antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2015 16 comments

Б.Наранхүү гишүүн ээ, ингэж сайд болбол онигоо шүү!!!

нийтлэсэн Admin

143916335655c7e3dc715c0Зургаан сайдаа хурдан томилоосой, хэн байх нь хамаагүй гэцгээж байтал нүдэндээ итгэмгүй бичиг цахим хуудаснаа дэлгэгдэх нь тэр. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт хандан Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг томилуулах хүсэлтэй байна гэсэн утгатай бичиг илгээж Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсгээ зуржээ.Мөн яг ийм утгатай лобби уулзалт ч гэх үү, дайллага цайллагыг өнгөрсөн баасан гаригийн орой “Metro Mall”-ийн дэргэдэх VIP караокед болсон гэлцэж байна.

Уг нь төрийн сайдын суудал, хурдан хүлэг худалдаж авахаас нь өөр л баймаар юм. Түүнийг ийнхүү ичгэвтэр наймаа хийх зориг гаргахад хүргэсэн хүмүүсийг “Фракциас татгалзъя” гэж хашгирагчид дундаас хайсан нь дээр болов уу. Яагаад гэвэл улстөрчийн хувьд түүнтэй түншсээд байх хүн ховор. АН-ын ҮЗХ-ны суудлыг мөн л “худалдаж авч” орж ирсэн болохоор нэг л их мөрөөрөө, улстөрждөггүй царайлсан суудлын бөглөөс болсон түүнийг ирэх жил Монголд болох АСЕАМ-ын уулзалтын бэлтгэлийг хангаад, “агаар, авто, төмөр болон далайн тээврийг” судлаад уялдуулж ажиллах чадвартай болчихсон гэхэд ер итгэж өгөхгүй юм. Бүр тартагтаа тулчихсан юм бол Дэд бүтцийн сайд асануудаа дахиад залж яагаад болохгүй гэж. Улс төрийн ч, бизнесийн ч түүх намтраараа арай зузаан, АН-ынхны нүүрийг улайлгахгүй Г.Батхүүгээ томилчихож мэдэхээр байна гэсэн сурагаар Б.Наранхүү гишүүн ингэж хэдэн залуусаар гарын үсэг гуйж зуруулав уу. Эсвэл нэгэнт бэлдэж байгаад “гэрэлд цохиулчихсан” тул Л.Эрдэнэчимэг гишүүний оронд Б.Наранхүүг томилуулж утсан хүүхэлдэйгээ болгохоор шийдэв үү.

Нэртэйгээр нь бондын мөнгөөр чанаргүй зам тавьдаг Б.Гарамгайбаатараа томилчихгүй дээ. Түүнийг Сангийн сайд болох нь гэсэн мессеж мөн ч олон хоног нисгэлээ. Сүүлдээ УИХ-ын гишүүн, эсвэл Завханы Засаг дарга гэсэн хоёрхон “мэргэжилтэй” Я.Санжмятав, гадаадад данстайгаа мартаж хариуцлагатай улстөрч болохоо харуулсан С.Баярцогт нарын нэр дуулдаж байна.

Ийм л хүний нөөцтэй нам байж дээ, АН-ынхан. Хэт их өлсөж чангасан гишүүд, дэмжигчидтэй, дотооддоо зөрчилтэй энэ намынхан сонгууль хүртэл олон онигоог түүхэндээ үлдээх бололтой. Хэрэв дээрх бичигт гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө няцаахгүй бол үнэн бодит явдал болж таарна. Тэр тохиолдолд уг бичгийг хүлээн авсан хүмүүс ямар хариу өгөх
бол гэдэг бүр ч сонин байна.

