зарим хүмүүст байна.

Энэ асуултанд хариулах хэд хэдэн үндэслэл байна. Нэгд хууль зөрчсөн бол Үндсэн хуулий цэцийн гишүүн байна уу? Улсын их хурлын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Энэ бол эрх зүйт төрийн хамгийн том илрэл. Хоёрт манай залуу хуульчдын ХОС ДЭНС клуб төрийн бус байгууллага нь Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл гаргаж шийдвэрлүүлэх ажлаар мэргэшээд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд 10 гаруй маргаантай асуудлаа Үндсэн хуулийн цэцэд хандсан. Учир нь цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага. Энэ байгууллага өөрөө хараат бус байх нь ашиг сонирхолд өртөхгүй байх нь нэн чухал. Гуравт П.Очирбат гишүүнтэй холбогдоод байгаа Монголайн Майнинг Корпораци нь та бүхний мэдэж байгаагаар ТАВАН ТОЛГОЙН төсөлд шалгарсан гээд байгаа байгууллага. Том төсөлд шалгарсан гэх байгууллага нь төрийн хамгийн том эрх мэдэл бүхий байгууллагын гишүүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг байж болох уу? Би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зөрчсөн цэцийн гишүүнийг халаасалсан байгууллага том төсөлд хэрхэн яаж шалгарсан нь хардалт бий болгож байгаа юм.

Та сая Үндсэн хуулийн цэцийг хамгийн эрх мэдэлтэй байгууллага гэлээ? 

Тэр үгийг хашилтанд хийгээрэй. Гэхдээ энэ бол үнэн үг. Учир нь Үндсэн хуулийн цэц нь Улсын Их хурлын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн ерөнхий шүүгч гээд төрийн бүх л том албан тушаалтны үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоодог байгууллага. Мөн шаардлагатай бол огцруулах шийдвэр хүртэл гаргана. Энэ бол үнэхээр том бүрэн эрх, эрх мэдэл биш гэж үү? Та Улсын Их Хурал Засгийн газар Ерөнхийлөгч, Шүүх гэсэн эдгээр бүх байгууллагыг халаасалж чадахгүй бол цэцийн гишүүнийг  халаасалсанаар нэг сумаар 4 туулай буудах боломж олгож байгаа юм.

Танай байгууллагын зүгээс энэ асуудалд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна? 

Ямар ч байсан хууль зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тууштай ажиллана. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй Монголайн Майнинг Корпораци чухам яаж том төсөлд шалгараад байгаа талаар судлахаар ажиллаж байна. Нэг зүйл хэлэхэд энэхүү ярилцлагын дараа олон хүмүүс ТОМ ТӨСӨЛ гацаахаар ажилладаг гэж шүүмжилж элдэвээр хэлэх байх. Тэр хүмүүст түрүүлээд хариуг нь хэлэхэд “хэрвээ хууль ёсыг сахиулж эрх зүйт төрийг хамгаалсны төлөө элдэвээр хэлүүлэх бол хэлүүлэхэд бэлэн”. Мөнгө хэрэгтэй гээд толгойгоо таслаад өгөөд амьдрах гэж байгаа хүмүүс бүгд морь унасан толгойгүй хүн л болох байх.

За ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье. 

Баярлалаа та бүхний ажилд мөн амжилт хүсье.

Н.МЯГМАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • bolormaa (August 11, 2015 11:53:19 am )

    Tom hamart ugasaa Aawin gerlvv udku yawah in todorhoi

  • Anonymous (August 11, 2015 1:13:46 pm )

    XYZ

  • Anonymous (August 11, 2015 1:15:24 pm )

    DANSHIG’NAADAMAR’9’ND’XYYXEDIN’ZOGZOC’SHATAALGCAN’XYN’ZAGDAGIN’GENERAL’PYREB’GENERAL’BAILA’

  • zochin (August 11, 2015 1:42:47 pm )

    xovdogiin gai shorond suux bolj bn u za ashigui dee

  • Олонол (August 11, 2015 3:38:28 pm )

