antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2015 11 comments

Даншиг тэмдэглэхийг эсэргүүцэж, 560 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулахыг хүслээ

нийтлэсэн Admin

esergҮндэсний мэдээллийн төвд хэсэг иргэн наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хандаж хүсэлт тавилаа.
Даншиг наадмын талаар судлаач Л.Баярдалай танилцуулсан. Тэрбээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам байсан.
Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийж байсан. 1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болсон. Тэр нь Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан түүх юм. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаад 1911 оны дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж цуцалж, 1912 оноос хойш Ардын хувьсгалын наадмыг зохион байгуулж байгаа юм.

Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэсэн юм.
Тэд ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ гэсэн хүсэлтийг хотын даргад тавьж байгаагаа илэрхийлэв. Мөн даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг ард түмний амьдралд хэрэг болохуйц хэд хэдэн санаачилгыг гаргаж байгаа юм. Тухайлбал, ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай, үр тарианы салбарыг даатгаж үр тариагаа хамгаалах, эмнэлгүүдэд  бөөрний дутагдлыг эмчлэх диализийн аппарат авах гэх мэт саналуудыг тавьж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (July 31, 2015 5:05:36 pm )

    Zuv demjij bn.bolj bn

  • baraa (July 31, 2015 8:51:01 pm )

    Zuv saihan sanaa baina bid ymar naadaj uzeigui bish

  • turuu (July 31, 2015 10:08:57 pm )

    zov demjij bna

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 01, 2015 1:38:38 am )

    Eneh hotig uneheer shal teneg aihtar zalitai humuusiin gart egsen bnaa

  • монгoл (August 01, 2015 7:27:18 am )

    ИЛЖИГНИЙ ЧИХЭНД УС ХИЙСЭНЧ СЭГСЭРНЭ АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ !!!!!
    НААДАМД ДУРТАЙ ЛАМ НАР АРД ТУМНЭЭС ОЛСОН МУНГОО ЭМНЭЛЭГТ ХАНДИВЛАЖ БУЯН УЙЛДВЭЛ ЖИНХЭНЭЭСЭЭ БУЯНЫ ТУЛООГОО ХАРУУЛНААА

  • zochin (August 01, 2015 9:41:32 am )

    Yun danshig we.Yasan ih mungu we.Malnuudaa naad nair naadam shou chin dendlee.

  • zochin (August 01, 2015 11:09:58 am )

    mongoliin lam nar avhaa l urital bolgono.uvchin zovlontoi hund handiv urguluu gej sonsson hun bna uu muusain shar huvalzuud

  • Zochin (August 02, 2015 5:16:28 am )

    Mash zov buur sain demjij bna.Ene manai hotiin buural salga ovgon uls oron ard tumniig denduu doromjilj gantshan bi bi l geed baih yum daa.Dandaa ard tumnii esreg zuil hiigeed bna daa Hudalch Hulgaich Deeremchin nohor uter turgen zailah heregtei

  • irgen (August 02, 2015 6:04:10 pm )

    demjij bna, naadam hangalttai , odoo munguu hemnetsgeeye

  • hiк (August 02, 2015 7:03:33 pm )

    Zuv demjij bn.bolj bn ene mongoor emneleg tsetserleg baritsgaa

  • rrrrjjgffj (August 03, 2015 3:57:43 pm )

    ene lam nar manjiin xaanig manzushir burxanaar zalj mongolchuudiig olon jil manjiin xaand morguulsen.odoo buur manjid dagaar orsonii bayariig sergeex gej bgaa yum uu.muusain lamiin shees nariig tuvd ruu ni xoo.

antalya rent a car