antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 21 comments

Дуучин Нара: Секс бол урлаг ч, намайг амтлаад үз гэж ятгахгүй

нийтлэсэн Admin

Илэн далангүй яриа, өөрийн гэсэн хэв маягаар бусдаас ялгардаг дуучин Наратай ярилцлаа.

 Уншигчид маань энэ бүхнээс түүний дотоод ертөнц хийгээд хүсэл мөрөөдлийг нь мэдэж авах биз ээ.

-“Хувилгааны эрэлд”, “Цахирмаа”, “Зөрлөг” зэрэг кинонд тоглож, жүжиглэх авьяасаа харуулаад авсан. Өөр киноны санал ирж байна уу?

-Ирэлгүй яахав. Янз бүрийн дүрд тоглох санал ирж байгаа. Гэхдээ одоо дууны уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас энэ тал дээр ач холбогдол өгөөгүй. Цаашид олон кинонд тоглох боломжтой гэж үзээд нэг их яарахгүй байгаа гэх үү дээ.

-Хотын хээнцэр бүсгүйд хөдөө хээр явж, зураг авалтад оролцох хэр хүндрэлтэй байсан бол гэж сонирхох хүн олон таардаг?

-Би эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, зорьсондоо хүрдэг хүн. Анхны кинондоо тоглох үед найруулагч маань “Хоёр сар гаруй хөдөө зураг авалт хийнэ. Хотын хүмүүст ёстой хэцүү байдаг биз. Үгээ хэлээд л буцна шүү” гэж анхааруулсан. Би ч бууж өгөөгүй. “Гол дүрд нь тохирох юм бол юу ч хийж чадна” гээд зүтгэсэн. Морь унаж ч үзээгүй хүн хөдөөгийн эгэл бор амьдрал дунд ороод төөрөх шахсан нь үнэн. Гэхдээ би гараа хумхиад ярвайж суугаагүй ээ. Морь унаж, хонь ямаа саагаад хүүхэд нохойн дунд л гүйж явсан. Хүнд хэцүү байна гэхээсээ илүү бусдад төвөг удалгүй, бүхнийг өөрөө зохицуулах гэж хичээсэн. Бүр түмпэнд ус хийгээд биеэ угааж хүртэл үзсэн. Эргээд бодоход их сонирхолтой, зугаатай байж дээ. Хэрэв боломжийн санал ирвэл ахиад кинонд тоглосон ч яахав. Найруулагч намайг өөр нүдээр харж дүрдээ сонговол зохиолтойгоо танилцаж болно. Жүжигчин хүн ямар ч дүр бүтээж чадна шүү дээ. Дуулах, жүжиглэх хоёрт ялгаа байхгүй. Бид дуундаа зохицсон клип хийж, ямар нэгэн дүрд тоглодог юм чинь. Тэгээд ч миний судсаар жүжигчний цус гүйж байгаа. Өөрийгөө ямар ч дүр бүтээж чадна гэж бодож байгаа шүү, би.

-Кинонд тоглож байхдаа найз залуугаасаа салсан гэж дуулсан?

-Яахав, зарим нэг үл ойлголцол гарсан. Салж, нийлэх явдал хэнд ч байдаг зүйл. Ямар гэр бүл болчихсон биш. Зүгээр л төвийг баримтлаад явж байхад болно. Гэрлэж сууна, үр хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй. Бие биеэ таньж мэдэх, хайрлаж дотносоход хугацаа хэрэгтэй биз дээ. Харилцаагаа төгсгөх, эсвэл цаашаа үргэлжлүүлэх эсэх нь тухайн үеэс л хамаарах асуудал.

-Янз бүрийн эрчүүдтэй нэр холбогдохоор хэцүү санагддаг байх даа?

-Бурханаас надад бие хаа, царай зүс гээд бүх зүйлийг минь тэгш заяасан. Намайг зөвхөн баяжихийн тулд урлагт орж, Японд сурч боловсорсон гэж бодвол эндүүрэл шүү. Тийм байсан бол би өдийд ингэж нойр, хоолоо хугаслан уран бүтээлийнхээ төлөө зүтгэхгүй. Сайхан хүүхэнд дуртай монгол юмуу японы баян эртэй суугаад аль хэдийнэ Хавайн арал руу явчихсан байна биз. Гэвч урлагийн хүчинд жаахан ч гэсэн нэр хүндтэй болмогцоо баян эртэй сууж, амар хялбар амьдрах гэсэн ядмаг арга надад таалагддаггүй. Надад хахаж цацсан хөрөнгө, дутаж гутсан хэцүү юм алга. Яг үнэндээ хайр дурлалыг ч уран бүтээлээсээ дээгүүрт тавихгүй. Энэ бол миний хүсэл мөрөөдөл биш.