    Энэ улгэрт гардаг том хамар чинь амьдрал дээр ч асар шуналтай ховдог ухээр юм ухэхийн хооронд монгол улс ард тумнийхээ эсрэг олог муутай хэдэхэн нохдын эрх ашгийн толоо ажилаж бдаг унхээр хэлэх ч уг олдохгуй юм даа сайн ч муу ч монгол улсын еронхийлогч бсан хун шуу дээ яадуу ард тумнийхээ талхыг булааж яваагаа даан ч нэг ойлгохгуй мулгуу хар доторт ба даа ард тумний эв нэгдэлийг сахин хамгаалах бтал халтар хэдэн тогрогнй толоо бугдийг нулмаж дэвсэж бдаг за яахав дээр тэнгэр дэргэд ул узэгдэгч нар бий шуу малаас доор чотгор шулам шугэлсэн хар далд ормор

  • Ол (August 11, 2015 3:40:27 pm )

    Энэ улгэрт гардаг том хамар чинь амьдрал дээр ч асар шуналтай ховдог ухээр юм ухэхийн хооронд монгол улс ард тумнийхээ эсрэг олог муутай хэдэхэн нохдын эрх ашгийн толоо ажилаж бдаг сайн ч муу ч монгол улсын еронхийлогч бсан хун шуу дээ яадуу ард тумнийхээ талхыг булааж яваагаа даан ч нэг ойлгохгуй мулгуу хар доторт ба даа ард тумний эв нэгдэлийг сахин хамгаалах бтал халтар хэдэн тогрогнй толоо бугдийг нулмаж дэвсэж бдаг за яахав дээр тэнгэр дэргэд ул узэгдэгч нар бий шуу малаас доор чотгор шулам шугэлсэн хар далд ормор

  • Олон (August 11, 2015 3:41:31 pm )

    Очирбт амьдрал дээр ч асар шуналтай ховдог ухээр юм ухэхийн хооронд монгол улс ард тумнийхээ эсрэг олог муутай хэдэхэн нохдын эрх ашгийн толоо ажилаж бдаг сайн ч муу ч монгол улсын еронхийлогч бсан хун шуу дээ яадуу ард тумнийхээ талхыг булааж яваагаа даан ч нэг ойлгохгуй мулгуу хар доторт ба даа ард тумний эв нэгдэлийг сахин хамгаалах бтал халтар хэдэн тогрогнй толоо бугдийг нулмаж дэвсэж бдаг за яахав дээр тэнгэр дэргэд ул узэгдэгч нар бий шуу малаас доор чотгор шулам шугэлсэн хар далд ормор

  • Олон (August 11, 2015 3:43:30 pm )

    Очирбт амьдрал дээр ч асар шуналтай ховдог ухээр юм ухэхийн хооронд монгол улс ард тумнийхээ эсрэг олог муутай хэдэхэн нохдын эрх ашгийн толоо ажилаж бдаг сайн ч муу ч монгол улсын еронхийлогч бсан хун шуу дээ яадуу ард тумнийхээ талхыг булааж яваагаа даан ч нэг ойлгохгуй мулгуу хар доторт ба халтар хэдэн тогрогнй толоо бугдийг нулмаж дэвсэж бдаг дээр тэнгэр дэргэд ул узэгдэгч нар бий шуу малаас доор чотгор шулам шугэлсэн хар далд ормор

  • Baagii (August 11, 2015 4:43:28 pm )

    Hovdogiin gai shunaliin tiip

  • Anonymous (August 11, 2015 8:01:45 pm )

    Энэ хүүхэд гайгүй хуульч болмоор шинжтэй байх чинь..

  • Am (August 12, 2015 7:18:44 am )

    Ochirbat tom hamartai hogin owgon be shit.

  • Зочин (August 12, 2015 6:28:12 pm )

    Муухай юмаа ийм том албан тушаал хашиж их нэр нүүрээ яанаа.

antalya rent a car