Даншиг наадмын үеэр нийтийн тээврийн бүх чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх гэж байна.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” хөтөлбөрийн эхний өдөр буюу наймдугаар сарын 08-ны өдөр 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулж ном айлдах юм. Энэ үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болжээ. Тухайлбал, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.
Хүй 7 худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Сүүлийн автобус 22:30 цагаас Хүй 7 худаг-аас МУБИС-руу хөдөлнө.
Дараах чиглэлүүд доорх цагийн хуваарийн дагуу Даншиг наадмын буюу наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Холбоотой мэдээ
-
tsogt taij (August 03, 2015 8:14:19 pm )
manjid buuj ugun shal xereggui shariin shahsind oron tusgaar togtnoloo aldasniig temderglex ni mongolchuudiin gutamshig
-
ичээч ээ (August 04, 2015 10:01:05 am )
найр наадмаа болоиод ажлаа хий л дээ ямар нэг юм бодож олоод л баярлах шалтаг хайх юм наадам гэдэг нь баячуудын баяр болсон ядуучууд нь хуушуурын мөнгөгүй л байгаа шүү дээ
-
zochin (August 04, 2015 3:51:51 pm )
mash zuv. turiin munguur bayajsan lalaruud. tal xuushuuriin mungugui yaduuchuud. uuniig udur ba shunu gedeg yum.
-
3 Comments