Тэгээд ч саяхан ардчилсан парламенттай болсны баяраа нижгэр тэмдэглэсэн улсын төрийн бүх эрхийг атгаж байгаа нам гэхэд намын бүлгийн хурал дээрээ саналаа нэгтгэж чадахгүй, захиа бичиг шидэлцэж лобби хийж дэмжлэг цуглуулах ч гэж дээ. Тийм бол чуулганы танхим дахь кнопоо ч гэсэн хулгайн аргаар дарж түүнийгээ “төгөлдөр хуур тоглох” хэмээн өхөөрдөж төрийн нэр хүндийг унагадаг юм чинь санал хураах товчлуурыг хураагаад хоорондоо захиа бичилцээд хариугаа хүлээгээд сууж байвал яасан юм бэ.

Хөөрхий дөө, ийм аргаар сайд болох хүнд хэн итгэх билээ. Тэр юуг ч худалдаж авч, бас зарж чадах юм биш үү. Өөр энд тэнд “Сайд болгож өгөөч” гэсэн хүсэлт, түүнийг нь дэмжигчдийн гарын үсэгтэй хүсэлт тааралдаж сонгогчдыг доромжлох вий дээ.

Т.Чингис


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • БУСДЫГАА БОДВОЛ ДЭЭР (August 10, 2015 8:36:35 am )

    БУСДЫГАА БОДВОЛ ДЭЭР ЯДАЖ Л МӨНГӨ АВИЛГА ГЭХГҮЙ НҮДНИЙ ХОР ГАРСАН ХҮН ДЭЭ ДЭЭР НЬ ӨМНӨХҮҮДЭЭ БОДВОЛ ДАВЖ СЭТГЭНЭ

  • зочин (August 10, 2015 9:42:17 am )

    Аль болох боловсрол муутай, дарга нарынхаа үгнээс гарахгүй, төрийн бодлого гэдэг юмыг ор тас сонсоогүй, харанхуй бүдүүлэг ийм л хүмүүс сайд дарга болж байвал АН-ын даргад хэрэгтэй байдаг юм биш үү. 2016 онд АН унана даа унана, харж л байгаарай,ард түмэн минь.

  • Шинэчлэл (August 10, 2015 10:17:13 am )

    Наранхүү хулгайч булайгаа дэлгээд ч ичэхээ байсан арчаагүй луйварчин ш дээ. Чамд ичих булчирхай гэж байна уу? Үргэлж ард түмнийг мөнгөтэй гэдгээрээ гайхуулж, доромжилж байхым. Ядахдаа болвсролтой гэдгээ харуулаадах. Ах нь гэж мангар ямар ч гүйцэтгэх түвшний ажил хийх чадваргүй нөхөр 3 жилийн эрчим хүчинд хурган дарга хийж байхдаа ажлаа хийдэггүй, ажлын цагаар гадаадад хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолт үзээд явж байх жишээтэй. Ардчилал ялахаар ахыгаа өндөр сэнтийд залж чаддаг шигээ улс орныг авч явах чадвар, хүн чанар, хүний мөс энэ эрхэмд алга. Наранхүү чамд мөнгө байж болно. Чи тийм мундаг бизнесмен мөн үү, нэртэй хахуулийн эзэн, хулгай, луйвраар өнөөдөр баяжсан ч гэсэн маргааш ард үлдэж байгаа үр хүүхэд чинь чиний үйлийн үрийг үүрдэг л байхгүй юу. Ичиж амьдармаар юм. Энэ хулгайчийг сайдын сэнтийд бүү залруул ард түмэн минь.

  • ххх (August 10, 2015 10:21:39 am )

    Наранхүү гэж ямар хүн юм болоо. Уяач юмуу? Дүнжингарав захын эзэн наймаачин юм болов уу? маш нууцлаг эрдэмтэй хүн юм болов уу? аан эсвэл урд насныхаа буян заяаг эдэлж суугаа буянтан юм болов уу? Их сайхан наадам хийдэг өглөгийн эзэн хүн байхаа тиймээ. Ямарч л байсан сайн хүн байх тиймүү,

  • lol (August 10, 2015 10:22:20 am )

    ene naranhuu gej hun yu zarj idej bayjsan hun um be, uchirgui ih biznes bhgui hotiin gazariig zarj l bayajsan gej bi sonssiin bn

