antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2015 32 comments

Намын дарга, УИХ-ын даргын суудал чамлагдаад байна уу, Зи

нийтлэсэн Admin

enboldaimshgУИХ-ын эрхэм дарга З.Энхболдод одоо хашиж байгаа албан тушаал нь чамлагдсан бололтой. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ямар ч аргаар хамаагүй булааж авах гэж оролдож байгаа нь ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явцаас тов тодорхой харагдана. Түүний шуналын дэргэд Монгол Улсын эрх ашиг, ард түмний амь, амьдрал огт хамаагүй. Чухам “хэмжээгүй эрхт хаан”-ы сэнтийд залрах З.Энхболдын ганцхан хүсэл дийлж хоногийн хоолоо арай чүү гэж хүргэж буй иргэдийнхээ итгэл рүү ус цацав. УИХ-ын даргын далд санаархал нь ирээдүйн “Н.Энхбаяр” болох ч байж мэднэ. Төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж үзсэн хүн Монголд цор ганц байдаг нь Н.Энхбаяр. Одоогийн нөхцөл байдлыг харах юм бол З.Энхболдод Н.Энхбаярын залгамж халааг авах бүрэн боломж бий. “Бие жижиг ч бэлчээр томтой эр” гэж ярьдаг биз дээ, монголчууд. Тиймээс “Н.Энхбаяр чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж” гэсэн “хэрсүү ухаан” түүний далд сэтгэлд ил нуугдаж байж ч мэднэ. Н.Алтанхуягийн “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг унагаах санаа түүнийх л байсан. Учир нь тэрбээр Н.Алтанхуягтай таарамж муутай, хэдэн гишүүнээ загнаж, кноп дарж суух нь түүнд таалагдаагүй хэрэг. Эсвэл Н.Энхбаярын замаар замнах зорилго, хүсэл мөрөөдөлд нь тээг болоод байсан ч байж болно. Иймээс л тэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг далаар нь цэвэр тавьсан. Эхлээд Ерөнхий сайдын суудлаас унагаж дараа нь намын даргыг нь булааж авсан билээ. Харин Ерөнхий сайд асны оронд намын даргын далласан газар ил гарч, далайсан газар далд орох “утсан хүүхэлдэй” хэрэг болов. “Утсан хүүхэлдэй”-н эрэл хайгуулын эцсийн дүн нь Ч.Сайханбилэг. Одоогийн Ерөнхий сайдыг намын даргадаа санал болгосон хүн нь Н.Алтанхуяг. Тэрбээр арьсаа хамгаалахын тулд намын даргаа хэл амгүйхэн шиг Зи-д өгч, өөрийн хүнээ Ерөнхий сайдаар тавих тохироо хийсэн. Нөгөө талаасаа Зи “Би намын дарга болчихсон юм чинь Ч.Сайханбилэг миний үгнээс зөрж чадахгүй” гэсэн бодолтой байсан нь тодорхой. Зи-гийн бас нэг хөшүүрэг нь “Женко” Х.Баттулга. Намын даргын суудлыг авахын тулд Х.Баттулгатай Зи Тавантолгойгоор наймаалцсан дам сураг шаргал ордонд “бор шувуу” болон нисч байсан юм даг, тухайн цаг үед.

Юутай ч өнөө цагийн Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод одоогийн эрх мэдэл, тансаглал чамлагдаад байгаа бололтой юм. Түүний хүсэл зорилгын өмнө хууль хүчин мөхөсдөж байна. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын даргын суудалд хууль зөрчин суусан. Мөн Ардчилсан намын даргын суудалд ч хууль зөрчиж хүрсэн. 2012 оны УИХ-ын анхдугаар хуралдааныг АН, түүний дотор зөөлөн сэнтийдээ яарсан Зи яаж холион бантан болгосныг бид бэлхнээ мэднэ. Эхлээд Ерөнхий сайд асны зөвлөх Л.Гансүх, улмаар хүргэн Дэнзэн нарыг нь баривчлан сүр далайлгаж булааж авсан АН-ын даргын суудалд Бага хурлынхаа шийдвэрээр заларчихсан. Уг нь хууль, ном дүрмээрээ бол намынхаа их хурлаар сонгогдож дарга болох учиртай. Ямар ч байсан АН алалцдагаараа алалцаж байна, сандал ширээний төлөө. Эл бужигнааны гол дүр нь УИХ-ын дарга З.Энхболд. Гэхдээ түүний бүтээж буй дүр нь тийм ч сайхан эерэг талын дүр биш. Харин ч эсрэг талын дүр болж хувираад байна. Өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж улс эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн тийм л дүр. Тэгэхээр “өндөр”, “нам” хоёрын хоорондох тулааны ялагч нь Ч.Сайханбилэг байвал монголын ард түмэнд арай л нааштай. Учир нь Зи-гийн хувиа хичээсэн, өөрийн эрх ашгаа бодсон улс төрийн тоглолт хэрээс хэтэрсэн болохоор тэр шүү дээ.

