antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2015 24 comments

АН “ёроолгүй сав” байжээ

нийтлэсэн Admin

chonotuulai“Монгол Ардын намын лидерүүд Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумаар зээл авсан байна”, “Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН-ынхан Сангийн яам, Зам тээврийн яам хоёрыг атгаж байгаа нь хамгийн үнэ цэнтэй, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үйл явц бололтой” хэмээн цөөн уншигчтай дулимагхан сонин дээр тааруухан материал нийтлэгджээ. Гарчиг нь тун ч сүртэй, “МАН мөнгөний “мангас” байжээ” гэж. Тэгвэл АН яасан байх нь уу… “Ёроолгүй сав” байсан байх нь. Дээлээ нөмрөхдөө тулаад байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн нар нь бондын мөнгийг баруун, солгойгүй цацаж, “том дарга”-ын далбаан дор дур зоргоороо аашилсны горыг амсаж яваа хүмүүс. Хүргэн хүү Г.Дэнзэн төрөөс 17 тэрбум төгрөг, ахлах зөвлөх, анд нөхөр Л.Гансүх нь 3.6 тэрбум төгрөг дээр нь “Цэвэр агаар” сантай холбогддог 5.6 тэрбум төгрөгийг ямар ч ажил хийлгүйгээр хувьдаа завшчихсан улс шүү дээ. Зөвхөн дээрх хоёр эрхмийн төрөөс хулгайлсан мөнгөн дүн нь 29 гаруй тэрбум төгрөг болно. Бараг зууны шилдэг луйварчдаар тодруулахад ч болохгүй юм байхгүй. Харин өнөөх сүржин нэртэй, даржин бичлэг дээр дурдагдсан МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкнаас авсан гээд байгаа зээл нь хийсэн ажлынхаа хөлсийг л авсан юм гэдгийг МАН-ын УИХ дахь бүлгийн зүгээс тов тодорхой тайлбарласан. Тэр ч байтугай Хөгжлийн банкны удирдлагад албан бичиг хүргүүлж хариу авсан байдаг. Тэгэхээр “МАН мөнгөний “мангас” байжээ” гэдэг нь ор үндэсгүй зүйл болж таарч байгаа биз. Харин “АН “ёроолгүй сав” байсан” нь саяхан хэлэлцээд, дэмжээд явуулчихсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслөөс харагдана. Өөрсдийнхөө хууль бусаар идэж ууж, хураасан хөрөнгөө хууль ёсных болгох гэж байгаа АН-ынхны ширлэсэн нүүрийг яах вэ. Энэ завхарсан хуулийн хамгийн ойрын жишээ. АН ийм л заваан “ёсроолгүй сав” шиг, идэж ууж, нууж хааж дуусдаггүй улс.

Хуулийн төслийн эхний хувилбарт “Хуулийн төслийн дагуу өршөөлд хамрагдсан, нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно” гэж заажээ. Мөн хууль зөрчсөн хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн байгаа юм. Цаашилбал 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлэг, төрийн архивт үлдэх ёстой албан бичгүүдийг устгахаар заасан байгааг юу гэж ойлгох вэ. АН-ын Засгийн газар дээрх журмыг баталснаар өнөөх бондуудын зарцуулалт, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэгтэй холбоотой баримт бичиг ор мөргүй устаж, алга болно гэсэн үг. Хамгийн гутамшигтай нь “… Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэсэн байгаа юм. Товчоор бол, Авлигын эсрэг хуулийн дагуу авлигад тооцогдох үйлдлийг бүгдийг нь энэ хуулийн дагуу өршөөхөөр заасан гэсэн үг. Авлига авсан төрийн албан хаагчид, эрх баригчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд ард түмнээс хулгайлсан хууль бус хөрөнгөө хууль ёсных болгоно гэсэнтэй агаар нэг бус уу. АН цайрна цайрна гэхэд арай дэндэж байгаа юм биш үү.

Дайран дээр давс гэгчээр АН-ынхан дунд олигтой хуульч байдаггүй бололтой. Хүч түрэн баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулийн төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэд хэдэн хуультай харшилдэж байгааг олж хараагүй нь ийн дүгнэхэд хүргэж байна. Жишээ нь, “эцэг хууль” болох Үндсэн хуулий нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, 14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, 17 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байгаа юм. АН-д хууль үйлчилдэггүй харин ард түмэнд хуульд үйлчилдэг ийм л жишгийг тэд энэ дөрвөн жилд тогтоочихлоо.