  • Зочин (August 10, 2015 10:45:03 am )

    Хурдан морь уралдуулсан уяачыг, сайн найраа хийсэн бөх нэртэй мангар бааздуу хар юмнуудыг л нэг их байр машинаар шагнасан хүн байх юм Энэ нь бусдын хөдөлмөрийг сайн үнэлдэг хүн шиг харагдавч үнэн хэрэг дээрээ барилгачин замчин тогооч мужаан үйлдвэрийн сайн ажилчин гээд хөдөлмөрийг нь үнэлж болох мэргэжил зөндөө байх юм Сайн ажилласан хэн нэгнийг яагаад тэр байр,машинаараа шагнаж болохгүй гэж. Хүн их цугласан газар л бэлэг сэлт тарааж байвал нэр их олж дараагийн сонгуульд гарна гэж бодоод байхийн. Королья чинь

  • zochin (August 10, 2015 12:08:28 pm )

    Arai ch dee

  • zochin (August 10, 2015 12:09:45 pm )

    Tur ingetlee bolobson huchingui bolson um bh daa

  • зочин (August 10, 2015 12:16:20 pm )

    АН ариа ч ийм инээдтэй юм хийж сонгууль болох гэж байхад нэрээ баасдахгүй байлгүй дэ.

  • gana (August 10, 2015 12:51:32 pm )

    naranhuu gehdee busdiig bodvol hund yum ugchuud bdiin bnlee

  • zochin (August 10, 2015 3:31:47 pm )

    Ichij uhmeer uym. Hotiin zahirgaand baahan mashin handiv uguud MAN-iig demjeed hariud ni gazar avaad bayajsan gedeg. Chuulgandaa ch suudaggui baij yaj said hiine gej bodoov.

  • zochin (August 10, 2015 4:58:56 pm )

    ed nart ichix bulchirxai gej baidgui chiren nuurtenguud shu de;

  • ee chaawaas (August 10, 2015 10:24:10 pm )

    hynd yum ugwul helsen amanda hyrdeg naranhyy shig hyn bdag yum u hen ch bhgyi de ter ih hurungu tengerees unaagyi nl lawtai uuruu huls hychere olson do ter bas olon hyniig hooltoi ni zalguulj yawaa shy nutagtaa ner nyyree aldaagyi gants hyn chini ene hyn za

  • ГАЛ (August 11, 2015 7:59:46 am )

    НАРАНХҮҮ САЙД БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ҮНЭНДЭЭ ЮМ ҮЗСЭН ОЛОНТОЙГОО ХҮН ДЭЭ ТЭР ЯМАР Ч САЛБАРЫГ ХАНГАЛТТАЙ АВААД ЯВНА . ЕР НЬ АМЬДРАЛАА БОЛОН ХУВИЙН АЖЛАА ЗӨВ АВЧ ЯВАА ХҮН Л ТӨРИЙН АЖЛЫГ САЙН ХИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. УРАГШАА НАРАНХҮҮ ЧИ ЧАДНАА МУУСАЙН АТААРХАГЧ НАРЫН ХЭЛ АМНААС БИТГИЙ ЭМЭЭ. СОНОМПИЛ ХИЙГЭЭД БАЙХАД ЧИ ТҮҮНЭЭС ХУВЬ ИЛҮҮ БАЙЖ ЮУНДАА СНААА ЗОВДОГ ЮМ БЭ

  • зочин (August 11, 2015 9:43:02 am )

    Газрын наймаачин, боловсролгүй нөхөр сайд хийх байх аа, АН-д бол хэвийн зүйл ш дээ, боловсролгүй тусмаа л АН-д хэрэгтэй байдаг юм шиг байгаан

  • Irgen (August 11, 2015 3:23:27 pm )

    Naranhuu yaagaad bolohgyi gej.Huwiin beznistee menejment saitai hun alban ajildaa adilhan hariytslaga.menjmnttei handanashdee.

antalya rent a car