Манай улсад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд татан оролцуулах, зохион байгуулах, орон байраар хангах зэргийг хуулийн дагуу хатуу хориглодог. Тэр ч утгаараа хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлэгчидтэй сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэлэгчид болоод тэднийг орогнуулагч зочид буудлууд болоод саун, массажны газрууд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм. Тэгвэл Баянгол дүүргийн 18-р хороонд гоо сайхан, массажны газарт 18-21 насны найман эмэгтэй биеэ үнэлж байсан мэдээллийг иргэд цагдаагынханд мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу шалгалт явуулахад өмнө нь “Гулгаа массаж” нэрийн дор биеэ үнэлж байсан хэд хэдэн газрыг шалгахад эдгээр охидын зарим нь байсан гэнэ. Тухайн үед биеэ үнэлэгч охидод шийтгэл торгуулийг оногдуулсан ч ийн дахин биеэ үнэлж байгаад баригдсан байна. Тэд бусдын дарамт шахалтан дор биеэ үнэлж байжээ. Ариун хөдөлмөрөөрөө мөнгө олох боломжтой ид залуу насаа ийн бузарлаж бэлэн мөнгө олох хүсэлтэй залхуу охид олширсоор л…
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бие (August 01, 2015 9:51:01 am )
Бие унелехийг хуулиар батлах херегтей юм . Тегснеер Хяналтанд орж хучингийн херег , халдварт евчин , татвар , г.м нийгмиин болон едийн засгийн асуудлууд цегтей болно. Тертее , тергуй 1000 жил байсан , дахиад мянган жил найх л болноодоо. Маш ухаалаг зохион байгуулах херегтей юм . АНУ, ЯПОН, Франц, г.м. улуусдийн туршлага судлах нь чухал юм.
-
chononsvldiin hvv tuulai hvv (August 03, 2015 1:02:29 pm )
tiim shvv huulitai bolgoh heregtei tertee tergvi ene negent vvssen uchiraas arilgah arga bhgvi shvv mongolchudaa
-
-
esus (August 02, 2015 10:53:06 am )
gulgaa masajiig horogloson bizdee
3 Comments