УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Үндсэн хуулиа зөрчин байж ээлжит бус чуулганыг зарлалаа. Энэ удаагийн ээлжит бус чуулган АН-ын улс төрийн дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч, гал авалзаж байгаагийн тод жишээ болж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй Засгийн эрх мэдлийг булаалдаж, МАН-ын сайдуудыг огцруулах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бамбай болгон Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг буланд шахаж эхэллээ. АН-ынхан дотроо хагаралдаж, албан тушаал, сандал ширээний дайн хийж байгаа энэ үйлдлээрээ засаглаж чаддаггүй гэдгээ дахин дахин баталсаар байна. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод эрх мэдлийн эрэмбээ зөв дараалах хэрэгтэйг сануулж, шаардлага хүргүүлсэн. Холбогдох хууль журмынхаа дагуу шийдлийн Засгийн газрын хувь заяаг З.Энхболдын гартаа атгасан хөзрөөр шийддэг юм биш. Тиймээс ч МАН-ын сайд нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа З.Энхболдыг Ерөнхий сайд болох нь гэсэн яриа шаргал ордноор хүчтэй тарж байлаа. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч би болохгүй. Намайг Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хэрэгтэй” гэж хэлж байсан нь саяхан. Ердөө хэдхэн сарын дараа түүний хэлсэн үг орвонгоороо эргэж, Засгийн газрыг хувь заяагаар тоглохоор улайрч байна. Шуудхан хэлэхэд З.Энхболд шалдаа буутлаа доройтсон АН-ын нэр хүндийг шороотой хутгах үйлдэл хийж байгаад намын нөхөд нь ч сэтгэл дундуур байна. Энэ удаа Зи даргын гартаа атгасан хөзөрт итгэж намын нөхөд нь хүч хавсарвал АН засаглаж чаддаггүй гэдгээ жинхэнэ утгаараа харуулж, иргэдийн итгэлийг бүр мөсөн алдах нь тодорхой боллоо. Орон нутагт гандуу байгаагаас ургацаа алдахдаа тулсан, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах учиртай ийм хариуцлагатай цаг үед АН-ынхан даанч болчимгүй үйлдэл хийж байгааг иргэд ч шүүмжилж байна. Хамгийн гол нь МАН-ын сайд нарыг огцрууллаа гээд юу өөрчлөгдөх вэ. Эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт иргэдийн дунд байхгүй байгааг УИХ-ын дарга З.Энхболдод дуулгамаар байна. Харин ч эсрэгээрээ биднийг ажиж суугаа гадаадын хөрөнгө оруулагчдыг улам л үргээх үйлдэл болох нь лавтай. Улс төрийн нам, хувь хүний эрх ашгийн төлөө улс орны эрх ашгийг золиослох шаардлага байна уу АН-ынхан.
Ц.Анир
Холбоотой мэдээ
-
Дошин (August 03, 2015 11:56:23 am )
АН-н гишууд бид Намын даргадаа итгэж байгаа шуу.
-
Z (August 03, 2015 4:47:16 pm )
Enkhbold dargad amjilt khusiye. Ta l ene ulsiig ood ni tataj chadna
-
-
-
иргэн (August 03, 2015 1:07:38 pm )
Энхболд дарга харин ч шударга ажилж байна. Хэдхээн жилийн өмнө Элбэгдоржийг ерөнхий сайд байхад Ардын намын нөхдүүд яаж овилгогүй зан гаргаж засгаа унагаж байлаа. хамаг булхайг нь илрүүлдэгийн даваан дээр ардын намыхан сандарч ёстой л ичэх нүүргүй загнаж байсандаа. Одоо жааханч гэсэн шударга баймаар байна. ардын намд таалагдах бус ард түмэнд хэрэгтэй алхамыг хийх л хэрэгтэй.
-
Anonymous (August 03, 2015 1:15:36 pm )
улс орны эдийн засгийн хүндрэл, ган,ирэх өвлийн бэлтгэл, мичин жил, их баяр цэнгэл наадамууд, засгийн газрын сайд дарга нарын халаа сэлгээг ээлжит бусаар хэлэлцэж засгаараа тоглох тун их завтай төрийн жолоодлгч нарыг дэлхийн хөрөнгө оруулагч нар ийм эрүүл бус хүмүүстэй нөхөрлөж хөгжил дэвшил бидэнтэй ярих уу эрх баригчидааааааааааааааааа
-
Г.Батнасан (August 03, 2015 2:15:09 pm )
Асуудлын мөн чанар нь Энхболдод биш АН доторхи МАН-ын төлөөлөл Баярцогт, Сайханбилэг нарт байгаа юм биш үү? Ер чадахгүй байгаа Засгийн газрыг хэд ч огцоруулсан яадаг юм. Гадаадын хөрөнгө оруулагчидыг үргээчихнэ гэж ярих юм. Тэр хөрөнгө оруулагч нар чинь хужаа нар л байгаа шүү дээ. Тэдэнд чадваргүй засаг, РЕО-д идүүлсэн Оюу толгойн гэрээний жишээ л хэрэгтэй бус уу? Гадныхны гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг, Багабанди, Баяр, Батболд нараар толгойлуулсан МАН-ыг төр засгаас үтэр түргэн хөөн зайлуулбал таарна.
