antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2015 14 comments

Үүлбаатар Нийтийн тээврийг самрахаар шийджээ

нийтлэсэн Admin

6e48160254240fa3originalМаргааш Даншиг наадам болох гэж нийслэлийн удирдлагууд их л хөл хөөрцөг болж Чингисийн талбайг элдэв янзын зүйлээр гоёж гоодсоор хэдэн хоногийн нүүрийг үзэж байна. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Даншиг наадмыг хийх нь хэр зохимжтой вэ гэсэн санал асуулгыг сошиал ертөнцөөр явуулж байсан. Түүнчлэн өнгөрсөн сарын 31-ний өдөр Нийслэлд оршин суугч Б.Цэрэн, А.Сүххишиг, Ч.Базарзаяа тэргүүтэй иргэд мэдээлэл хийж, уг наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан. Тэд хэлэхдээ “Даншиг наадмын зардалд 560 сая төгрөг зарлагдахаар тооцоолсон. Энэ бол эдийн засгийн хямрал нүүрлээд буй үед маш их мөнгийг нэг өдрийн Даншигт зарцуулж буй ухвар асуудал” хэмээн мэдэгдсэн юм. Дээрх иргэдийн үзэж буйгаар нэг өдрийн Даншигт зарцуулагдах 560 сая төгрөгөөр элэгний С вирустэй хэдий ч амьдралын боломжгүйгээс Харвони эмийг ууж чадахгүйд хүрээд буй иргэдэд туслах, эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авч өгөх, гадаадад эмчлүүлэгчдэд туслах зэргээр үр ашигтай зарцуулахыг уриалж байсан юм.
Юутай ч гол асуудалдаа ороё. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд болон автобус компанийнхан өөрсдийгөө алдагдалтай ажиллаж байна хэмээн автобусны үнийг 500 төгрөг болгож байсан түүхтэй. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа нийтийн тээврийг Хотын дарга Э.Бат-Үүл нэг мөсөн самрахаар шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Үүлбаатар дарга энэхүү наадмын эхний өдөр Чингисийн талбайд үүрийн 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болсон. Тодруулбал, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлийн цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30- 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн “Хүй долоон худаг”-т болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС – Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж сүүлийн автобус 22:30 цагт “Хүй долоон худаг”-аас МУБИС чиглэлд хөдөлнө гэж албаныхан мэдээллэсэн. Юутай ч хотын удирдлагууд ийм шийдвэрийг гаргачихлаа. Уг нь нийтийн тээврийг алдагдалтай ажиллаж байна гэдгийг дээр дооргүй ярьж байгаа ч ямар замаар энэ алдагдлаас гарах вэ гэдгийг бодох ухаантан нэг ч алга. Харин ч бүр яаж үрэх вэ гэсэн бодлогыг баримталж байгаа бололтой. Өнгөрсөн 2009-2013 онуудад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автобус компаниуд 23.3 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээж байсан гэдэг албан ёсны судалгаа байдаг юм билээ.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн онд Нийслэлийн Тээврийн газраас өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар богино эргэлттэй зорчих нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчсон гэсэн үг. Мэдээж бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчино гэдэг нь нийтийн тээврийн хувьд алдагдалтай ажилласан гэсэн үг.
Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.3 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 аж ахуйн нэгж байгууллагад хувааж өгч байсан. Уг 1.3 тэрбум төгрөгийг автобус компаниуд арав хоногийн хугацаанд түлшэндээ зарцуулсан юм.
Үүнээс автобус I, III, “Цахилгаан тээвэр” компаниуд төрийн өмчийн оролцоотой байсан бол үлдсэн 22 хувийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрсдөөсөө 1.8 тэрбумыг гаргаж байсан. Ямартай ч энэ их мөнгийг Үүлбаатар Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байсан түүхтэй. Одоо энэ түүх хоёр өдөр давтагдах болж байгаа нь харамсалтай. Хотын дарга аа, нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг. Уг нь та татвар төлөгчдийн мөнгө болох 560 сая төгрөгөөр хоёр цэцэрлэг барьж, 600 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломж байгааг танд сануулахад илүүдэхгүй болов уу.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ххх (August 10, 2015 9:59:06 am )

    сайхан наадам болсон шүү. Баяр хүргэе.

  • Shuud helen (August 10, 2015 10:33:26 am )

    Ulsin hogjil in monognoos tsom bayjsan buural owgon doo.

