antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2015 3 comments

Зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусд л ОХУ-руу зорчих эрх олгож байна

нийтлэсэн Admin

boomtОХУ руу визгүй зорчдог болсноос хойш тус улсыг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байгаа. Тэгвэл Монголын автотээвэрчдийн холбооноос ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчиход олгодог зөвшөөрөл дууссан хэмээн мэдэгдсэн байна.

Автотээврийн хэрэгслээр тус улсад зорчиход олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас ийм асуудал үүссэн байна. Ингэснээр зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусанд л ОХУ руу зорчих зөвшөөрөл олгож байгаа юм байна.

Өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн энэ хязгаарлалт жуулчдыг тээвэрлэдэг бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх юм байна. Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрлийн бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй байгаа хэмээн Автотээвэрчдийн холбооноос мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Эсэргүү (August 05, 2015 8:53:43 pm )

    Энэ бол хэсэг бүлэг мафийн хийж буй ядарсан арга. Орос руу хүн тээвэрлэх гарц гараад ирсэн чинь микроны шаварнууд хаалт хийгээд хүн суулгаж олох байсан орлого нь багасаад байна гэсэн үхэр монгол санааны тусгалаар микро явуулахгүй болж байгаа юм. Хувийнхаа микротой гарч болохгүй нь л дээ. Уг нь хүн юу дуртайгаа унаад хил гарч болмоор санагдах юм. Монгол гэж яасан дүүрчихсэн улс вэ.

  • zochin (August 06, 2015 8:16:52 am )

    negent l uggudiin bol hangalttai zahialahad yadiin. gaduur 8 deesh suudaltai mashinii zuvshuurul haisan ulsuud l neg bn.Teeverchdiin holboo geh Turiin bus baiguullaga, bas ZTY-ni humuus ni uursduu iluu uneer zaraad bn tanidag hun bn uu gesen humuus Zam teevriin yamnii ni gadaa 1 bn da.

  • zochin (August 06, 2015 8:27:38 am )

    teeverchdiin holboo gej turiin bus baiguulaga sh dee. APU Bathuugiin huviin baiguullaga, ydarsan irgedee doromjlochihiimaa lol

antalya rent a car