Монголын эдийн засгийг хэн “алав”. Эдийн засаг нь тэгээд “үхсэн” үү? Энэ бүхний хариулт өнөөдрийн өр юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 19.2 тэрбум ам.долларт хүрлээ гээд байсан өр өнөөдөр хэд хүрсэн бол. Яагаад энэ талаар дуугарах гишүүд цөөрч, статистик тоон үзүүлэлтүүд зөрөх болов. Нэг центийн зөрүү ч санхүүгийнхэнд ноцтой зөрүү алдаа болдог тэр зарчмыг хэзээ мөрдөж байж энэ зарчмаар ажиллагсадтай гар барьж, тэдний энтэй амьдрах гэж зүтгээд байгаа билээ.
Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрснээс хойш зээлсэн их хэмжээний доллар хэчнээн буянтай сайхан үйл, “их бүтээн байгуулалт гуайд” зарцуулагдсан ч өрийн цаадах хариуцлага гэж бий. Өнөөдрийн байдлаар Засгийн газар нь гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэсэн ч хариуцлага хүлээх эзэнгүй харагдана. Энэ юу вэ гэвэл эдийн засаг “үхжиж” байгаагийн шинж. Үүнийг мэдэх улстөрч олон. Мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьдаг нь бүр ч олон байна. Хамгийн аймшигтай нь тэд өрийг дарж барагдуулдаггүй, зүгээр л “хуулийн аргаар нуучихаж” болно гэж үзсэндээ Эдийн засгаа аврагч болж жүжиглэн санхүү, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд, татварын дийлэнх хэсгийг бүрдүүлж яваа аж ахуйн нэгжүүдийн амыг таглах гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг санаачилсан.
Энэ хуульд “Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэдэг шиг эвгүй факт олон бий. Наад зах нь оффшор дансанд мөнгөө хадгалсан хэдэн олигархиа хамгаалах, татвараас бултагсдын гэмт хэргийг нэг удаа өршөөж “0” цэгээс цэвэрхэн эхлүүлэх нь тодорхой.
Засгийн газарт дээрх хуулийг дэмжигчдийг түлхүү багтаахаар АН-ынхан эрмэлзэж байна. Ингэснээр өрийн хөрөнгөөр зам барьж, тендер “залгигчид” дураараа туйлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг өөрчилж ч мэдэхээр байна.
Сүүлийн үед энэ их өрийн цаана “Вексель гаргах” гэгч гоё ажлын талаар их ярих боллоо.Энэ төрлийн гэмт хэрэг ч хэдийнэ үүсчихээд байгааг Н.Сэрээнэндорж тэргүүтний хэргээс харж болно.
Улсаа өрөнд унагачихаад алга ташин олж ирсэн 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэн бэ. Тун тааруу дүн тавиад Шийдлийн Засгийн газар гарч ирсэн ч өрийг маш сайн зузаатгаж өгсөн. Төрийн тэргүүний хэлж байсанчлан 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулах мэдлэг чадвар байсан ч сэтгэл байгаагүй учрааас өнөөдөр “бүсээ чангал” гэж иргэддээ ичилгүй хэлж чадаж байна.
Өмнөх Засгийн газрын сайд Н.Батбаярын ярьж байсан “Гудамж төсөл” гэдэг үлгэрээр бол өнөөдөр түгжрэл саарчихсан байх ёстой. Тааралдсан иргэнээс асуугаад үзээрэй, түгжрэлгүй болчихсон уу. Энэ бол гэмт хэрэг шүү.
Энэ бүх гэмт хэргээ нуух гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай гэх гоё нэртэй муу үр дагавартай хуулийг “эдийн засгийн алуурчид” батлах гэж байна. Тэр “алуурчид” Засгийн газрын гишүүн болж эдийн засгийг аврах юм гэнэ.
Сайдуудыг чөлөөлөх, томилох гоё л доо. Гэхдээ төсөв арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдахад яаж бажигддаг билээ. “Шинэчлэлийн” болон “Шийдлийн-1” Засгийн газарт ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох уу. Урсгал санхүүжилт 12-р сарын 31нээр дуусдаг. Хөрөнгө оруулалтын санхүүжилт 3 сарын 31-хүртэл үргэлжилдэг. Үүнээс болоод хоёр оны хооронд санхүүжилтийн үйл ажиллагаа хоорондоо холилддог эерэг сөрөг үр дагаврыг тооцож үзсэн үү. Ингэж байтал санхүүгийн жил 12-р сарын 31 гэхэд дуусгавар болж сонгууль эхэлнэ. Тэгэхээр өмнөх бүх алдаа дутагдлыг мартана гэж тооцоолсон уу. Ард түмэн тэнэг биш шүү. Бүхнийг харж байна. Ардчиллынхан юу амласныг ч мартаагүй, арван жилд үзсэн томъёогоо ч мартаагүй. Өчигдөр тавьсан өр өнөөдөр хэд болж өсчихөөд ямар аюул нүүрлээд түүнийг нь эдийн засгийн “алуурчид” хэрхэн нуудгийг ч мартаагүй шүү.