Б.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Батхүү (August 03, 2015 11:03:48 am )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

    • оюун (August 04, 2015 8:48:02 pm )

      санал нэг байна.

  • зочин (August 03, 2015 11:10:32 am )

    УИХ-ын дарга руу мөн ч их дайрч байх шив.Дайрах тусам л тодорно.Мундаг улс төрч болжээ.Намын дарга УИХ-ын дарга байдаг маш зөв хувилбар байна.Ийм байж л парламент нь ГЗ-аа хянаж байна.ЕС-өө л зөв хүн сонгоорой.Бараг л Болд гишүүн л зөв дөө.

    • UB IRGEN (August 03, 2015 8:26:14 pm )

      Ulsyn Ix Xural xuuli batlax undsen vvregtei baiguullaga

  • Дошин (August 03, 2015 11:46:46 am )

    З.Энхболд шударга учираас: 5 толгой, ОТ-г залгих булэглэлийн эсрэг тэмцэж байна. АН-н дарга нь ЕС хийж болно гэсэн заалт дурмэнд байдаг болохоос Эсрэгээрээ угуй. Гэхдээ бид олон суудалтай болохоос Олинхи биш. ЕС хийх сайн хун байгаа.

    • ха ха (August 03, 2015 1:30:25 pm )

      Өөрөө эрлийз юм аа даа. Монголоор эхлээд бичээд сурчих . Монголын улс төрд бүү оролц.

  • Anonymous (August 03, 2015 1:06:55 pm )

    Намын даргадаа амжилт.

    • ЗОЧИН (August 03, 2015 8:56:53 pm )

      муу пайлдига

  • ард (August 03, 2015 1:31:14 pm )

    З.Энхболдын авгай хүн хөлсөлж коммент бичүүлээд байна

  • Г.Батнасан (August 03, 2015 2:24:12 pm )

    Энхболд Энхбаярын замаар орж болзошгүй л юм. Гэхдээ төрийн 3-н өндөрлөгт суух замаар биш хэлмэгдэх замаар. Учир нь Энхбаяр улс орноо сүйрүүлэх гэсэн МАН-ынхантай тэмцсэн учир хэлмэгдсэн. Тэгвэл З.Энхболд АН доторхи улсаа худалдах гэсэн луйварчидтай тэмцэж байгаа

  • иргэн (August 03, 2015 2:52:12 pm )

    Энхболдыг дэмжиж байна

  • ЗОЧИН (August 03, 2015 3:21:13 pm )

    АН ЫНХАН ГЭЖ ХАМГИЙН ТЭНЭГ ХҮМҮҮСИЙН ЦУГЛРАХ ҮМХИЙ ОРЧИН ЧАДАЛТАЙНАА ХАЯСАН УХААНТАЙ НЬ ХОЛДСОН САЯ БИ ЭНД СЖТГЭГДЭЛЭЭ БИЧЁЖЭ АРИЛГАЖ БАЙНА ЭНЭ АРДЯИЛАЛ УУ БЭЛТРЖГ ЭНХБОЛД ШОРОНД СУУХ ЁСТОЙ ХҮН

  • Suhbaatar (August 03, 2015 4:20:08 pm )

    End MAN ymarch hamaagui ee! Tsever yvaag ni medchiheed balchigt hutgah sanaatai hutsaad baigaa humuus boliosoi. AN teneg dargataigaa egnegt bulshlagdanaa.

  • ЗОЧИН (August 03, 2015 7:07:52 pm )

    З.Энхболд та улс эх орноороо тоглохоо болиочээ.Хэдхэн сарын дараа сонгууль болно. Сандал ширээ суудлаа булаацалдахын оронд ард түмнийхээ амьдралыг бодож үзээч.Одоо шинэ ногоо гарч байна. Шинэ ургацын төмс 2000-2500 төгрөг байгааг харж үзнэ үү.

  • Anonymous (August 03, 2015 8:37:50 pm )

    З.Энхболдыг дэмжиж байна эх орноо худалдахаар завдаж буй новшнуудыг хурдан хөөж зайлуулаад ард түмнээ амар тайван байлгахыг хүсэн ерөөе

  • ЗОЧИН (August 03, 2015 8:54:34 pm )

    М У У Б А А Снууд 2016 он ард түмэн та М У У Л А Л А Р У У Д А Д салаавч аманд чинь хийнээ

  • зочин (August 03, 2015 9:46:48 pm )

    Эх орноо худалдан наймаалцаж ард түмний эрх ашгийг хөлөн доороо гишгэсэн, төрөөс төрсөн тэрбумтангуудын мөхөл тун удахгүй гэдэгт ард бид итгэж байна.

  • zochin (August 04, 2015 3:44:44 am )

    Enhbold dargig demjij bna.