Нэгэн замын цагдаа “Ланд круйзер-200” маркийн автомашин зогсоогоод “Та аль намын гишүүн бэ” гэж асуутал машины эзэн “МАН-ынх” гэжээ. Тэгсэн замын цагдаа “Аан, ашгүй… Торгож болох юм байна. АН-ынхныг торгочихвол хэл ам хийгээд, намайг ажилгүй болгож мэднэ” гэсэн онигоо ч гэмээр яриа сошиалаар яваад байгаа нь үнэний ортой. Тэд ийм л дүр төрхийг дөрвөн жилийн хугацаанд нийгэмд бүтээсэн. АН-ын гишүүний өмнө хууль бөхөлзөж ард түмний өмнө хууль данхалзаж байдаг ийм л нийгэм. Товчхондоо ардчилалгүй ардчилагчдын тарьсан балгийг ард түмэн нуруун дээрээ дааж ядан үүрч явна. Бүр сүүлдээ төрийн мөнгөнөөс хумсалчихаад түүнийгээ нуун дарагдуулах санаатай өөрсдөдөө зориулж хууль баталж байдаг. Ард түмнийг арай л дэндүү доромжилж байгаа юм биш үү, АН-ынхан. Бөгс бөөрөө нийлүүлээд наалдчихсан “Шударга ёс” эвслийнхэн чинь хүртэл нүүрээ хийх газаргүй болж, наад хуулийг чинь дэмжихгүй гээд байхад “ширэн нүүр” гаргасаар байгаад дэмжээд явуулчихсан. Одоо Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээ хийнэ. Ингээд л АН-ынхан ямар ч идэж уусан, улсаас хумсалсан хөрөнгөгүй, өөрийн тархи толгой, бие сэтгэлийг чилээн байж олж авсан хөрөнгөтэй хүмүүс болж хувирна. Арчилагчдаа гэж… Мөн ч том толгойтой идэж ууж ханадаггүй, ёсроолгүй сав шиг нөхдүүд байх юм даа.

Хууль хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:– Өршөөж болно. Гэтэл мэдээллийг нууцална гэх заалт орж ирсэн байх юм. Яагаад заавал нууц байгаа юм? Баялаг бүтээгчдийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Энэ далбаан дээр өөр санаа агуулагдаад байгаа юм биш үү? Нөгөө бондын мөнгөний цавчаагаа энэ хуулиар халхавч хийн өнгөрүүлэх гээд байгаа юм биш үү? Өршөөсөн юм бол мэдээллээ ил тод байлгах хэрэгтэй.

Компаниуд яг юунаас болоод хүнд байдалд  ороод байгаа талаар Засгийн газар судалсан юм уу? Бусад хуулиудын заалт ингэж хямраагаад байгаа бол өршөөгөөд сайн нөлөө үзүүлэх үү? Татварын өршөөлөөр үнэхээр 4.6 их наяд төгрөг төвлөрсөн юм уу?

УИХ-ын гишүүн Л.Цог:– Буцаасан хуулиа оруулж ирээд байгаа нь эрх ашгийн зөрчил байгааг харуулж байна. Эдийн засаг хямарсан нэрээр дахин оруулж ирэх юм. Монгол улс хямраагүй байна. Наадамлаж буй байдлаа хар, цалгиж байна. Ц.Даваасүрэн гишүүн хэллээ, буруу жишиг тогтоох гэж байна гэж. Энэ чинь үнэн шүү дээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:– Энэ хууль гэмт хэргийн өршөөлийн хуулийн заалтуудтай давхацсан чанартай байгаа. Гэтэл заавал тусад нь хууль оруулж ирж байгааг тайлбарлаж өгнө үү? Өршөөлийг энгийн иргэд, бизнес эрхлэгчид хүртэж болно. Гэхдээ улстөрчдөөс ангид байх ёстой.