-Өдөр тутмын ахуйн ажилд гар сунгах зав хэр гардаг бол?

-Гэрээ өдөр бүр цэвэрлэдэггүй ээ. Иймэрхүү ажилтай байнга зууралдаад байвал уран бүтээл минь юу болох билээ. Сардаа ч юмуу арван хэдэн хоног тутамд цэвэрлэх зав гарвал ямар ч үйлчилгээний байгууллагаас илүү хандана шүү. Хоол унд, оёдол зүүсгэл хийе гэж боддоггүй. Бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй биз дээ. Зүгээр л мэддэг ажлаа хийж, чадахгүй юм байвал оролдохгүй байсан нь дээр.

-Нууц амрагийн талаархи бодлыг чинь хуваалцая?

-Яг мэдэрч үзээгүй болохоор хэлэхэд бэрх. Ямар нэгэн байдлаар хэрэгтэй болоод л хүмүүс үүнийг хүсдэг байх. Магадгүй, хэзээ нэгэн цагт би өөрөө нууц амрагтай ч юмуу хэн нэгний нууц амраг болохыг үгүйсгэхгүй. Амьдралд үгүй гэж ам гарч болдоггүй юм. Бусдын зөв гэж бодож байгаа зүйлийг эсэргүүцэж, тэмцээд яахав дээ.

-Рок попын эмэгтэй дуучидтай муудалцах ч юмуу тэднийг үгүйсгэлээ гэж янз бүрээр бичдэг. Харин энэ бүхэн хэр үнэний ортой вэ?

-Нэг хэсэг дуучин Номико бид хоёрыг хөхөөр минь”уралдуулсан”. Жаахан таргалаад хөх минь томорсон болохоос биш хэн нэгэнтэй өрсөлдөх гэж хичээгээгүй. Гэтэл бас дуучин Отгоо надад дургүй гээд биччихсэн байхаар нь түүн рүү утасдаад хэлсэн. “Яана аа, ямар муухай юм бэ. Би тэгж хэлээгүй” гээд л сандраад байна лээ.

-Танилцах хүсэлтэй залуус их таардаг биз?

-Тийм саналаас би татгалздаггүй. Аалигүйдээ биш шүү. Намайг хүндэтгэсэн сэтгэлийг нь ойлгож, уулзаж танилцаад л явж байдаг. Хэрэв ямар нэгэн ашиг сонирхол байгаа бол хариуг нь шууд л өгч буцаадаг. Найз залуутай боллоо гээд өөр хүмүүстэй танилцахгүй гэвэл шал тэнэг биз дээ. Энэ амьдралд чинь хэдэн сая хүнтэй уулзаж учирч, найз нөхөд болж болно.

-Хайр сэтгэлийг хардаж боох хэрэггүй гэсэн. Өөрөө хэр хартай вэ?

-Огт харгүй гэвэл худлаа. Би бүх талаараа хэнээс ч дутахааргүй сайхан хүүхэн. Хэрэв найз залуу минь өөр хүүхэнтэй уулзвал би өөртөө итгэлгүй, бусдаас доогуур үзэж байгаа мэт үнэлэлт өгсөн хэрэг болно. Түүн дээр нь нэмээд хардаж сэрдвэл бүр ч дорой харагдана шүү дээ. Гэхдээ ийм хүүхнийг хуурч мэхлэх тэнэг залуу байхгүй гэдэгт итгэлтэй явдаг.

-Тэгвэл хоёулаа сексийн тухай ярилцья. Хүний амьдралын нэг хэсэг, энэ тэр гээд л янз бүрээр тодорхойлдог шүү дээ?

-Яг үнэн. Хэдий хайр сэтгэлтэй боловч сексийн харилцаанд зохицож чадахгүй бол хэцүү. Нас бие гүйцсэн эмэгтэй хүнд сексийн тухай ярихад ичих зүйл алга. Тэртээ тэргүй, амьдралд байдаг чухал зүйл. Сексийн тал дээр чөлөөтэй байна гээд уулзаж, учирсан хүн болгонтойгоо унтана гэж байхгүй. Ихэнх хүмүүс миний тухай “эрос” гэж хэлдэг ч, түүн шиг нь байх гэж хичээдэггүй. “Намайг амтлаад үз” гэж байгаа юм биш. “Би секстээ сайн, секси харагддаг шигээ оронд байж чадна” гэж яривал аягүй тэнэг хэрэг болно. Надтай учирсан эр, эсвэл найз залуу минь “Миний хайр ийм юм байна” гэж мэднэ. Би хагас нүцгэн хувцаслах дуртай. Энэ бол миний байгаа байдал, стиль имиж. Гэхдээ энэ хувцаслалт миний сексийн амьдрал, үзэл бодлыг илтгэхгүй шүү дээ. Секс бол урлаг. Тиймээс тодорхой хэмжээний судалгаа, туршлага байлгүй яахав.