  • зочин (August 10, 2015 2:03:47 pm )

    нийтийн тээвэр шинэчлэгдэж байгаа одоо явуулж буй ажил зөв зүйтэй харин жолооч нар минь соёлтой үйлчлээрэй

  • zochin (August 10, 2015 3:02:31 pm )

    нийтийн тээврийн шинэ үйлчилгээ их таалагдаж байгаа, зөв зүйтэй ажил, хотын хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлд суралцах цаг нь болсон. хэдийн болгон кондуктор нь хашгарсан хаалга үүдээрээ зөв орж гарч чадахгүй явах гэсийн. юм хийсэн хүмүүс шүүмжлүүлдэг, манай удирдлагууд гар нийлэн сайн ажиллаж байна. дэмжиж байна амжилт хүсье.

  • zochin (August 10, 2015 3:04:03 pm )

    даншиг наадам маш сайн зохион байгуулалттай болсон баяр хүргье. улсын баяр наадмыг ч бас ингэж зохион байгуулмаар байна

  • Byambaa (August 10, 2015 4:18:59 pm )

    Naadam denduu shn bolson jinhene irgediin bayar bolson talaar has bn

  • зочин (August 10, 2015 4:29:55 pm )

    нийтийн тээвэрт карт нэвтрүүлдэг маш зөв арга хэмжээ болсон. Орилоо кондукторгүй, хэрүүл уруулгүй ажин түжин сайхан зорчдог болсон шүү. харин тэр богино эргэлт чинь л хэцүү юм билээ. Өнгөрсөн зун баахан автобус дамжаад ядаж байхад хоол ундаа цуглуудаг хөгшчүүд үгээ хэлж дууссан даа

  • zochin (August 10, 2015 4:55:44 pm )

    ene ulgeriin baatar gerte suugaasai.tolgoi n xurexgui baina shu de.

  • agi (August 10, 2015 5:33:33 pm )

    Наадам цагаан сар 2 оор манай гэр бүлийнхэн эрүүл агаарт гарахаа боддог болохоос сэтгэл ер хөдөлдөггүй үү. Харин шинэ жил бол бага нас маань санагдаад таазаар дүүрэн чимэглэл унжаад жинхэнэ ойн гацуур авчраад том сүлд мод засаад ёроолоор нь ах дүү хамаатны хүүхдүүдийн нэртэй бэлэг тавиастай гэрт хайрцганд үртсэн дотор байгаа алим мандарин хамар цоргин үнэртээд үнэхээр гайхалтай.Цагаан сарыг малчдын баяр гэж хийдэг энэ бол яг зөв тийм л байвал зүгээр юм шиг. Улсын наадмыг сайхан хийгээд гадаадын зочид орон нутгийн шилдэг хүмүүс малчин тариаланч гэх мэт улсуудад билетийг хувиарлаад өгөх тэд л биднийг тэжээж байгаа шүү дээ. Хотын хүмүүсийг үзүүлэх хэрэггүй. Хотыг хөдөө болгож байгаа хүмүүс юун наадам үзүүлэх хэрэгтэй юм.

  • zochin (August 10, 2015 6:42:37 pm )

    konduktoriig ajiliin bairgvi bolgohgvi gesen yasan be. bi ooroo ene ajiliig hiideg hvn gevch myralzaa kompani ooriinhoo ah dvv sadan tvrliinhoo hvmvvsiig yvuulaad busdiig ni avtobusaa tsalingvi ugaalgaad gertee amar gd yvuulj baina.ene utgagvi ymaa hurdan shiidej ogoochee bi daraagiin ajlaa olmoor baina.

  • зочин (August 11, 2015 9:40:47 am )

    Хотыг өшөө самрана, сонгуулийн сурталчилгаагаа хийнэ, улсын мөнгөөр, идэх тусам шунана, одоо нийслэлийн иргэдэд баяр биш, ажил орлого, хэрэгтэй байна, эсвэл цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна

  • Зочин (August 11, 2015 11:41:29 am )

    Нийтийн тээврийг 24 цаг хүртэл явуулаач ээ. Их хотын шөнийн амьдрал чинь үүнийг шаардаад байна ш дээ.

  • Anonymous (August 11, 2015 12:10:58 pm )

    Самарсан уу үгүй гэдэг нь 9 сард харагдана. Гэхдээ хотод хийж байгаа ажлуудыг жаахан дээд боловсролтой хүмүүсээр хийлгэмээр юмаа. Үүл баатар маань өөрөө ямар байдаг юм. Хийж байгаа ажлууд нь дандаа судалгаагүй ажлууд харагдах юм

  • Anonymous (August 11, 2015 3:06:30 pm )

    Niitiin teewer jinhene utgaaraa niitiin teewer bolson bn le.kartni shine vilchilger mash ih taalagdsan.urid n awtobusand orohod neg aash muutai awgaitai aild orson yum shig sanagddag bsan.ih tuhtai bolson bnle

antalya rent a car