Ардчиллаар халхавч хийсэн авлигачдын үнэн дүр төрх нь энэ. Ганц олдсон боломжийг салхинд хийсгэж алдаж болохгүй учраас тэд ингэж улайран зүтгэж байгаа юм. Монгол Улсын сан хөрөнгийн савыг дундартал нь гөвшиж орхисон тэдэнд одоо өөрсдийнхөө булайг нуун дарагдуулах хууль хэрэгтэй. Тэр нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” гэсэн сүржин нэртэй ч үнэн хэрэгтээ “Авлигаар авснаа албан ёсных болгох” тухай хууль юм. Ингээд бодохоор “АН “ёроолгүй сав” байжээ” хөөрхий…

С.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • zochin (August 06, 2015 3:18:00 pm )

    Zugeer l nutsgen uneniig helj

  • Anonymous (August 06, 2015 3:35:10 pm )

    яг үнэнийг хэлдэг ганц нэг улс төр ч байх юм даан ч тэдгээрээс үхтэлээ айгаад жиих юмааа

  • Anonymous (August 06, 2015 3:45:38 pm )

    mungund khudaldagdsan setguulch khuurkhii

  • зочин (August 06, 2015 4:05:09 pm )

    энд яг нүдийг нь олоод бичсэн байна. АН арай дэндэж, ард түмнийг тохуурхан доромжилж байна. Хулгай хийсэн мөнгөө өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж байгаа нь илт байна

  • иргэн (August 06, 2015 4:27:22 pm )

    Ардчилсан нам дагаж амьдарсан хүмүүс эрс сайжирсан шүү дээ

  • Зочин (August 06, 2015 4:49:57 pm )

    Одоо л мэдэж байгаа юм уу.

  • зочин (August 06, 2015 5:08:27 pm )

    МАН-ын захиалга

  • зочин (August 06, 2015 5:10:00 pm )

    МАН ч өрөө мангас даа АН биш МАН л Монголыг залгина даа харж байгаарай Хүн муутай хүмүүсээс хэзээ ч сайн юм гардаггүй Ойлгох болоогүй ююююююу Хөөрхийс

    • mmmm (August 06, 2015 5:52:53 pm )

      yag unen ene MAN unen zevuun humsaaa nuusan muur hezee bid unen nuur stARAIG OLJ HARAH BOL…

  • иргэн (August 06, 2015 6:30:17 pm )

    АН-ыг бэртэгчингүүд үзэн ядсандаа хараадаг Эрүүл ухаан байдаггүй юм Харин МАН-ыг ухамсартайгаар шүүмжилдэг юм Ичих нүүртэй хүмүүс тэгдэг Нэг хэсэг үеийнхэн ч МАН-ын мунхралаас салж чадахгүй дуусах нь дээ Олон үеэрээ энэ мангасын дарангуйлалд байх нь дээ Монголын заяа дутаж дээ Коммунистуудаас салаагүй цагт ямар ч улс гүрнийг сүйрэл иргэний дайн бусдын боолчлол гэмт хэргийн золиос л болох тавилан хүлээдэг дээ Та бид ирээдүйгээ боддог эрүү ухаантай бол МАН-ыг өөрчлөх тараах тухай эрт бодох ёстой доо Аймаар үр уршиг сүйрэл үнэртээд байна даа

  • зочин (August 06, 2015 6:33:28 pm )

    энэ Хаянхярваа Отгонбаяр гээд луйварчингууд тодорч гэнэ. Энэ мэт улс эгдүүцэж байгааг бодоход ЭНхболд зөв л чигт явж байна даа Хэрэв О Х нарын таалалд нийцэж байгаа бол маш муу гэж үзэхсэн Засгийн газрыг тэр чигээр нь огцруулах нь дээр дээ Энэ сайханбилэг гай тарина шүү Хэрээ мэдэхгүй хүмүүс л улс орныг мөхөөж байсан түүхтэй

  • иргэн (August 06, 2015 6:35:19 pm )

    1990 оноос хойш МАН-д маш хүн муутай хүмүүс орсон ют шүү Ичих нүүртэй нь тэр үед гараад явчихсан

  • ИРГЭН (August 06, 2015 8:10:14 pm )

    tiim yum bol bugdeeree an-iin gishuun bolooch dee hudlaa yum bichij baihiin orond nemehee guia