-Эротик дүрийн санал ирвэл яах вэ?

-Хагас нүцгэлэх, үнсэлцэх мэтийг бол чадах байх. Харин эротик, порно кинонд лав тоглохгүй. Би их амархан таргалж, турдаг. Тэгэхээр энэ тал дээр айхтар стрессдээд байдаггүй л дээ. Яс багатай болохоор их булцгар харагддаг биз. Аймаар туранхай, өлгүүр шиг харагддаг хүн муухай шүү дээ.

Р.МӨНГӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (December 22, 2011 12:56:52 pm )

    teneg yanhan ene gahaig humuus tegeed shaagaad l bh yumdaa ene muu tenegiin duuchin gej yu bhavdee zailuul hevleleer l yaria ogsoor bgad tanil bolson muu umhiirsen al japand yanhan hiij bsan shdee

  • Anonymous (December 22, 2011 12:57:45 pm )

    zailaa ene unen sejgiin baliar huuhen chamaig yamar duuchin gehiin

  • Anonymous (December 22, 2011 12:58:58 pm )

    gahai naaraa gej duuddag bsiimda gej

  • Anonymous (December 22, 2011 1:23:25 pm )

    uuruu heterhii targan bolhooroo turanhai humuust ataarhsandaa ulguur shig ene ter gej gene

  • Anonymous (December 22, 2011 2:05:52 pm )

    ene gahaig husajil yavlaa sex-dee tiim sain bish nadad lav taalagdaagui

  • Anonymous (December 22, 2011 2:26:45 pm )

    hichneen yu ch gej heleed Nara bol Nara ta nar bol namgiin melhii heveeree l vaaglaj suuna shuu dee huurhii muruudchihsun gahainuud ve harin uursduu

  • Anonymous (December 22, 2011 3:06:14 pm )

    nadad ch gsn taalagdaaguiee

  • Anonymous (December 22, 2011 4:19:31 pm )

    Gantsiin udaa ”huschihad” tatgalzahg’ui sh’uu!

  • Anonymous (December 22, 2011 4:23:48 pm )

    dandaa neg hunii setgegdel shig bhyn.nara chin huurhun sh de.tsoglog shudraga

  • Anonymous (December 22, 2011 4:39:34 pm )

    PIZDAA NAAD GICHIIG CHINI SHAAH YUMSAN. 2 HUHNIIH N HOOROND BOOWOO URUULJ SUUH YUMSAN.

  • Anonymous (December 22, 2011 7:55:34 pm )

    huurhii duu uur sedeveer yarih geheer yu ch medehgui. gants sedveer l yarih chdvartai

  • Anonymous (December 23, 2011 4:00:39 am )

    uuu. YARIX BOLOXOOROO BOGC, SEX L YARIX UAM TARXI TIIM JAAXAH UAM UU ??? XEDEH GR BOL DOO. ZAILUULAACH……

  • Anonymous (December 23, 2011 9:34:49 am )

    CHAMTAI SEKS HIIMEER BAINA

  • Anonymous (December 23, 2011 11:16:33 am )

    Uuriinguu arai huurugsun bn aa. hun uuriigu magtahaar yug ilerhiildeg bilee. SEX hiih durtai l nuhur bn dee. nege yosondoo hobbi n geh uu dee

  • Anonymous (December 23, 2011 4:17:51 pm )

    ene neg dandaaa sex yarisan amitan bh yum

  • Anonymous (December 23, 2011 6:17:32 pm )

    boowtoi gambuush,silikon hohtei nara 2 neg teregnii hoyor dugui,kkk

  • Anonymous (December 23, 2011 7:05:54 pm )

    БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө
    [email protected]
    utas 98306334

  • Anonymous (December 24, 2011 10:47:56 am )

    nara bi chamd hairtai mash ih husej bna

  • Anonymous (December 24, 2011 12:20:00 pm )

    yooy oorihooroo l baishde. humuuus arai denduu helhiima. Dajguishd

  • Anonymous (December 27, 2011 7:50:21 pm )

    YAMAR HUN AMTLAH BOLDOO YOSTOI MEDKUMDAA

  • Anonymous (February 08, 2012 12:00:22 am )

    balai shalchiganuur awgai zail

antalya rent a car