Эцэст нь “The Wall Street Journal” ба “Heritage Foundation”-aac гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний тайланд эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2014 онд дэлхийн 118 орноос 97 дугаарт орсон бөгөөд өмнөх оноосоо 2.8 пунктээр ухарсан. Үүний төлөө Монголын төрд баяр хүргэе. Монгол Улс авлигын түвшнээр 116 дугаар байр эзэлж буйд бас дахин баяр хүргэе. Энэ хоёр жагсаалт л Ардчилсан намынхны амлалтад дүн тавьж байгаа наад захын жишээ.
Биднийг “Улс шиг хөгжүүлж хүн шиг амьдруулъя” гэчихээд “Грек шиг өрөнд оруулж, бүсээ чангал” гээд сууж байгаа Ардчилсан намынхандаа баярлалаа.
Эх сурвалж: Zaluu.com С.Лантуу


Холбоотой мэдээ
-
Bi (August 04, 2015 11:14:51 am )
ta nar l oorsdoo ardchilsan namiig songoo bizdee. Ardiin namiin udirdlag dor ediin zasag khechneen saikh bailaa. Ard tumen bayajaad l odoo l neg saikhan bolokhno dee gej baital, ta nar oorsdoo ardchilsan namiig songood l bugdiig nuraachikhlaashdee. odoo khokhi ni gekheesdee. ooroo oochson khuukhed uildaggui gedeg baikhaa. Ardchilsan nam bol tor barij ard tumeniig udirdakh arai l boloogui nam yumaa. Tolovshil baikhgui ichguurgui khumuus yum.
-
Зочин (August 05, 2015 10:07:52 am )
Энэ нөхөд ард түмнийг юү мэдэхгүй гэж мөн ч их доромжилж байна даа. Одоо иргэд нэгдэж хамтран тэмцэх хэрэгтэй болжээ. Мөн ч доромжилж байна даа. Хэдэн км зам мөнгөөр зодож тавьж, Хятад, Солонгосын мөнгөөр хэдэн барилга барьж тансаглаж байх шив. Иргэд та бүхэнд дүнгээ тавих цаг ирж л таарна. Ёстой нөгөө гудамжид байсан ямарч баримжаагүй нөхөд төрөөр тогловол аюултай гээд байсан хөгшдийн сануулга одоо л биелж байна. Барьсан зам нь борооны усанд идэгдэж, туул гол нь баасаар урсаж ямарч баримжаагүй болж байх шив.
-
-
Fuck 76 (August 04, 2015 11:30:41 am )
Bayar Bayartsogt Khvrelsvkh geed edgeer Pizdaa nuudaas bolj uul uurhai gaas oroj irej boloh bsan heden togrog Uls d bish tedgeer pizdaa nuudin gadaadin dancnd bgaag bid bvgd medej bga mortlloo yuuch hiij chadku bgan mongol oron ooroo hoorii
-
зочин (August 04, 2015 1:24:50 pm )
Энэ улс орон минь юу л гэгч нь болоод байнаа.Ард олон минь эх нутаг газар шороо эцэг дээдсийн үлдээсэн өв ирээдүй хойч үр удмынхаа төлөө эцсийн амьсгалаа дуустал хөдлөх цаг мөч хаяанд ирээд байгаа юм бишүү.
-
Зочин (August 04, 2015 3:43:32 pm )
Арай л налгар тайван юмаа монголчууд минь.Босох цаг болж өнгөрөөд одоо бүр мөхөл рүүгээ мөлхөөд эхэлчихсийн бишүү.
-
Зочин (August 04, 2015 3:45:25 pm )
Энэнээс илүү тодорхой юм гэж юу байхав дээ
-
зочин (August 04, 2015 3:58:17 pm )
Лантуу гэдэг их мэдэгч МАНын бууны нохой энэ их өрний эх үүвэр хаанаас эхтэй гэдгийг мэддэгүй юм байхдаа.МАН Сонгуулд ялах гэж мөнгө амлаж гарч ирээд өр тавьж түүнийгээ баруун согойгүй цацаагүй бол Алтанхуягийн ЗГ тавьсаг өрийг нь төлөх гэж зоволгүй төсвөө бүрдүүлээд ажилах л байлаа
-
зочин (August 04, 2015 4:52:51 pm )
энэ лантуу гэж ардын намын засуулсан гөлөг энэ өрийн эх муурийг хэн тавьсан талаар юу ч хэлсэнгүй.засуулсан нохой зассан хүндээ янаг гэж үүнийг хэлдэг .
