Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэнг АТГ-аас саатуулж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олны анхаарлын төвд байгаа тэрээр Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгагдаж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр ээхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг. Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ түүнийг саатуулж өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн цагдан хориод байгаа. Тэгвэл Г.Дэнзэнгийн хоригдох хугацааг дахин сунгажээ. Тиймээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн гэнэ.
Өмнө нь Г.Дэнзэн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн өргөдлөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангийн удирдлагад өгсөн ч түүнийг эрүүл мэндээрээ тэнцэхгүй хэмээн зөвшөөрөөгүй юм байна. Тиймээс өчигдөр дахин өлсгөлөн зарлах өргөдлөө хүргүүлсэн аж. Түүний өргөдлийг хорих ангийн удирдлагууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өнөөдрөөс Г.Дэнзэн хоол идэхгүй байхаар шийдсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочинОДОН (August 07, 2015 9:59:23 pm )
яах нь вэ дээ. ОЛНЫ ӨМНӨ ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД .ЯМАР ЭНХБАЯР ШИГ ГҮТГҮҮЛСЭН БИШ. БХ ГАЗРАА Л БГАА ШҮҮ ДЭЭ
-
unshigch (August 08, 2015 1:06:18 am )
Яахнав дээ энхбаяр шиг гvтгvvлсэн биш ч гэх шиг…..хулгай хийсэн луйвардсан улсыг нь шоронд. Хатааж шонд дvvжлэхгvй. Бна ш дээ……. Залуу. Байхад хэн ч алдана шvv. Дээ. энэ залууг ингэж тавлаж, тамлаж. яана муухай монгол зан. Гэж!!
-
irgen zochinzochin (August 08, 2015 10:00:47 am )
Ene hun ulsluu geed Enhbayar shig od bolohgui dee
-
zochin (August 09, 2015 10:24:14 am )
Gansuh deh gej baigaa ni uu.Anhnaasaa tom tom buruu duugarsan, Hadam ahiin hayalgand naidaa biz. Одоо өлслөө гэхэд эргээд улсаас идсэнээ гүйцэхгүй ээ.Ийм бага байж ховдог гэдэг нь..
4 Comments