  • esus (August 06, 2015 8:39:56 pm )

    ulger

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 07, 2015 6:01:17 am )

    Ideed bai ideed bai mongol bayan idej duusah edii oyutolgoin 1000 tonn ait 32000 tn zes terbum tn nuurssssss

  • 111 (August 07, 2015 8:05:54 am )

    дэнзэн монго авсан нь шуухээр тогтоогдсон юм уу. баталсан шуухийн тогтоолыг баримттай ил гаргачихаад бичвэл зугээрсэндээ.. хоерт гэр хороололд амьдарч байсан миний хувьд нуурс хотолбор огоожоо огсон юм шуу. 300 гаруй мянган тогрогоор авч нуурсээ 80 тогрогоор авсан юм шуу дээ. цоохуулээ идсэн гэж хардаад байгаа монго чинь зам харгуйгаа засах, олон арван уйлдвэр болоод явчихсан. энэ уйлдвэрууд чинь удахгуй огоожоо огч татвараа ч авч эхлэнэ Мон ч олон жил авна. туунээс MАН шиг олсон жаахан монгоо тарааж хаячихаад эрээний цоорхой оймс болгоогуй. Уйлдвэр хогжно гэдэг чинь Монгол улс хогжхийн эхлэл

  • Anonymous (August 07, 2015 8:50:20 am )

    МАН тэгээд юу ч идэж, уудаггүй өлсгөлөн энхийн цагаан тагтаа юу ????????? хэ хэ , гуцна биз ? ялгаа байхгүй адилхан хулгайч нар байж … ху намын хийсэн нүгэл нь яаж ч бодсон АН-ынхаас хэдэн мянга дахин их шүү … битгий ийм утгагүй юм бичиж бай

  • зочин (August 07, 2015 12:09:05 pm )

    МАН нь үлдэгдэлтэй иддэг мангас, АН үлдэгдэлгүй урьдчилан өр тавьж иддэг мангас ялгаа нь МАН-ын үед ард олонд бага ч болов юм оногдоно, АН-ын үед өр шир үлдэнэ АН-ынхан увайгүй луйвөрчид, МАН-ын ичих булчирхай нь бага боловч ажилладагаараа ялгаатай юмсан уу даа.

  • үнэн (August 07, 2015 12:44:05 pm )

    зайлуул даа захиалгаар бичсэн ч гэсэн найруулж сураач

  • үнэн (August 07, 2015 12:47:03 pm )

    дэнзэн гансүх нарт ялийг нь өгөх л хэрэгтэй даанч чадахгүй л дээ

  • bantan (August 07, 2015 1:27:20 pm )

    2laa yroolgui sav.

  • Suhbaatar (August 07, 2015 3:46:55 pm )

    End MAN-iig hutgah gej oroldood hereggui ee! Suuliin songuuliin daraa MAN-iinhnii idej uusniig gargana geed hasjgirtsgaagaad baisan ter duulianaar yg jinhenedee MAN-iinhnaas idsen uusan um garaagui bogood harin heden huniig ni l hilseer hilmegduulsendee. Odoo bol AN idgen uuj huuli busaar bayjsnaa huuliar hamgaaluuldag boljee. Gehdee ted itgej bui ch tsagaa bolohoor luivarchdiig zugeer ongorooj bolohguil bailguidee. Niitlel mash zov bichsen bolovch oor bichih zuil ih baigaa shuudee.

  • Батхүү (August 07, 2015 3:58:39 pm )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • ГАЛАА (August 07, 2015 8:06:01 pm )

    ЯНЗ БҮРИЙН НАМЫН НЭРЭЭР АМЬДРАЛАА ЗОГООЖ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ ХАРЛУУЛЖ ЯВДАГ ЭДГЭЭР ХҮМҮҮС ГАЗРЫН ГАВААР ОРЖ ДАЛДРААСАЙ. НАМ МАМ ГЭЛГҮЙГЭЭР ХҮМҮҮН ШИГ АМЬДРААД ЯВЖ БАЙГАА ДИЙЛЭНХ ОЛОНХИ БАЙГААГ ҮЗҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН ДОО.

antalya rent a car