-
МОНГОЛ (August 04, 2015 6:03:00 pm )
БҮХ ЮМ ХУУЛИЙНХАА ДАГУУ ЯВЖ БАЙНА. ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ТҮМЭН ОЛОН УДААН ХАРЛАА. ТЭВЧЛЭЭ. ОДОО НАМ НЭРТЭЙ ХУЙВАЛДАГЧИД, УРВАГЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЭХ ҮЕ НЬ ИРСЭН БАЙНА. УГААСАА ТЭД ЦЭЭРЭЭ ХҮЛЭЭНЭ. ЭНЭ БОЛ ХҮМҮҮНИЙ ХУУЛЬ.
-
bantan (August 04, 2015 8:13:15 pm )
МАНАН Монголыг минь мөхөөж байна.Өр хэмээх бөөсөнд бариулж дууслаа.Энэ улс орон цаашид яаж өөдлөх вэ.Ирэх сонгуулиар энэ 2 хулгайч луйвраа хийгээд дахиад л гараад ирнэ дээ.Ийм нэг балай юмны эргэлтэд оржээ бид.Ан намыг би сонгож байлаа.дахиж хэзээ ч сонгохгүй.
-
Батхүү (August 05, 2015 7:24:35 am )
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
-
Зочин (August 05, 2015 8:10:28 am )
Энэ байдалд иргэнийхээ хувьд санаа их зовж байна. Гадаад өрийн асуудал бол Монгол Улсын “Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал”-тай нягт холбоотой. Иймд “гадаад өрийн занга”- хэмээх айхтар мангаснаас хэрхэн яаж гарах вэ?????? түмэн олгоороо гарц хайя!!!!!!
-
Suhbaatar (August 05, 2015 10:34:43 am )
AN-iig bid songosnii gaviya ene shuudee. Dahiad songo?! Mongol uls buur baihgui bolnoo.
-
зочин (August 05, 2015 11:29:30 am )
төрийн дээр нам гарч байгаагийн гай энэ дээ. цөөхөн Монголчуудад ямар ч нам хэрэгггүй. улсаа өрнөөс гаргахын төлөө намын гишүүнчлэлийг болих хэрэгтэй. бүх хүн эх оронч байя.
-
Зочин (August 05, 2015 6:51:55 pm )
Нам ярьж сэм хуйвалддаг,албан тушаалд алаг нүдээ ухаад өгчихөөс ч буцдаггүй болсон АН-ын нөхдүүд нэгийг бодох цаг болсон биш үү?МАН ч гэсэн шуурхай ажил хэрэгчээр ажиллаж чадахгүй үлбэгэр дорой байна.Ер нь нам гэдэг мангас төрийн дээр гараад суучхаад ажил хийлгэхгүй байна.АН энийг л шүүмжилж засаж залруулна гэж гарч ирээ биз дээ.Одоо З.Энхболд гэж хэмжээлшгүй эрх дархтай хүн бүхнийг нэг гарт төвлөрүүлхээр болоод байгаа юм шиг харагдаж байна.ЕС-г нь өгчих амар.
-
ЧОНО (August 05, 2015 8:24:55 pm )
АН ГЭЖ АЛУУРЧИН ЛУЙВАРЧИН ЗАЛЛИН ХИЙГЧДИЙГ БҮГҮҮЛДЭГ ОРОМЖЫГ ӨМӨӨРӨГЧИД ЛАНТУУ ГЭДЭГ ХҮН РҮҮ ДАЙРААД ЯАХАВ ӨӨРСДӨӨ БӨГС САЙН ДОЛООГЧИД ШИВ ДЭЭ
-
ЗОЧИН (August 05, 2015 8:30:38 pm )
АН ЦАГААНДАА ГАРЖЭЭ ИДЭЖ ИДЭЖИХЭЭД ОДОО ӨРШӨӨХ ГЭНЭ БЭЛТРЭГ ЯАЖ ГАЛЗУУРЖ БАЙНА ЭНЭ НАМД УХААНТАНЙ ХҮН ХОЦОРСОНГҮЙ ЮҮ
17 Comments