  • bidzochin (August 04, 2015 5:58:21 am )

    2 tolgiog olgarhaas avch yldsen hyn bol enhbold shyy

  • зочин (August 04, 2015 6:07:57 am )

    З даргын зөв дэмжиж байна. улсаа худалдсан нөхдүүдийг цээрлүүлэх хэрэгтэй.

  • тэнгэрийн гэсгээл (August 04, 2015 9:47:39 am )

    З.Энхболд чи орчин үеийн шанзав Бадамдорж юм даа. Та анрат чадах юм гэж байна уу. Ахмадууд чинь 36 сараар нь тэтгэврийн зээл авчихсан турж үхэж магадгүй байдалтай хүн олон байгаа шүү. Та нар хөрсөн дээрээ буугаад нэг үзээч та нарыг 2016 онд айлын хаалга тогшоод явахгүй байхыг чинь үзнээ төрийн хулгайч нараа үзэн ядаж байна ажлаа сайн хийгээд ч цалин амьдралд хүрэхгүй. өөр зээлээр амьдарч байна хөөрхий муу сайн оюутнууд ихэнх нь бэлэн хороор хооллож ирээдүйд олон мянган ходоодны хавдартай өвчтэй хүмүүс болно. луйварчдаа ханаж цадах болоогүй юу?

  • zochin (August 04, 2015 12:54:04 pm )

    АН албан тушаалд дуртай хүмүүсээсээ болж дотроо алалцаж байна.Ичээсэй АН , 2016 онд тэднийг сонгохгүй гэдэгээ одооноос хэлье,

  • Enumy (August 04, 2015 2:51:12 pm )

    Enhbold dargiig demjij bna. Saihanbileg, Bayartsogt naraas zasgiin gazraa hurdan avah heregtei.

  • Зочин (August 04, 2015 2:52:26 pm )

    Алтан загасны эмгэн шиг л болов доо ? Энхбаяр шиг болох нь дээ ? Их харамсаж бна ?

  • ДЭМЖИГЧ (August 04, 2015 3:58:40 pm )

    З.ЭНХБОЛД 2017 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ДЭМЖИЖ БАЙНА

  • ЗОЧИН (August 04, 2015 6:12:58 pm )

    З.Энхболд та төр засгаараа тоглохоо болиочээ. Сургуульд, оюутан байхдаа ч муу сурдаг байсанаа санаачээ. Тийм болохоор таны толгой, оюун ухаан муу ажиллаж байна шүү.

  • зочин (August 04, 2015 11:41:14 pm )

    Бүх асуудлыг өөр дээрээ, төвлөрлүүлж шазуур зуун улсын ажлыг удаашруулж байга З Энхболдыг огцруулвал ажил урагшаа явж монгол улс хөгжинө ард түмний амьдрал дээшлэнэ

  • ЗОЧИН (August 05, 2015 4:15:26 am )

    Мэдэхгүй юм даа хэнд нь итгэх итгэхгүйгээ мэдэхээ байчихлаа Бүгд л мөнгөний төлөө юм биш үү .Улс орноо гэх сэтгэлтэй хүмүүс энэ төрд байгаа юм уу ер нь :Монгол улс мөхөж байна даа.

  • zochin (August 05, 2015 10:08:16 am )

    Ардчилсан нам Ажилгүйдэл, хоосрол, архидалт, хулгайчид, өвчлөл ихсэж бхад хаагуур юу хийж яваад бгаа юм сандал ширээний төлөө монголоо худалдахад ч бэлэн хүмүүс юм. 96-2000 оны хооронд яаалаа даа. элгээр нь мөлхүүлж ханахгүй хүмүүс юм даа. Одоо яаав монголын гэх тодотголтой иргэн бүр өртэй, төрийн албанд ажилдаг хүн бүр нь банкны барьцаанд орчихсон, хөдөөний ажилгүй өрх бүр нь хүнд тавьчих идээгүй, хоолчгүй бхад … яаана даа яаана. муу сайнч гэсэнЗүүн төвийн үзэл баримтлалтай Ардын Намаа сонгох хэрэгтэйг би одоол мэдэрч байна.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 06, 2015 6:32:06 am )

    NgllchuudYanaa , humuusiin bichsen ym ni yamar buduuleg coelgui bolobsrolgui bainaa manaih horin tabhan jiliin dotor iim boltloo doroitson baina shuu dee mongolin emgenel heleh ch ug alga daa

  • Hyn (August 06, 2015 8:01:49 am )

    Hoid Solongosin erunhiilugchin dur haragdaag l bna daa

  • tur (August 06, 2015 2:03:50 pm )

    bid bas vnen vgiig nvden deer ni helj surah heregtei. Tsahim ertuntsiin buruu hugjluus bolj zaluusiin uhamsar hel yaria ih doroitson bna gedgii anhaarah heregtei.
    aa bas neg zuiliig anhaaruulchihay. uursduu garaa urguj songoson hvnee ergej doromjij baigaa hvmvvs uursdiinhuu her hemjeeg l haruulj baigaa gedgiig anhaaraaarai

antalya rent a car