antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 1 comment

Алтны магнат Т.Нямтайшир Гашуунсухайтын ордыг 1 сая доллароор авч байжээ

нийтлэсэн Admin

Саяхан алт нүүрс олборлогч аварга компани болох МАК монголын хамгийн өндөр байшин болох “МАК” цамхаг –ийг бариулахаар солонгосчуудтай гэрээ байгуулсан. 41 давхар тэрхүү цамхагийг 400 гаруй сая доллароор барьж, зочид буудлын менежмэнтийг нь дэлхийг алдартай “Haytt regency” сүлжээний баг 20 гүйцэтгэхээр гэрээлжээ. Үүний хамт Дорноговь аймгийн Цагаан суваргын ордод тэрбум илүү долларын өртөгтэй хоёрдахь эрдэнэт болох зэс молибдений баяжуулах үйлдвэриийг бариад эхэлсэн. Алтны Т.Нямтайширын компанийн үйлс нь өргөжихийн хамт өөрийгөө баярлуулахаа мартаагүй бололтой. Тэрээр саяхан тусгай захиалгаар хийгдсэн, ариун цэвэрийн өрөө шүршүүртэй, бас нэг нисдэг тэргээ хойноос авч ирсэн гэнэ.

МАК компани бизнес одтой бас эрч хүчтэй далаацтай өрнөдөгийн нэг нууц нь Нямтайширын мэдрэмж мэдээлэлд ойр байж чаддагт оршдог гэнэ. Хуучин цагт дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж байсан ЗХУ –ын алдарт Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-ын дээд сургуулийн дээд сургууль төгссөнтэй ч холбоотой байх. Монголын элит тагнуулчид бүгд энэ сургуулийг төгссөн бөгөөд хуучнаар НАХЯ-ны 1-ээр зэргийн ажилтнуудыг КГБ-хэн бүрдүүлдэг байсан. Өөр сургууль төгссөн юм уу дотоодод сургууль төгссөн ажилтанууд тэдний дунд орох эрхгүй тэд ч оруулдаггүй байжээ. КГБ-ийн бүтээгдэхүүн болох Нямтайширт аз тохиосон нь тэрээр тухайн үед НАХЯ-ны сайд байсан Жамсранжав генералын хараанд өртжээ. Хашир генерал залуу ажилтанаа уул уурхайгаар мэрэгшүүлж улмаар тэр үеийн геологи, уул уурхайн яамыг хариуцсан ахлах ажилтанаар тавьсан гэдэг. НАХЯ –н тэр үеийн монголын төрийн бүхийл яам албан газрыг хянах үүрэгтэй байсан тул хуучин цагийн лухгар сайд нар хүртэл тагнуулын залуухан дэслэгчийн өрөөнд дуудагддаг байжээ.

Үүнээс гадна яамаас гаргасан бүхийл баримт, нууц тайлан, архивыг тухайн салбар хариуцсан ажилтан албан үүргийн дагуу үзэж танилцдаг байжээ. Ингэж ирээдүйн алтны магнат монголын уул уурхайн салбарлуу хөл тавьсан гэдэг. Түүнд эрх хэмжээний дагуу уул уурхай салбарын нарийн нандин нууц мэдээлэлтэй харьцах эрх байсан, түүнийгээч муугүй ашиглаж чадсан бололтой. Зах зээлд шилжихийн амт Нямтайшир газар тариалан, худалдаа, бус харин уул уурхайг барьж авсан нь үүний баталгаа юмаа. МАК-ын анхны бүлэг орд болох Төв аймгийн Заамарын Хайлааст, Бумбат нь маш их өгөөжтэй гарц өндөртэй байсан. Өдгөө үр ашигаа өгч байгаа Нарийн Сухайтын орд нь тухайн үед геологи уул уурхайн яаманд ажиллаж байсан Тунгалаг гэдэг хүний нэрдээр байжээ.

Оросуудтай ихээхэн холбоотой байсан тэр хүн өр зээлээс болж бизнесийн түнштэйгээ муудалцсан аж. Орос түнш нь асуудалыг орос маягаар шийдэх гэж шкаф шиг хэдэн нөхөрийг илгээсэн нь Тунгалагыг байж суух аргагүй болгож цагдаад хандсанч өнөө дүүл нь оросуудаас жийрхээд хөдлөөгүй гэдэг. Ингээд амь наан там цаана явах үедээ Нарийн Сухайтын ордоо зархаас өөр аргагүй болсон ч уул уурхай дөнгөж эхлэж байсан тул тоох хүн олдсонгүй асар их үнэ хүрэх ордын лиценз үнэгүй шахам зарагдах гэж байгааг мэдээд үнэлж чадсан нь тэр үед бизнес нь дөнгөж эхлэж байсан нь МАК-ын захирал Нямтайшир байжээ. Ингээд ердөө сая доллароор Гашуун Сухаатыг авсан бөгөөд эхлээд хятадуудтай “ Чинхау- МАК-Гашуун сухайт” компани нь байгуулан зөөж эхэлсэн. Дараан дангаараа олборлон урагшаа гаргасан.

Энэ 2 компани нь нийлээд жилдээ 2,5 сая тн нүүрс хятадруу зөөдөг гэхээр ямар их мөнгө эргэлддэг нь ойлгомтой. Ийм том бизнес явагддаг тул хамгаалт ч сайн байх хэрэгтэй. МАК-ын бизнесийн аюулгүй байдалыг НАХЯ-нд хамт ажиллаж байсан найз нь хариуцсаар ирсэн. Өмнөговь тагнуулын хэлтсийн дарга асан Александр “ Чинхау- МАК-Гашуун сухайт” компанид 10 гаруй жил ажиллаад саяхан тэтгэвэртэй гарахад оронд нь очихоор тагнуулд ажиллаж байсан хэд хэдэн хүн өрсөлдөж улс төрийн албан тушаал булаацалддагтай адил юм болсон гэдэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 22, 2011 11:59:38 pm )

    sain l bayajaarai ymaa khiilgehdee kharin mongoliin company uudaaraa khiilgej baigaarai avgai n dandaa gadaad khun shutej ym khiilgedeg ym baina lee golduu orosiin chukcha avchraad ter uvguntiin amiig duurgej baigaa l ym baina lee mongoloos mungu olson bol mongol khumuuseeree ajilaa khiilgej baival zugeer l baigaa ym tegvel mongol khumuus chin ajil khiij suraad daraa n mungutei bolno chukcha nart 100 tugrug uguud mongol khumuust 50 tugrug uguud baival khenii buteemj baga baikh vee ter grand plaza giin offist suudag Ariunaa geed khuukhen bol mungiig bol mash ikh khulgailj baigaa Khulan avgai n medekhgui l baigaa ……….

antalya rent a car