-
Х (August 03, 2015 2:16:03 pm )
Ёоёоё! Хурдан сонгууль болоосой!!!! Энэ араатнуудаас нэг салах юмсан,,,
-
Zopigt (August 03, 2015 3:11:22 pm )
Г.Батнасангийн зөв дэмжиж байна.
-
ард (August 03, 2015 3:30:07 pm )
Муудсан амаржинаа сольдогтой адил солих л хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашаа хамаг юмаа эвдэнэ шүү дээ. Харин дахиж ийм МАН гэсэн муу, хулхи амаржин битгий тавиарай л гэе дээ.
-
tulga (August 03, 2015 3:34:51 pm )
З.Энхболд даргыг дэмжиж байна.
-
rrrrjjgffj (August 03, 2015 3:54:26 pm )
enxboldiin zov oo.oyu tolgoi tavan tolgoig luivardax gesen luivarchidiin daramtand orj bx shig bna. xen ni diilexiig xarj baya daa.AH xir shudraga nam bolox ni odoo l xaragdana.enxbold yalax yum bol AH bas gaigui shudraga xumuus bdag yum shig l xaragdax bx daa.
-
zochin (August 03, 2015 3:55:35 pm )
MAN aihan ajrahgui ee AN galzuuruudaa
-
Anonymous (August 03, 2015 4:20:51 pm )
Zasag soligdox bol baidag l prozess, yundaa emzegledeg um!
-
монгол (August 03, 2015 4:43:52 pm )
ХАР ХЭРЭЭНҮҮД ШИГ ЮУГАА БУЛААЦАЛДАЖ БАЙГАА ЮМ БЭ, БОДВОЛ АЛБАН ТУШААЛ АШИГ ХОНЖОО, ИДЭЖ УУХ Л БИЗ ДЭЭ, МОНГОЛ УЛС ГЭЖ ЦААШИД ОРШИН ТОГТНОХ БАТАЛГАА БАЙНА УУ, АРД ТҮМНИЙГ ЯДУУРУУЛАГЧИД АА.ТӨРӨӨР ТОГЛОГЧИД ОО.
-
-
иргэн (August 03, 2015 5:08:28 pm )
агуу удирдагч болохоо харуулаач тийм л хүн монголчууд хүлээгээд байгаа шүү. салхийг нь сайн тавиад өг л дөө журмын нөхдүүд,чадахгүй нь сарниулаад хаявал 2016 бас 2017 онд бүтэн баяртай болж замаа тавьж өгөх юм даа эрхэм дарга.
-
uzen yadagch (August 03, 2015 6:56:56 pm )
an-iin mohol yasan ih bayarlaj bnaa bi
-
zochin (August 03, 2015 7:04:00 pm )
AN-iinhan odoo bolildoo. Uls ornoo bod
-
Ardchilsan namiin gishuun (August 03, 2015 10:12:03 pm )
Enhboldiig zailuul
-
Hulgana (August 03, 2015 11:43:50 pm )
Namyn darga n PM baih yostoi gesen durmeer bol Zi PM boloh n zuv. AN heniig demjihees namyn ch ter, ulsyn ch ireedui shaltgaalah tsag irlee. Yamar ch tohioldold Zi hed dahin iluu.
-
Эр хүн (August 04, 2015 7:36:59 am )
Чадваргүй, монголоо гэх сэтгэлгүй засагийг хэд ч сольж болно шүү дээ. Энхболд харин ч монголын баялагийн төлөө санаа тавьж өнөөг хүртэл хятадын монгол овогтуудад алдаагүй байгаа шүү. Монголчуудаа эх орончдоо Энхболдоо, Женкогоо дэмжиж нэгдэцгээе.
-
u (August 04, 2015 9:11:20 am )
zailda
-
хүн (August 04, 2015 9:25:08 am )
ЕС болох хүн олдохгүй бол эх оронч дүүгээ өмөөрч чаддаг ХҮН намыг 2011 онд байгуулан алсыг харж чаддаг фэнкшү Ганбаатарыг тавиядаа малнуудаа цаадах чинь 2 барын зодооныг харан ард түмэн улам ядуурч бухимдаасай гээд 2 сар ч хамаагүй сайд больё гээд хумсаа хэмлээд явна лээ
-
3х (August 04, 2015 12:35:16 pm )
Энэ муу гөлгөр тэгж дураараа дургиж л байг. Шалдаа буух цаг тун удахгүй ирнээ яарав.
-
Anonymous (August 04, 2015 1:13:46 pm )
ёоо энэ улс төрийн хэрүүл тэмцлээс залхаж бн шүү
-
зочин (August 06, 2015 12:13:04 pm )
Тэнэгүүдийн цугларал, энэ малнууд хурдан зайлаад өгөөсэй, АН улс орноор минь тоглоод дууслаа,
26 Comments